Saturday, November 28, 2009

АНУ-ын Фулбрайт сангийн шугамаар судлаач МУИС-д ирж ажиллалаа




АНУ-ын Фулбрайт сангийн шугамаар “МУИС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлын менежментийг сайжруулах нь” төслийн хүрээнд Массачусетс их сургуулийн Судалгаа боловсруулалт, төлөвлөлтийн газрын Гадаад судалгааны хөтөлбөр хариуцсан дэд захирал проф. Ричард Таупер МУИС-д ажиллаад буцлаа.

Хагас сарын хугацаанд ажиллахдаа тэрбээр МУИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга нартай уулзан, эрдэм шинжилгээний болон судалгааны төслийн ажлуудтай танилцан, судалгааны төслийн саналыг бэлдэх, төсөв хийх, түүний мониторинг үнэлэх зэрэг чиглэлээр танадалт судалгаа хийсэн байна. Мөн МУИС-ийн салбар сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, судалгааны хүрээлэнгийн захирал, багш судлаачдад зориулж, АНУ-ын их сургуулиудын өнөөгийн төлөв байдал, менежментийн асуудлыг Массачусетс их сургуулийн жишээн дээр тайлбарлан лекц уншлаа.
Профессор Ричард Таупер нь 1985 онд Массачусетсийн их сургуульд “Их хэмжээний хог хаягдлын үр нөлөөнөөс байгаль орчинд учирч болох нөлөөг үнэлэх нь “ сэдвээр Байгалийн нөөцийн эдийн засгийн магистрын, 1998 онд тус их сургуульд “Хүрээлэн буй орчны цогц асуудлыг шийдвэрлэхэд газарзүйн мэдээллийн системийг хэрэглэснээр гарах үр ашгийг үнэлэх нь” сэдвээр докторын зэрэг тус тус хамгаалсан байна. Тэрбээр дорно дахины гүн ухааны талаар эртнээс сонирхон судалж ирсэн бөгөөд 16-19 дүгээр зууны үеийн Төв азийн буддизмийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа аж.
Ричард Таупер 2010 оны 4 сард дахин МУИС-д ирэхдээ эрдэм шинжилгээний ажлын менежментийг сайжруулах талаар заавар зөвлөмж өгөх юм байна.


Эхийг МУИС-ийн цахим хуудас-наас авлаа..

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.