Wednesday, April 11, 2012

"Хумхи ертөнцийн квант жам" -шинэ ном гарлаа..


Энэхүү номонд  хумхи ертөнцийн квант жам, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, анагаахуй, нано-био-мэдээллийн технологи,  байгаль, нийгмийн  үзэгдэл дэх түүний утга учгийг эгэл тайлбарлажквант физик, синергетик  хийгээд дорнын гүн ухааны охь үзлийн айлсалт, цаашид улам бүр өргөсөн тэлэх  хэрэглээг нь тандан товч  өгүүлнэЭдүгэ айсуй  байгаль- нийгэм, үйлдвэрлэлийн хувьсгал, эх дэлхийн хувирлын  язгуур  үндсийг  хөндөж мэдрэхэд эл судар тус болно.  


Нэгдэх хэвлэлийн өмнөх үг 

XIX зууны эцэс хэрд Ньютоны механик, Максвеллийн цахилгаан соронзоны онол, дулааны сургааль буюу термодинамик, хийн кинетик онол, уян харимхай, агаар хий ба ус шингэний динамик зэрэг физикийн сайн хөгжсөн олон салбар ухаан нийлж классик физикийг бүрэлдүүлжээ. Классик физик нь голдуу өдөр тутмын амьдралын туршлагад тулгуурласан «хар ухааны» дүгнэлтийн хүрээнээс хол гараагүй байсан боловч уул хүрээнд багтах үзэгдэлд дэс дараалалтай, дотоод бүрэн утга уялдаатай тайлбарыг өгч байв. Тэр үеийн физикчид классик физикийг бүх орчлон ертөнцийн зүй тогтоолыг илэрхийлэх төгс ухаан боловсорсон мэтээр үзэн биширч байсан юм.

Monday, April 2, 2012

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн ээлжит семинар болно.

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс зохион байгуулж буй семинарын зарыг хүргэж байна. /Эх зарыг эндээс /

МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн багш, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Олон улсын Эйнштейний шагналт, доктор, профессор Ойдовын Лхагва "Монголын билиг эрдэм ба квант физик, синергетикийн цогц үзэл" сэдвээр илтгэл тавина. 

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.