Monday, March 22, 2010

᠌᠌"Молекул-Нанобөөмийн Квант Лаборатор" -шинэ ном гарлаа...




Молекул-нанобөөмийн квант лаборатор номын зориулалт
Нано-био технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед молекул-нанобөөмийн квант физик-химийн үндсийг их сургуулийн бакалавр, магистр, докторын төвшний сургалтад нэвтрүүлэх асуудал хурцаар тавигдсаар байна. Молекул-нанобүтцийн квант лаборатор хэмээх эл гарын авлагад АНУ болон Москвагийн их сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээнд нэвтэрсэн GAMESS лабораторыг хэрэглэх заавар, арга зүй, онолын болон тооцооны үндслэлийг эмхлэн боловсруулав. Гарын авлага нь энэ чиглэлээр суралцаж, судалгаа, үйлдвэрлэл шинжилгээний ажил гүйцэтгэж буй оюутан, залуус, мэргэжилтэнд орчин үеийн квант физик-химийн онол-тооцооллын арга барилаас суралцахад тустай болно.

ГАРЧИГ

ӨМНӨТГӨЛ 4

ТЭРГҮҮН БҮЛЭГ.
МОЛЕКУЛ-НАНОБӨӨМИЙН КВАНТ ОНОЛ 7
1. Атом, нанобөөм. Орчил 7
1.1 Атомын орчил 7
1.2 Үелэх системийн квант зүй 9

"Тооцон бодох математик" -шинэ ном гарлаа...

Тооцон бодох математик-номын зориулалт
Мэдээллийн технологи нь хэл ярианы нэгэн адил нийгмийн үйлдвэрлэлийн бүх хүрээнд үйчлэх тулгуур хэрэглүүр боллоо. Математик тооцооллоос зайдуу онолын томъёолог ухаан. Харин тооцон бодох математикт(ТБМ) компьютер тооцооны алхамт арга хөгжсөн байдаг. Бас алхам бүрт нь тоон шийд жинхэнэ шийд рүүгээ нийлэхүйн найдвартай шалгуур бий. Дээд математикийн бүрэн агуулгын хэмжээнд залуусыг ТБМ-ийн гол гол аргатай танилцуулаад Mathcad багцыг хэрэглэн тооцоо дүрслэл үйлдүүлж дадал чадвар олгоход энэхүү гарын авлагыг зориулав. Байгаль, нийгмийн үзэгдлийн зүй тогтлыг илрүүлэх, математик загвар зохион бүтээх, технологийн жор горимыг зураглан тогтоох асуудлыг судалж буй их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын төвшинд суралцагсад болон бие даан судлагсдад эл гарын авлага ач тустай болно.

ГАРЧИГ

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.