Sunday, November 2, 2008

IT-Физикийн загвар лаборатори бүтээхүй

Сүүлийн үед "e-Science" буюу компьютер-загварчилал(simulation)-д тулгуурласан судалгаа нь бүх чиглэлд хурдацтай нэвтэрч байна. Загвараа сайн зохиосноор загвар-туршлагыг сайн нарийвчлалтай, бодит туршлагад ойр байхаар гүйцэтгэх боломжтой юм байна.

О.Лхагва багшийн "Мэдээллийн технологи-загварчлал"-ын судалгааны баг Физикийн үзэгдлийг загварчлах, е-лаборатори бүтээх ажил гүйцэтгэдэг билээ. Өмнө 2D-физикийн лаборатори бүтээж электрон хэлбэрээр сургалт, дунд сургуулийн хичээлд нэвтрүүлсэн бол одоо 3D үзэгдлийг загвчарчлах судалгааны ажлыг гүйцэтгэж байна...









Sunday, July 27, 2008

Soliton?.......



“Soliton”(Солитон)-ы мөргөлдөөний судалгаа
М.Батмөнх1 , О.Лхагва2
МУИС,ФЭС-Онол,туршлага физикийн тэнхим. Физик-3(Онолын групп)
2Удирдагч : Шинжлэх Ухааны доктор, МУИС-ийн профессор, ФЭС-багш.
Фаз ойролцоо долгионууд нийлэхээрээ багц долгио үүсгэдэг байна. Энэ багц долгионы нэг төрлийг солитон буюу зожиг долгио гэнэ. Байгаль, Нийгэмийн олон үзэгдэл хувиралын явцад солитон үүсч байдаг.Өнөө үед Бозе-Эйнштейний тунамал, шугаман бус оптикийн хувирал үзэгдлийг судлахад солитон мөргөлдөх, давхцал, мөн потенциал саад дахь солитоны харимхай резонанс, сарнил зэрэг асуудалыг судалж байна. Бид энэхүү судалгааны ажилаар шугаман бус Шредингерийн тэгшитгэлийг шийдэж, солитоныг дүрсэлж, түүний мөргөлдөөн, саадаар нэвтрэх зэрэг физик үзэгдлийг судаллаа.

Sunday, April 20, 2008

Мөнх тэнгэр ба квант физик, синергетик

Профессор О.ЛХАГВА Физик-математикийн шинжлэх ухааны доктор, МУИС, Физик-электроникийн сургууль Email: olhagvaa@magicnet.mn

Эл өгүүлэлд Мөнх Тэнгэр эрдэм ухааныг квант физик, синергетикийн шинжлэх ухааны cop үзэл онол лугаа нийцүүлэн судалж улмаар Чингис судлалыг эрин цагийн эрдмийн мандалд дэвшүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Их талын нүүдэлчдийн танихуй, соёл нь өрнийн суурин орны эрдэмтдэд үл ойлгогдох, үл сэтгэгдэх далд ундрага хөврөлтэй байжээ. байна байхгүй хоёрын дунд байна бас байхгүй байна...XX зуунд өрнөж, хүмүүний танихуйг өрнийн ил ахуйгаас бодисын гүн болоних Орчлонг багтаасан багцрахуйн ил ба далд оршихуй хийгээд хувьсахуйн жамыг нь таньсан квант физик, синергетикийн ухааны үзэл онолын хөрсөн дээр тэр далд хөврөл эдүгэ соёолон, хүмүүнд харагдах төлөв нь улам бүр тодорсоор. Нүүдэлчдийн өөөрмөц танихуй хийгээд соёл нь Мөнх Тэнгэр цогц эрдмийг бүрэлдүүлжээ. Мөнх Тэнгэр эрдмийн өндөрлөг дээр их талд эзэнт гурнүүд удаа дараа үүсэн мандсан нь түүхэн үнэн буюу тулгуур туршлага мөн.

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.