Monday, January 25, 2010

Мөнх Тэнгэр: байгаль-сэтгэхүй-бие-бүтээхүй

Физмат ШУ доктор, проф. О. Лхагва,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн

Монголы различали материальное “голубое” небо от духовного “вечного” неба....Небо монголы представляли правителем мира, вечным правосудием и источником жизни...“Вечное небо” небыло личным богом, а лишь мировым порядком. Лев Николаевич Гумилев

Орчлон- байгаль- бие- сэтгэхүй битүү тойруу шүтэлцэхүйд өрнөсөн шугаман бус хувирал- үйлийн үрийг туулах урт ужиг хувьслын явцад сэтгэхүйд “тэнгэрүүд” хэрхэн тэрлэн төрөл олж, улмаар хэл, соёл, бүтээхүй соёолон нийгэм хөгжсөн тухай санааг “эсгэж” дэвшүүлсэн төсөөллийг эрдэмтэн олны анхааралд толилуулж байна. Явир эртэд байгальд “цөвүүн” цаг тохиохуйд урд хөл нь гар болж хувирснаар хүмэнэй өнийн өвөг зангааны хүчээр авиа дуунд юмсын нэр хадан оноож, улмаар сэтгэхүй дэх зураг дүрсийн үйл хөдлөлийг үгяриагаар илэрхийлэх болжээ. Байгаль хийгээд ахугаас харах, сонсох мэдрэхүйн эрхтнээр дамжин сэтгэхүйд буугаад тэнгэрлэн мандсан үйл өрнөлийг хөг аялгуу, зураг, урлаг уран сайхан хожуу математикаар илэрхийлсэн байна.

Сэтгэхүйд Орчлонгийн аху чанар, өнгө, хөг, солонголоролд нийцсэн мэдрэмж танихуйн олон тэнгэр болон бүрэлджээ. Эл олон тэнгэр нийлээд Орчлон лугаа дүйж төлөөлөх Мөнх Тэнгэрийн үзэл төсөөллийг бүрэлдүүлж. Мөнх Тэнгэрийн “зарлигийг” дуулгавартай хэрэгжүүлдэг хүчирхэг бөгөөд “уран” зэвсэг – гар аху, бүтээхүйн арга лугаа эвсэн боловсорсоор өнөөгийн техник, элдэв зэмсэг, сансрын пуужин, цөмийн хийгээд нано-био-мэдээллийн технологи хүртэл төгөлдөржин хүмүүний дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж буй ажгуу.

Хойт цэнхэр
1997 оны намар. Ховд хотноо баруун монгол болон хил залгаа бүс нутгийн байгалийн нөхцөл, түүх, соёл сэдэвт олон улсын эрдмийн бага хурал болох үеэр дотоод, гадаадын олон нэртэй эрдэмтдийн хамт Алтайн уулс дахь хойт цэнхрийн агууг үзэх аз тохиов. Агууд түүх, хэл соёл, физик, биологи, газар зүйн эрдэмтэд санал бодлоо товч солилцсноос миний санаанд нэгсэжүүр хургаж үлджээ.
Хүмэн сүргийн амьдралын балархай мөр тэр цагаас инагш юм юм л бодогдуулна.Лавтай оромж бүтээж чадаагүй байж.Малыг гаршуулах, ургамлыг тарималжуулсан шинж үл мэдэгдэнэ.“Тэднийх” олон асуулт босгосоор...Үзснээ тогтоон ойд нь зураг буухуйд тэнд сэтгэхүйн тэнгэр тэлж өнөөх дүрс хооронд шүтэлцэхүйн үйл өрнөхүйд “үүл” нь нүүж хувьсах жам гараатохиосон байв уу. Сэтгэхүйд байгаль- аху дахь үйлийн үрийг дагаж үүдсэн үйл хөдөллийг бас үг хэлээр төлөөлүүлэн дүрслэх чадвар эхэлсэн байв уу. Хэл яриахийгээд зангаагаар харилцан ойлголцох чансаанд хүрсэн болтүүнээсээ байгалийн жам урсгалыг сөржавцалдсаар байгаль- бие-сэтгэхүй- хэлийг багтаасан их тэнгэр бүрэлдэж эхлээ болов уу?Тийм бол тэнхэл нь хир, мандал нь өндөрлөжчадаа бол уу? гэх мэт асуудал өчүүхэн байгальчийг зүгээр суулгахгүйүе үе эргэлдэнэ.
Цаашлаад ирэхээр асуулт улам гүнзгийрэх мэт. Ер нь хүмүүн хувьсахуйнүйлийн үрийг туулахдаа чухамямар эрс “үсрэлт” хийхээрээ байгалийн жам зүйн жолоог алгуурхан боловч лавлан атгасаар, амьдрах орчноо бүтээн босгож, улмаар байгаль-нийгмийг хувирган өөрчлөхувьдсыг эзэгнэх боловоо? Байгаль- бие- сэтгэл- хэлийг багсруулан тэнгэрлүүлээд цаашдаа бүр цэгцрэн бадрах идийг гүнээсээ ундруулаадтөөрөг заяаны олон олон босго давж эрччадавхи эзэмдсэн үр хөврөл ньчухам юунаас эхтэй бол? Явир цагийн хүмүүний тавиланг төсөөлсөн үүлс тийнхүү үе үе нүүхүйдбодлын тэнгэрт байгалийн хувьслын хуй хуйлрлын баран далдуур тодрох мэт. Эдүгэ эл хуйлрал-уймарлыг математикийн хэлээр илэрхийлж, мэдээллийн технологоор зурагласныг бид өдөр бүр ил тод үзэж, амьдралын бүх хүрээнд ашиглаж ч байгаа билээ. Энэ бол шугаман бус буюу товчхон синергетик хэмээх эрдэм мөн.

Шон, салаалахуй , хаос
Шон босговол хэрээ сууна гэдэг. Энэ үнэн. Шугаман бус эрдэм буюу хуйлран хувирахуйн эгэл математик тэгшитгэлийн тухай өнгөцхөнч болов өгүүлье. Хүмэнэй ой ухаанд уймарч төөрөлдөх бодол багцаалан тойроод байх шон тэр болоосой хэмээнэ. Математик шийдлийн зураглалд түшиглэн шугаман бус хувирал хийгээд хаос хэмээх дэвжихүйн торгон хайлтын жамыг тоймлон ярилцахыг бас хүснэ.
Сүргийн өсөлтийн зүйг илэрхийлсэн дараах диференциал тэгштгэлийг Pierre Verhulst (1845, 1847) дэвшүүлжээ[1]:
dN/dt=rN(K-N)/K (A)
Энд x=N/K хувьсагч оруулбал:
dx/dt=rx(1-x) (B)
тэгшитгэлд шилжнэ. Эл 2 тэгшитгэл лүгээ эн тэнцүү тасанги хэлбэр нь:
xn+1=rxn(1-xn) (C)
Эхний тэгшитгэлээс хэмжигдэхүүний утгыг тодруулъя: N, dN/dt бол сүргийн тоо толгой болон өсөлтийн хурд. K нь билчээрийн даац, r бол сүргийн өсөлтийн хурдыг илэрхийлж буй хөтлүүр хүчин юм. (A), (B) тэгшитгэл дэх уламжлал тэг болоход сүргийн өсөлт зогсох нь мэдээж. Сүргийн тоо N=0 байхад бас билчээрийн даацтай тэнцэх буюу N=K үед өсөлт зогсоно. Хар ухаанд ч сайн бууж байна. Гэтэл хөтлүүр хүчинэй тоон утга ихсэхэд хар ухааны хил хязгаараас хальсан шидэт гэмээр шинж төрх сүрэг буюу аливаа олонлогийн хувьслыг илэрхийлж буй xn хэмжигдэхүүнд илэрдэг аж. Тэр шид төрхийг чухамдаа шугаман бус хаос зүй гэж байгаа юм.
Өгүүлснийг тунгаавал, (A), (B), (C) бол аливаа цогц олонлог гадаад дотоод үйлийн амь сүлбэлдлээс үүдэлтэйхөтлүүр хүчинээс хамааранхувьсах жамыг илэрхийлж буйнэн хялбар шугаман бус тэгшитгэл юм. Эл шугаман бус тэгшитгэлийн шийд нь хөтлүүр хүчин буюу хурд өөрчлөгдөхөд төрх шинжээ хэрхэн арилжан хувирахыг МУИС-ийн онолын физикийн лабораторит гүйцэтгэсэн тооцоо, зургад тулгуурлан тодруулахыг хичээе. Зурагнь хувирахуйн яс төрхийгбагцаалан цэгнэхэд тусална. Дараах (а,б,в,г,д) зурагт (C) тэгшитгэлийн хөтлүүр хүчинэй болон гарааны (r=0.8, x0=0.1), (r=1.8, x0=0.1), (r=2.8, x0=0.1) (r=3.2, x0=0.1), (r=3.8, x0=0.1) утгад харгалзсан шийдийн төрх шинжийг дүрслэн үзүүлжээ.



a) r=0.8, x0=0.1 б). r=1.8, x0=0.1 в). r=2.8, x0=0.1



г). r=3.2, x0=0.1, д). r=3.8, x0=0.1
Эдгээр зургийг тогтож харвал, шугаман бус хувирал буюу хуйлрал-уймралын төрх чухам ямар нөхцөлд тодрох нь аяндаа илэрнэ. Хөтлүүр хүчин бага (r<1)утгатай>1) утгатайбайх төөрөг тохиогоод ирэхэд сүргийн тоо толгой буюу олонлогийн цариг яльгүй өндийснөө алсдаа тогтонги болох юм(б). Харин (r>2.5) болоход нэг шинэ төрх илрэв. Эхэндээ нэг хэсэгхэн нэмэгдээд бас тоо толгойн хэмжээ нь хэлбэлзснээ төдөлгүй ахиад тогтворжино(в). Тэгснээ (r≥3) болоход ер бус төрх илэрнэ(г,д). Тэндяс чанар илт хувиран төрх нь алдран хувьсч байгааг(г,д) зургаас ажиглаж болно.
Жархай нүдлэхүйд хэдий цэгцгүй мэт боловч нэг хэсэг хугацааны дараа төвөгтөй төрх шинж бүлэглэн давтав уу гэмээр харагдана. Энэ бол өнөөх олонлогийн төрх, чанар хугацаа улирахад алдарч шинэ төрөл заяаж байгаа лугаа холбоотой. Төрөл арилжихад дүйж байгаа энэ хувирал нь математикийн үүднээс бол өнөөх олонлогийн хувьсахуйн яс чанар нь хоёр болон бүр янз янз давтамж олон салаалаад шинэ төрөл олж байгаатай шууд холбоотой.
Өмнө өгүүлснийг яльгүй тод болгох үүднээс олонлогийн яс төрхийг илэрхийлж буй
(C) тэгшитгэл дэх(xn) хэмжигдэхүүн хөтлүүр хүчинэй хувирлаас хэрхэн өөрчлөгдөхийг дараах А, Б зурагт харуулав. А зургаас харвал хөтлүүр хүчин (r≤1) утгатай байхад олонлогийн яс чанар анх ямар байснаас хамаарахгүйгээр мөхөж байна. Харин эл хүчин (r>1) утгатай аху тохиохуй (xn) хэмжигдэхүүн хувиран нэмэгдээсээр (r=3) утгад яс чанараа алдан сүйрэн төрөл арилж хоёр дүрсэд хувиран салаалсан байна. Хөтлүүр хүчин чинагш ихсэхүйд мөнхүү төрөл арилжин салаалах төрх улам бүр ойр ойрхон тохиох жам тодрох ажгуу(А,Б). Хоёр салаадахин дахин хоёр дүрсэд хувирах аж.


Зураг А. Зураг Б.

Хоёр салаа явсаар хөтлүүр хүчинэй 3.5 орчим утгад дахин хоёр салаалжээ. (Б)зурагт олонлогийнхnдүрс сүйрэн өөр өөр төрөлд салаалан хувирч буй тэрхэн мужийг томрулан үзүүлснийг болгооно бизээ.
Зурагт дахь шигүү дүрслэл бол салаалалт тоо томшгүй давтаж байгаа муж юм. Хөтлүүр хүчинэй тэр бачимдуу утгад хаос төрх ноёлох жамтай аж. Геометр үүднээс тунгаан бодвол хаос төрх заяахуйд алив ил хийгээд далдын оршихуйхамсан “хуйлран уймрах” төрх олоод яваандаатөрөл арилжин салаалах аж. Эгэл төсөөтөрх давтан давтсаар их цогцос шинээр төрөл олоход хүргэдэг нь Орчлонгийн жам юм санж. Ингэж давтан дуурайхыг “амьсан дуурайхуй” (selfsemiliarity) хэмээн нэрлэх болжээ. Тэгэхлээр эгэл нь их цогцсоо, их цогцос нь эгэлийгээ багтаан агуулах ажгуу.
Дашрамд хэлэхэд зөн шидийн үндэс нь үүнд л хургаастай байж мэднэ.Зөн шид тэгэхлээр зөвхөн хүмэнд заяасан юм биш, ухаарлын дөгөө бүхий л ил далдын юмс, бодгальд заяасан байлгүй дээ. Хумх ертөнцөөс Орчлон хүртэл ил ба далд оршихуй багталцан дуурайхуйн жамаар төрөлсөн амьсдаг бололтой. Тэгэхлээр Орчлон нэгэн бүхэл амьсахуй буюу. Их талд заяасан ард түмнийхээ буянаар хагас зуунаа хумх ертөнц хийгээд хувьслын хуйрлын жамыг судалж олон оймс элээснээ бодон бодон эгэл шугаман бус тэгшитгэлийн шийд зураглалд түшиглэн Орчлонгийн аливаа юмс хийгээд ил ба далд бүрэлдийн цогцос хаос үйлийн үрийг туулан хувьсахуйн зүйгээс төсөөлснөөзалуустаа дуулгах сана хэмээн бурантагтай явснаа ийнхүү сийрүүлэв. Энэбол эхэнд дурссан хаос жамыг сануулахнарийхан шон босгох гэсний гарц болой.

Хувилгаан тойруу
Хүмүүн танихуй хийгээд сэтгэхүйн шид билиг олоод түүнээсээ ургуулан сэдэж, байгалийг өөртөө захируулан хувиргах увьдас чадлыг олсноор адгууснаас тасарсан нь илт. Адгуус амьтан учирахуйд танина. Амьгүй юмс ч бас л танина.Тойром дахь натр болон хлорын атом нэгнийгээ “танин” ханилахуйд хоолны давс бүрэлдэх жишээтэй.Гүвээний өндрөөс бодохул танихуй болон ухаарахуй бол ил хийгээд далд оршихуйн үршилдэхүйнсүлбээ хүчинээс сурвалжтай нь илт. Аху юмс, ил үйлийн төрх баримтаас үүтгэн хийсвэрлэж дээрх шугаман бус төсөөг баримжаалан тойм хайлт хиймээр санагдана. Нүүдэлчид эрдэм сэтгэлгээг ном, судраас түүвэрлэснийг өлгөж сэдэхээс илүүтэй билиг тэнгэрээс ивлэж буусан мэдрэмж санаанд тулгуурладаг уламжлалыг би бээр энд дагахыг хичээв.
Холын адал ойртон буух учир байх аж. Дотуур байранд жил шахам суугаад харихад ээж, нохой хоёр минь намайг гойд их санасан байдаг сан. Нохой алсаас угтан ирээд хөл хий үмхлэн гаслан өнхөрнө. Ээж маань хувцас хунар, дүрсгүйтэх, ховдоглох, даарч хөрөх болон сурлага номын тухай цогцос зураглалт уран ший найруулан бодож байснаанулмис дуслуулан уяран уяран өгүүлнэ. Өлгөж бодохул, аливаа адгуусын “ойд” юмсын үл хувирах, хоорондоо салангад хөшингө “хөлдүү” зураг буудаг бололтой. Харин хүний ойд буусан олон зураг дүрс сэтгэхүйн тэнгэрт сүлэлдэн үршиж, хувиран хуйларсаар аяндаа цэгцрэхүйд хувилгаан “биежил”буюу дүрс бүрэлдээд улмаар чанадад нь үйл өрнөдөг аж.
Харин хүмэний сэтгэх шидийгдээр дурссан шугаман бус зүйг барандан аху , сэтгэхүйн үйлийн өрнөл дундаас билгээр мэдэрч болох нь өгүүлснээс илт.(А)зургаас харвал хөтлүүр хүчинэй нэгэн цухалдах(r=1) утгаас эхлээд яс чанар нь эрс хувилахуйн замд гарч байна. Тэгвэл эл өгсүүр хувьслыг(A зураг) хөтөлж буй (r)хүчинийг хүмүүний хувьслын зүйд хэрхэн нийцүүлэн буулгаж болох вэ гэсэн асуудал гарч байна. Шийдийг эгэл туршилт, ажиглалтаас ургуулан хайвал яах вэ. Хүмэнэй хийгээд адгуусны өнөөгийн амьдарлын “эгэл” үйл зураг дотор ч явир холын хувирлын замналыг сануулах баримт цөөнгүй тохиох бусуу. Түүнээс сэдэж, санаа өлгөвөөс зохилтой.
Байгаль, цаг “хатуурахад”малд сонин шид илэрдэг шиг байна. Цас их ороход адуу, хонь, ямаа урд хоёр хөлөөрөө цас ухаж, тэжээлээ олж харагдана. Зуслангийн өлөн үхэр хашааны оньсыг эврээрээ тун чадмаг мулталж сурдаг аж. Циркийн ан амьтан ч “эрс” өөр албадлага аху тохиоход санаанд оромгүй юм сурсан байдаг. Тийм жишээ тоймгүй. Хамгийн гол нь аху нөхцөл эрс хувирахд амьтны ойд буусан өнөөх төсөө дүрсхоорондоо ямар нэг байдлаар шүтэлцэн “үйлчлэлцдэг” юм бололтой. Аминд тулаад ирэхээр амь гарах “шийд” ухааралмал адгууст ч тохиодог юм шиг байна.Чоно авласан анчин сонин тохиолдлын тухай ярьсан юм. Хөөж байсан чоно гүвээ даваад гэнэт алга болжээ. Анчид гайхан ажиглаж байтал утасны шонгийн цаад талаас сүүл нь хийс ч харагдсан гэнэ лээ. Тэгэхлээр хүмэнэй алс холын өвөг амьтанд ялгаагүй байгаль ахун эрс тэс бөгөөд ужиг урт хувирлаас сэтгэххувилгаан шидийн хөврөл үүсч эхэлсэн гэх нь зүйтэй буюу.

Хөл гарт хувирав
Өгүүснээс өлгөхүй, аху цаг “цөвүүрэхэд” хүмэндбайгаль аху- сэтгэхүй- бие цогцсыг хоморголсон үйлийн үр хуйлран өрнөж, сүлэлдэхүйд амьсахуйнТэнгэр бүрэлдэж эхэлжээ гэмээр байна. Тэнгэрт бадарсан үйлээс сэтгэхүйд зураг дүрс бууж улмааршүтэлцэн үршилдэхүйд үйл хөдлөл төрөл олон өрнөж. Тэнгэрт өрнөсөн үйл хөдлөл нь байгаль- сэтгэл-бие-дуу авиаг багсруулан битүү тойруугаар хэлхжээ.Түүгээрч барахгүй түгээмэл жам дагуу хувилгаан(шугаман бус) шидийг гүнээсээ ундруулан чангарч өрнөнө. Битүү тойрууны зангилаа бүрт үйл идэвхижсээр идхүч бадрах нь чзүй аж. Дайрсан үйлийн үрийг туулахдаа дараагийнхад нь бэлэн байх сонголт руу чиглэдэг нь хаос хувирлын зүй билээ. Тиймээс хаос бол ирээдүй рүү буцалтгүй чиглэнэ. Энэ бол Орчлонгийн дэвшихүйн жам гарцаагүй мөн болохоор хаос сонгохуйн жам юм. Сонгох бол ухаарахуйн эх учир хаосыг ухааралын торгон хайлт гэвэл зохимоор. Тиймээс хаос бол ухаарлыг төрүүлэгч мөн хэмээх санааг дэвшүүлсэн[2,3] билээ.
Хаос үйлийн үр туулж ухаарахуйд хүмүүний явир дээд өвөг яс чанар нь чухам яажхувирахаараа ухаарал, бүтээхүйн шид олж дэвживээ гэсэн бодол төрөөд ирэх юм. Дээр дурьдсан эгэл баримтыг эргэн саная. Урт ужиг хугацаанд газар дэлхий дээр цаг “цөвүүрэл”гарцаагүй тохиосон байж таарах нь. Тэр хувьслын түүхэн ул мөр газар- өлгийд хадгалаатай л байгаа бизээ. Хүмэнэй өвөг амьтан лавтай модон дээр тааваараа байж жимсээр хооллохооргүй л байсан бололтой. Алгуур газарт гар хийгээд сэдэхүйн хүчээр шид олж амьдрах орчноо өөрөө бүтээх гараагаа эхэлсэн нь лавтай. Тийм хэцүү цаг хугацааг туулж ухаажихад өмнөх баримтаас ухвал урд хоёр хөл нь гар болж хувирч таараад байна. Өмнөхөн хаос ухаарлыг төрүүлдэг хэмээн дурьдсны нэг баримт нь гар суларч амьдрах орчноо бүтээхүйн эх тавигдсанд орших бусуу. Чингэхүй байгаль- сэтгэл-биеийг багсруулсан битүү хаос тойруу дахь үйл өрнөлийн гарцыг ил аху дахь бүтээх,үйлдэн босгох үйлст хувиргахад гар шийдвэрлэх зэвсэг болжээ. Харин сармагчин бол гар сулрах зам зуурт салаалж тасарсан амьтан мөн байх аа.
Ухаарсны дагуу аху хийгээд байгалийг өөрчлөхөөр тодорсон сэдэл тийнхүү гараар дамжин биелж эхэлж. Тухайлбал, амаар зулгаадаг өвс, жимсийг гараар тастдаг, газар дахь үндэс, жимс, усыг малтаж гаргах, адгуус амьтныг мод чулуу барин хад хэц, нүх гуу жалга шахан унагаж агнах зэрэг олон үйл юм. Бас гар хүрэхгүй юманд бусад юмсаар дамжиж хүрэх ч болж. Тэгээд ирэхлээр байгаль ахуд шууд үйлчилж өөртөө зохицуулан хувиргах эхлэл буюу байгалийг эрхэндээ оруулах чиг ухаарлын дөгөө бүрэлдсэн нь хүмүүний явир өвөг яс чанарааэрс хувирган адгууснаас салаалан тасарсан аж(зураг А).

Гар хэлд оруулж
Гар суларч ихтэнгэрийн “зарлигийг” байгаль ахуд хэрэгжүүлэх “зэвсэг” болсон нь хүмэндтасралтгүй хөгжих хувилгаан шидийг олгожээ. Тэгснээр өнөөх шугаман бусын хөтлүүр хүчиннь их тэнгэр дэх хаос үйлээс цэгцрэн аяндаа ундран чангарах болжээ. Түүний үрээр хүмүүний шинэ тавилан зам(шийдэл) бүрэлдэн өгссөн гэх нь зүйтэй буюу. Хөтлүүр хүчинэй ид чадал эрс нэмэгдэхийн ундрага нь их тойруун зангилаанд гар- зэвсэг бүрэлдсэн лугаа ийнхүү уялдаатай байж.
Хүмэн дүрст амьтан юмсыг хараад, их бодоход аюул түгшүүрийг илэрхийлсэн “золбин” дуу авиа гаргадаг байж таараа. Гэтэл гар сулраад ирэхээр юмыг хараад “сул” гар юм юмыг зангадаг болсон нь гарцаагүй. Тэгэхлээр дуу авиа зангаа хоёр яваандаа тодорхой юман дээр хөдөлбөргүй хоршин нэгсжээ. Тэгээд юмсын тоо толгой бүрт авиа дуу онож бэхжсэн бололтой. Тийм үйл хувирал удаан үргэлжилсний эцэст юмсыг үг-авиа нэртэй болгосон байна. Байгаль- сэтгэхүйн тойруу дахь хаос үйл хөдлөл нь биеийг энэ удаад, дуу авианы эрхтнийг гар- зангаагаар ярих эрдэмд “сургаж” хүмэнийг хэлд оруулсан байна.
Юмс нэртэй болсноор сэтгэхүйн тэнгэрт буусан дүрс багцралын үйл хөдлөл хувирлыг үг яриагаар зураглан илэрхийлэх хувилгаан чадвар хүмүүндийнхүү тохиожээ. Чингэхүй хүмүүн битүү зөнгөөр ч биш, дохио зангаагаар ч биш үг хэллэгээр мэдээлэл солилцох чадавхийг эзэмшиж эхэлж. Харин өнөөдөрч зангаа зарим тохиолдолд харилцуурын (хэлний) бүдүүлэгдүү(биелэг) хэрэглүүрийн шинжээ хадгалж байна.Балчир хүүхдэд насаа тоогоор хэлж сураагүй байхдаа хуруугаараа үзүүлдэг нь алсын улбаа мөн биз.Ер нь хэл яриа, зангаа хоёр шүтэлцэн нэг нэгнээ нөхөн гүйцээх төрөлх жамтай.
Хүмэн сүргийн доторх харилцааны чадварыг шинэ дэвшилд хүргэсэн бас нэг эрс өөрчлөлт гарчээ. Үг хэл үгүй байхад хүмүүний харилцаа адгуусынх лугаа төстэй байсан нь тодорхой. Түүнийг бид сайн мэдэх билээ. Амьтан мэдрэхүйн эрхтнүүдээрээ нэг нэгнийг таньж, тулж таньж “харилцдаг”нь илт. Нохой бол хүнийг үзмэгц таньж, хайр хүндэтгэл илэрхийлэх эсвэл харь амьтан учраас зайлахыг шаардаж догширдог. Хэл –сэтгэлгээний тэнхэл суугаагүй байхдаа хүн дүрст амьтан тиймэрхүүл байж таараа биз.
Гэтэл сэтгэлд буусан үйл хөдлөлийг үг хэлээр илэрхийлээд ирэхээр уг юмс, үйл заавал ил бас тулган байх хатуу шаардлага арилжээ. Харин сэтгэхүйд буусан өнөөх үйлөрнөлийг яриагаар илэрхийлэх буюу хийсвэрлэн үгээр зураглах чадвар төрөл олон хувирч. Энэ бол хүмэнд олдсон хувилгаан чанарын нэг сод гарц буюу салаалтын цэг мөн. Хүмэн чингэж, битүү тойрууд хувьслыг туулахдаа авсан мэдээллийг сэтгэлийн тэнгэрт бадруулан зураглаад аяндаа цэгцрэхүйн жамаартүүнийг үгээр дамжуулах шид чадлыг олж. Сэтгэлгээний тэнгэр ч гайхамшигтай тэлж өргөсөөд, бодит бөгөөд ил Орчлон лугаа тэнцэх чигт тэнхэл сууж, чадавхи нь хөгжих гараанд тулаад иржээ. Тэгээд байгаль, юмс төдийгүй хүмүүний буюу нийгмийн бас байгаль-нийгэм дэх шүтэлцэхүйн харилцааны өнгө шинжийг ч “нийтээр” сэтгэж хэлээр зураглан илэрхийлэх болов. Чингэхүй хүмүүнийг хоморголсон хам сэтгэлгээний их тэнгэр бүрэлдэж эхэлжээ. Хүмүүний хам сэтгэлгээн дэх хаос үйл өрнөлийн гарц нь нийгмийн дэвшлийн хөтлүүр хүчинэй чангарлыг бүрэлдүүлэхэд онц ач тус хүргэжээ. Өгүүлсний утга “нэг үхрийн эвэр дэслэхэд мянган үхрийн эвэр доргино” хэмээх ардын оноч үгэнд шингээстэй байгааг зүйрлэн болгооё.
Шилжихүйн хэрэглүүр хөл нь гар хэмээх “тэнгэрийн зарлиг” гүйцэтгэх зэвсэгт хувирч, юмс, үйл өрнөлд нэр, үг оноосноор хүмэнийг хэлд оруулж, сэтгэхүй дэх үйл өрнөлийг үг хэллэгээр зураглан илэрхийлэх шидийг олсон нь хүмэн сүргийн шугаман бус хувьслын хөтлүүр хүчинэй эрс чангаран нэмэгдэхэд хүргэжээ.

Хөтлүүр хүчин ба луу унжихуй
Байгаль дахь хуй, монголчуудын “луу унжих” хэмээн нэрлэдэг хар салхины тухай баримт сонсъё. 1973 онд шиг билээ “луу унжих” үзэгдэл Хэнтий аймгийн хойт талын сумдын нутгаар өнгөрч, гамшиг учруулсныг тэр үеийн сум-нэгдлийн даргаасхожим сонссон юм. Хүнд, хөнгөн юмс алс хийснээс гадна мотоциклийг тас татсан байжээ. Хуй- хар салхи үүсээд хэт хүч олж чангарсны баримт мөн. Энэ бол шугаман бус үзэгдлийн язгуур ясны чанар мөн. Хуйлрал дотор хоосрол үүсгэхэд гаднаас урсгал тийш эрчрэн орох мөртлөө эрчлүүр жамаар өөд оргилон мушгирна. Эл эрчрэл тойруу бүртээ чангарна. Дашрамд хэлэхэд, одоохондоо луу унжих мэт үзэгдэл бол төдийл судалж амжаагүй байгалийн жолоо нь олдоогүй үзэгдлийн нэг мөн. Энэхүү догшин үзэгдлийн зүй жамыг мэдвэл энерги хийгээд аливаа эрч хүчийг шугаман бус хувирлаар өсгөх таатай боломж нээгдэх бизээ.
(А)тэгшитгэлийн хөтлүүр хүчинэй утга хэмжээ ихсэхэд хувьсал шугаман бусшинж олсноор барахгүй хаос төрхтэй болсныг саная( зураг A, Б). Хүмэн байгаль, сэтгэлгээ, хэл, үйл бүтээхүй ч тиймэрхүү л шугаман бус хамтөрхийг туулдаг тухай санааг дээр цухас дурьдсан. Битүү тойруу барилдлага-үйлийн үр тохиоход зангилаа бүрт шугаман бус шид хүч үйлчилнэ.Тийм шид хүч бүрэлдсний ачаар хүмүүн сэтгэж сэдэх тэнхлийг олж умаар газар дээр үйл өрнөлийг хэрэгжүүлэн амьдрах орчноо бүтээх хувилгаан чанарыг олов. Хүмүүн тийнхүү адгууснаас салсан билээ. Байгаль аху- сэтгэхүй- бие цогцсыг хоморголсон тойрууд шугаман бус хувьслын хөлтлүүр хүчний цаашид чангарч нэмэгдэх угтаа “хязгааргүй” өгсөх чадавхи ийнхүү гараагаа эхэлсэн байна. Чухам яаж өгсөж нэмэгдсэн нь дэвшлийн өндөрлөг бүрийн өвөрмөц шигж лугаа холбоотой юм.

Гар ба зэвэсэг бүтээхүй
Таньж сэтгэх, сэдэхүйн шугаман бус аян эхэлснээр хүй нэгдлийг хам сэтгэлгээний хүчин хоморголсон нь хүмүүний өгсөхүйн хурдад эрч олгожээ. Тэр хурдны эрч аажимдаа тогтноход нийгмийн хэрэгцээ мөнхүү арга барилын чинээнд тулж,шинэ явц хурд гарцаагүй хэрэгтэй болно. Энэ бол дээр өгүүлсэн нэг төрөл цаг цөвүүрэл тохиож буйн илрэл мөн. Битүү тойруу дахь тийм цөвүүрлийг туулж цэгцэрэх үйлс гарыг “уртасгаж” чадавхийг нь нэмэгдүүлэх чигт өрнөдөг жамтай аж. Чингэснээр хүмүүний хам сэтгэлгээ нь шинэ гарц-бүтээхүйн сэтгэлгээ рүү хүрээгээ тэлсэн байна. Ингэж гарыг уртасгаснаар байгаль- хүмүүний багсрахуйн ундрага хүчийг сэдэж бүтээхүйих замд гаргасан байна.
Чулуун зэвсэг. Хүмэн чулуун зэвсэг бүтээснээр нийгмийн үйлдвэрлэлд анхны алхам хийжээ. Тэгээд ургамлыг хэрчиж тайрах, ан амьтны арьсыг өвчих, зөөллөн боловсруулж хөдрөг бэлтгэх болж. Тэгснээр байгалийн илүү хатуу ширүүн, сэрүүн нөхцөлд амьдрах найдвар бүрэлдэж, суурших орон зайн хүрээ ч тэлэхболжээ.
Гаршуулах, тарималжуулах үйл. Үйлдэн бүтээхүйн арга ухаан чинагш шугаман бус хөгжихүйн хуулиар төгөлдөржиж, ан амьтныг барьж гаршуулах, ургамал үр тариаг таарималжуулах сэдэл сэтгэхүйд тус тус тэнгэрлэн соёолжээ. Байгалийн “хишиг” харж суух биш, өөрснөө тэр хишгийг бүтээхүйн аргад суралцжээ. Гар хийгээд түүний уртасгал зэвсгээр дамжин газарт үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн байна.
Оромж. Үйл үйлийн тэнгэрт соёолонөрнөсөн сэдэл нь аяндаа хад агууд амьдрах биш оромж бүтээх үйлс рүү хөтөлсөн байна. Ингэснээр мал хийгээд тариа ногооны аясыг дагаж сүргээр биш гэхэд цөөн бүлээр дагнан суурьших сэтгэлгээ бүрэлдэж аж аху, амьдрахуйн шинэ шид чанар үүссэн аж.
Өгүүлснээс өлгөхүй эртний хүмэн танихуй хийгээд түүнийг үйлдвэржүүлэх аугаа их эрдэм бүтээсэн байна. Тэр их эрдэм эгэл ажиглалтаас сэтгэхүйн тэнгэрт бууж, тэнд эсэж цогцолсон сэдлээс үүсээд нийгмийг хамарсан дадал, туршлага, соёл үүдэж улмаар хэвшил заншлын сан бүрэлдүүлжээ. Нийгмийн бүтээхүйн тэнгэрт цогцлосон хаос үйлийн цэгцрэл нь зэвсэг хэрэгслэлийг бүтээх шаардлага, байгалийг таних эрэлтийг улам улам нэмэгдүүлжээ. Тэр мэдрэмж тэмүүлэл нь хүрэл умаар төмөр зэвсэг, юм юмаар эдлэл хийх, оромж, усжуулах суваг бүтээх арга барилыг сүвэгчилж амьдралд нэвтрүүлсэн байна.
Мал, тариалан хоёр.Мал хийгээд тарималын аж ахуйг хүмүүн эхэндээ уур амьсгал зөөлөн чийглэг дөрвөн их мөрний хөндийд хөгжүүлсэн нь түүхэн баримт. Харин аажимдаа өргөжөөд ирэхээр мал, тариа хоёр аж ахуйн хооронд зөрчил зүй ёсоор өрнөсөн байж таарна. Тиймээс малтай ялангуя урт хөлийн малтай нь тал нутаг руу алгуур “дайжин” тархсан гэж үздэг байна. Их тал нутгийн хүмүүс аажимдаа мал аж ахуй, ан агнуураар амьдрахын сацуу төмөрлөг эдлэл бүтээж, морь хөлөглөн шилжих болсноор мэдээллийг дамжуулахшинэ хурд, алс орон зайг эзэгнэх чадлыг ихэд нэмэгдүүлж, энэ нь бие бялдар, сэтгэл зүйн өвөрмөц хөгжилд хүргэх болжээ.

Үйл үйлийн тэнгэр
Сэтгэхүйд буусан дүрс үйл хөдлөлийг угюмсаас алсад үг хэлээр зураглан илэрхийлэх шид чадал олсон нь хувьсал, хаос жамын бүтээл бөгөөдгайхамшиг. Тийм увьдас чадварт хүмэн чухам ямар хаос үйлийн үрийг туулан цэгцэрч хүрснийг дээр ярилцсан билээ.Их талын нүүдэлчид хязгааргүй уудам орон зайд, тэнгэрийн доор байгалийн догшин ширүүн үзэгдлийг тэвчин сөгдөж, аргадан амьдрахдаа чухамдаа Орчлон- байгаль- сэтгэл-бие- ахун тойруу хэлхээн дэх үйлийн үрийг туулан түүнд уусч эд эс нь болсон байна. Чингэхүй нүүдэлчдэд ил ба далдыг тандан мэдрэх чадвар илүү хөгжих болжээ.
Хүмэн тийм увьдас чадлыг тасралтгүй дэвшин эзэгнэх тусам өнөөх байгаль аху- сэтгэхүй- бие- хэл соёлын цуваа тойрууд цогцолсон их тэнгэр(Мөнх Тэнгэр) чиг чигт үйл үйлийн тэнгэрт салбарлан тэлсэн гэж үзэхэд хүргэмой. Анхандаа сэтгэхүйд ил байгаль, аху дахь хувирал болон үйлдэх, сэдэх, бүтээхүйн төлөөний тэнгэр мандаж, тэндэх үйлийг хэл яриагаар илэрхийлдэг болжээ. Байгаль, нийгэм, байгаль- хүмүүн, хүмүүн- хүмэнэй харилцааны өрнөл хийгээд өнгө шинж хувирахуйн солонгорлыг үг хэллэгээр төдийгүй аялгуу эгшгээр бас урлал, зураг дүрслэлээр илэрхийлэх болжээ. Хаос үйлийн үр туулж цэгцрэхэд хүмэнэй бие шинэ эрдэм чадвар олсны баримт энэ бөлгөө.
Урлаг уран сайхны сэтгэмж, хөдлөл үйлийн тэнгэр бол Мөнх Тэнгэрийн нэг тэнгэр нь юм. Тэгэхлээр урлаг, уран сайхны тэнгэр бол аху, амьдралыг голлон зураглах хэл ярианы тэнгэрийн хилийн чанадад бүрэлджээ. Үгээр товойлгон дүрсэлж үл болом эл хийсвэр мэдрэмж сэтгэлгээнд суурилан яруу эгшиглэнгийн тэнгэрцэгцрэн цогцолжээ гэвэл зохимоор. Энэ бол байгаль ахун хувирал хийгээд нийгэм-сэтгэлийн харилцаан дундаас сонсох мэдрэмжийн урсгалаар сэтгэхүйд буусан уянга эгшиглэнгээс ундран мандсан тэнгэр юм. Харах мэдрэмж гоо сайхан, үзэмж төгсийн мэдээллээс сэтгэхүйд урлаж зурах, сийлбэрлэх, хувцас хунарын байгаль, сэтгэлд ургаж нийцсэн загвар бүтээх, хатгамал, хөгжмийн зэмсэг бүтээх үйлийн тэнгэр цогцолжээ. Орчлон- байгаль- бие-сэтгэлийн хувьслын битүү тойрууд дахь тасралтгүй өгсөл дэвшлийн явцад хүмэнэй сэтгэхүйд танихуйн мэдээнээс математик, мэдээлэлэхүйн сэтгэлгээний тэнгэр тэрлэн манджээ. Математик, мэдээллийн сэтгэлгээний тухай хожуу тусгайлан нийтэлнэ.

Дуурайхуй ба танихуй
Дээр өгүүлсэн салаалах үзэгдлийг эргээд нэг дурсая. Салаалахад өмнөх салаан дахьяс чанарт эрс хувирал гарах авч төрх төсөө нь дээд төрөлдөө хадгалаастай байна. Уул, ургамал ер нь бүх юмс салбарлан мөчирлөж арзгар барзгар биежил үүсгэх мөртлөө төсөө төрхөө давтан байх нь нүдний өмнө илт билээ. Үүнийг фрактал хэмээх аж. Мөчрийн төсөө төрх бүхэл модондоо, модныхоо төрхийг нэг мөчир нь ч агуулна. Хүмэн бас адгуус ч мөн л ил хийгээд далдуур төрөлсөх чанараа хадгалж бас төгөлдөржин буй. Үүнийг (амьсан) дуурайхуй гэдгийг дээр дурссан. Орчлон бүхэлдээ амьсан дуурайсан бүрэлдлээс тогтоно. Чингэхүй Орчлон нэг амь цул ажээ.
Хүмэнэй сэтгэхүйд бүрэлдсэн тэнгэрүүд тус бүрдээ өөр өөр өнгө төрхийг илэрхийлэх авч мөн чанартаа Орчлонг бүхэлд нь багтаана. Тэгэхлээр тусгаар тэнгэр бүрт бусад тэнгэр болон Мөнх Тэнгэр ч хадгалаастай. Чингэхүй нэг тэнгэрийн, тухайлбал хөг эгшиглэнгийн гүн мэдрэмжээр Мөнх Тэнгэрийн тэгэхлээр Орчлонгийн зүй хувиралд нэвчин нэгсэж болох талтай юм. Тийм чадалд хүрч гэмээ зөнбилгийн чадлыг олж болох юм[8].

Мөнх Тэнгэр
Хэл, яриа, хөгжим аялгуу, урлаг уран сайхан, математик, бичиг үсэг ном судар, мэдээлэл, эдүгэ цахим мэдээлэл, мэдээлэл дамжуулахуй үүсэн хөгжсөн нь хүмэнэй сэтгэлийн олон тэнгэрийг үршүүлэн хамсуулж, улмаар шугаман бус үйлийн үр дайрахуйд аяндаа амьсан цэгцэрснээр хүмүүний хам сэтгэлгээний их тэнгэр бүрэлдэн хөгжиж, цаашид дэвжсээр. Энэ их Тэнгэрийг тухайн үеийн ойлголтоор Мөнх Тэнгэр хэмээсэн мэт байна. Мөнх Тэнгэр бол тэгэхлээр, Орчлон- байгаль- бие- сэтгэл хийгээд бүтээхүйн үйлийн их тойруу хэлхээн дэх хувилгаан шид лугаа дүйцэн бүрэлдсэн үзэл танихуйн цогц Тэнгэр ажгуу. Сэтгэхүйн олон тэнгэр хүч нийлэлдэн төгөлдөржихүйд хүмүүний нийгэм даган бүрэлдэж хөгжсөөр байна гэх нь зүйтэй мэт.
Нүүдэлч хүн бүр өөрийгөө Мөнх тэнгэр буюу их Очлонгийн өчүүхэн эс бүрэлдэл болохыг гүнмэдэрч байж[4,5]. Нүүдэлчид тиймээс тэнгэрийн хуулийг гоц итгэл үнэмшилтэй сахин дээдэлж, тэнгэрийн өмнө үнэнч шудрага, үл урван тэрслэх, үл шунах, үл шантрах, үл ялагдах үзэл итгэлээр нэгэн цулд багсран хатаагдсан байв. Чухамхүү Мөнх Тэнгэрийн хүчиний язгуур сурвалжнь Тэнгэр- газар- ухаант хүмүүний гүн нэгдэлд[6,7,8] суурилан бүрэлдсэн сэтгэлгээний ертөнц ажгуу. Мөнх Тэнгэрийн үзэл бол мөнх хувьсах Орчлонгийн жамыг тандан мэдэрсэн босго дараалал, төрх шинжийн төсөөгөөр нь заагласан олон Тэнгэрт хуваажээ. Дээр өгүүлснээс бодвол, Мөнх Тэнгэр эрдэм нь далдуур хаос зүйд суурилсан учраас ошихуй бол туйлын бус харьцангуй буюу ямагт хувилгаан шидээр яс чанараа арилжина хэмээх үзэлд тулгуурласан байна. Мөнх Тэнгэр бол тэгэхлээр Орчлонгийн амьсахуйн хаос үйлээс сэтгэхүйд цэгцэрч тодорсон “загвар” төсөө үзэл, танихуй юм. Харин амьсан дуурайхуйн жамаар Орчлон , бие хоёр харилцан нэг нэгэндээ “агуулах” учир үйл өрнөлийг тандан мэдрэх хувилгаан шид хүмэнд тохиож болох юм. Тэр нь өнөөх төсөө танихуйд тусгалаа олон хувирсаар байх буюу.
Дэлхийн бусад бүс нутагт үүссэн эрдэм ухаан хийгээд шашин бол дээр дурьдсан их тойруу дахь амьсан хувьсахуйн язгуурыг тасалж, зөвхөн хүн төвтэй ил аху хийгээд “хий” бурхныг хэт “шүтэн” үүтгэсэн номнолол юм. Дээд тэнгэрт эзэн байгаа гэх шүтлэг бол Орчлонгийн бүрэлдлүүд сүлэлдэн үршиж нэгэн амьд нэгсэхүйн тулгуур жамаас тасархай зөвхөн үзэгдэх баридах ахуг шүтсэнтэй шууд холбоотой. Тэгэхлээр өрнөдөд гагцхүү “газрын” хууль “зохион” боловсруулаад түүгээр нийгэм байгалийг захирч ирсэн бололтой. Чухамдаа энэ бол өрнийн эрдэмтдийн бодол гүйцэж, ой тойнд нь буудаггүй Мөнх Тэнгэрийн хүчин мөн. Монголын нууц товчоонд түүний баримт элбэг бий. Ил ахугаар баринтаглаж, гагцхүү илийг зөвшөөрөх хөтөч үзэлд бурантагтай өрнийн судлаачид Мөнх Тэнгэр сэтгэхүйн билчээр гүйцээгүй нь өгүүлснээс илэрхий.
Өгүүллэгт сэтгэхүйд дан сайн үйлийн тэнгэр бүрэлдэсэн тухай ярилаа. Гэвч сэтгэхүйд гэрэлтэй бус сүүдэртэй, гажиг , хар хорлолтой санаа тусгал эсгэж муу үйлийн тэнгэр ч үүснэ. Хувьсал нь бүхэлдээ эвсэх, тэрсэх үйлийн үрээс эвлэрч бүтэх, задарч замхарах төөрөг рүү хөтөлдөг жамтай билээ.


Шугаман бус эрдэм, хаос зүй хэл, сэтгэхүйд уялдах асуудлаар их семинар зохион байгуулж, хэл шинжээчид, байгальч, маематикчдын дунд ном хаялцуулсан МУБИС-ийн проф. Өнөрбаян, проф. Б. Пүрэв-Очир болон тус семинарт оролцсон эрдэмтэн багш, судлаачдад тухайн өгүүллэгт хөндсөн санааг шүүн чиглүүлсэнд талархал илэрхийлж байна.


Ишлэл

1. Heinz-Otto Peitgen, Hartmut Jurgens, Diemar Saupe, Chaos nad Fractals (New Frontiers of Science), Springer, 1992, Heidelberg, Chapter 11.
I. Prigogine, The End of Certainty, Chaos and New Laws of Nature, Free Press,1997, p.70
2. О.Лхагва, Их талын нүүдэлчдийн соёлын ундрага, Proc. VIII Int. Congress of Mongolists, J. Mongolica, Vol.13(34), p.92, 2003, Ulaanbaatar.
3. О. Лхагва, Тайна цивилизации человечества, Труды интернационольного симпиозиума,посвященного юбилею 80 летия академика Ш. Бира. 2008, Улаанбаатар, хэвлэлд
4. О. Лхагва, Мөнх Тэнгэр бол эрдэм ухаан. Илтгэлүүдийн товчлол, Олон улсын Монголч эрдэмтний IX их хурал, Улаанбаатар, 2006, VIII. 8-12, х. 10
5. O. Lhagva, On Space Time Structures in Human Civilization,Proceed., Proc. VII Int. Congress of Mongolists, Vol. 9(30),1999, 581.
6. О. Лхагва, Пространственно-временной подход к цивилизации, Кан-Алтай, № 3(15), 1997,18
7. О. Лхагва, Л. Эрдэнэтуяа, Мунк Тэнгэрий- веление вечного духа,, Материалы IX медународной конференции “История, культура и природные условия западной Монголии ее сопредельных регионов”, Ховд, 2009,IX, 19-23, с.
8. О. Лхагва, Л. Эрдэнэтуяа, Бөөгийн онгод ба Мөнх Тэнгэрийн зарлиг, Дал сонин, 2008, № 284/1/

2010. 01. 25. Билгүүн

No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.