Friday, December 25, 2009

Нано-онолын тооцоо, судалгааны ажил явагдаж байгаа...

Нүүрстөрөгч бол амьдрал үүсэн бүрэлдэхүйн нэг тулгуур мах бодь аж. Органик бодисын үй түмэн дүрс хувилал нь нүүрстөрөгчийн физик, химийн төгөсгөлгүй шинж чанараас үүдэлтэй. Тиймээс эдүгэ шинэ технологид онцгой ач тус бүхий нүүрстөрөгчит нанобөөмсийг бүрэлдүүлэхэд чиглэсэн туршлагын болон онолын судалгаа эрчтэй хөгжиж байна.
Бид нүүрстөрөгчийн атомаас тогтох балчулуун хуудас, түүнээс үүсгэсэн фуллерен, наногуурс, конус болон гиперболойд, тоорцогт наногуурс, нанотууз, наношоо мэтийн муруй топологи бүтэц бүхий нүүрстөрөгчин нанобөөмсийн электроны төлөв, энергийн зурвас, цэнэгийн нягтыг шинэ суулгацын тулган орон зайд, Ферми энергийн төвшний орчимд судлах ажлыг гүйцэтгэж байна.
Судалгаанд математик тооцооны програм, кавнт химийн багц програмуудыг ашигладаг. Тооцооны зарим үр дүнгээс:
a). sp3-эрлийзжил: Нүүрстөрөгчийн атомууд хавтгайд sp2-эрлийзжилээр холбогдоход балчулаан хуудас(graphene), sp3-эрлийзжилээр бол Pz электроноороо үе үеээрээ давхарлагдан балчулуу(graphit) үүсдэг.
б). Балчулуун хуудас-нанотууз
в).

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.