Sunday, April 20, 2008

Мөнх тэнгэр ба квант физик, синергетик

Профессор О.ЛХАГВА Физик-математикийн шинжлэх ухааны доктор, МУИС, Физик-электроникийн сургууль Email: olhagvaa@magicnet.mn

Эл өгүүлэлд Мөнх Тэнгэр эрдэм ухааныг квант физик, синергетикийн шинжлэх ухааны cop үзэл онол лугаа нийцүүлэн судалж улмаар Чингис судлалыг эрин цагийн эрдмийн мандалд дэвшүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Их талын нүүдэлчдийн танихуй, соёл нь өрнийн суурин орны эрдэмтдэд үл ойлгогдох, үл сэтгэгдэх далд ундрага хөврөлтэй байжээ. байна байхгүй хоёрын дунд байна бас байхгүй байна...XX зуунд өрнөж, хүмүүний танихуйг өрнийн ил ахуйгаас бодисын гүн болоних Орчлонг багтаасан багцрахуйн ил ба далд оршихуй хийгээд хувьсахуйн жамыг нь таньсан квант физик, синергетикийн ухааны үзэл онолын хөрсөн дээр тэр далд хөврөл эдүгэ соёолон, хүмүүнд харагдах төлөв нь улам бүр тодорсоор. Нүүдэлчдийн өөөрмөц танихуй хийгээд соёл нь Мөнх Тэнгэр цогц эрдмийг бүрэлдүүлжээ. Мөнх Тэнгэр эрдмийн өндөрлөг дээр их талд эзэнт гурнүүд удаа дараа үүсэн мандсан нь түүхэн үнэн буюу тулгуур туршлага мөн.

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.