Thursday, August 29, 2019

Цөмийн анагаахуй, цацрагийн биологи, цацрагаас хамгаалах, хорт хавдрыг цацрагаар эмчлэх арга боловсруулахад чиглэсэн олон улсын "Geant4-DNA" сургалт, семинар боллоо

          2019 оны 7 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд МУИС-ийн номын сангийн 202 болон 1-р байр дах компьютерийн 106 тоот танхимд лекц-дадлага хосолсон сургалт семинар болж байна. АНУ-ын Стэнфордын Их сургууль, Франц  дахь ЕХ-ны Geant4/Geant4-DNA төв, ОХУ-ын ЦШНИ, Японы КЕК төв, Австралийн анагаахуйн Волонгонг Их сургуулиас уригдан ирсэн эрдэмтэд, судлаачид лекц уншиж,  тооцоо-дүрслэлт туршилт бүхий дадлага явууллаа.

ХӨСҮТ,  Шастины эмнэлэг, Цөмийн энергийн комисс, физик технологийн хүрээлэн, МУИС, АУШУҮС, судалгааны төвийн судлаач, багш, эмч, мэргэжилтэн нар  оролцлоо. Цацрагийн үйлчлэлээр “алтны нанобөөмд” үрждэг хоёрдагч электроны  урсгалаар  хорт хавдрыг оношлох, эмчлэх, эд чиглэсэн тооцоо-дүрслэт туршилтыг оролцогсод өөрснөө  үйлдсэн нь онц сонирхолтой болов.

Эсийн дотор физик- хими- биологийн судалгааны арга нэгдсэнээр оношлогоо, эмчилгээ хийгээд хумхи төвшин дэх амьд ертөнцийн зүй тогтлын судалгаанд шинэ шинэ эрин эхэлснийг энэхүү сургалт семинар илтгэн харуулж байна.

Профессор О. Лхагвагийн ярианаас: Европын холбоон дахь ОУ-ын Geant4/Geant4-DNA төв 80 мянга орчим долларын суурь програмуудыг үнэгүй олгож, эдгээр ОУ-ын байгууллагуудтай байнгын зөвлөгөөтэй хамтарч ажилласны дагуу МУИС-ШУС-д цогц лаборатори байгуулсан юм. Уг лабораторыг ОУ-ын төвшний судалгаа- сургалтад төвхнүүлснийг баталгаажуулах зорилгоор дээрх байгууллагуудаас мэргэжилтэнгүүд ирж хэд хэдэн лекц уншиж, дадлага хийлгэсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб хуудаснаас авна уу.

Youtube линк: 

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.