Wednesday, August 29, 2018

Дээд Тэнгэрийм жам ба суумлын хуульт засаг

 Шигшмэл. Орчлон нь амь шүтэлцээ бүхий бодист болон чинад билиг ертөнцөөс бүрэлддэг нь тодорч байна.  Орчлонгийн чинад гүнд цэг бүрт нь энергийн гаргууд нягтрал бүхий билиг оюун шүглэн оршино. Өвөг монголын билиг эрдэмд эл оршихуйг аливаа юмс,оршихуйн  хувь тавиланг хөтлөн жолооддог Дээд Тэнгэр хэмээн үзэж дээдэлжээ. Квант физикийн үүднээс ч ил юмс, билиг ертөнц хоёр бат амьсан шүтэлцэх заяа туулдаг нь тодорхой болов.  Бодист ертөнцийн юмс, оршихуйн бүрэлдэх, зуурдын төрөл туулах хийгээд бүрлэхүйн чинад тавилан заяа нь тийнхүү Дээд Тэнгэрээс залуурта аж. Хүмэн бол дээд оюуны шид чадлыг өвөрлөсөн амьтан буюу орчлонгийн амьсан хувьсахуйн оройн дээд билигm  цэцэг нь мөн.
 Хүмэн тэгэхлээр  дээд тэнгэрийн төлөөний буюу жинхэндээ онгод сүнс мөн учраас  гүн бодол оюуныхаа эрч, төвлөрөл, шийдэл, залбиралаар дээд тэнгэрийн чинад ундрага- тавилан заяаг хурайлан   Мөнх Тэнгэрийн хүчийг  буулгаж алив үйлсийг газарт бүтээх ид чадавхитай. Хүмүүний хөгжил дэвшил бол үүний бат нотолгоо мөн. Эл үйлсийг Чингис хаан хүмүүний өмнө нотлон харуулсныг их талын нүүдэлчдийн соёл, сод  түүх гэрчилж байна.
 Бодист архлаатай шинжлэх ухаанаа, дээд билиг оюун лугаа амьсуулан хөгжүүлэх үйлс бол энэ зуунаас эхлэн тохиох хүмүүний дээд эрдэм болно. Чингэхүй дор бодист суурилсан  шинжлэх ухаан нь гайхамшигт технологи ухаанд хувирахын сацуу билиг салаа эрдэм нь дотогшоо гүн рүү няргаж, гадагш Орчлон тийш орой, хаяагүй тэлж, тэнгэрийн сэрэхүйн эрчээр  чинад билиг хийгээд оддын орон, харь гариг, хар юмс, хар энерги  дэх дээд оюун лугаа  ний болох шидийг олно.  Дээд Тэнгээрээс тавилан заяаг хурайлснаар байгалийн үзэгдэл хийгээд нийхэмийн хувьслын(нүүхүйн) жамыг билигээр  жолоодох буюу  Мөнх Тэнгрийн хүчийг  хурайлан буулгаж үйлдвэрлэл, үйлсийг хөтлөх цаг ирнэ.     Хүмүүний соёл иргэншлийн Тэнгэрийн эрин тийнхүү айсуй.

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.