Saturday, March 26, 2011

МУИС-ийн 18 дахь жилийн магиструуд дипломоо гардлаа

МУИС-ийн 2011.03.22-ны  МЭДЭЭ-ээс хуулав.

МУИС-ийн 18 дахь жилийн магиструуд дипломоо гардлаа


МУИС-ийн 2010-2011 оны хичээлийн жилийн магистрын өвлийн төгсөлтийн ёслолын ажиллагааг 3-р сарын 21-ний өдөр МДСА болон ФЭС хамтран зохион байгууллаа.

 18 дахь жилийн магистрын төгсөлтийн уг ажиллагааг захирал С.Төмөр-Очир нээж үг хэлэн, ФЭС-ийн профессор, МУ-ын гавъяат багш Д.Дамбасүрэн төгсөгчдөд хандан сургааль үгээ хайрлав. 


Энэ удаад МУИС-ийн бүрэлдэхүүний 14 сургуулийн 68 магистр дипломоо гардсан бөгөөд ХҮС-д элссэн магистрантууд МУИС-ийн  төгсөгч болж буйгаараа онцлогтой юм. Энэ жилийн магиструуд салбар бүртээ  үр бүтээлтэй судалгааны ажил хийж, амжилттай хамгаалан, түүнийгээ үргэлжлүүлэн судалж, эрдмийн орой руу мацах хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа. Тэдний нэг, ёслолын үйл ажиллагаанд төгсөгчдөө төлөөлөн үг хэлсэн, ФЭС-ийн магистр М.Батмөнхтэй уулзлаа.


-         Энэ өдрийг сэтгэл догдлон хүлээсэн биз ээ?
-         Тиймээ. Өнөөдөр үнэхээр баяр бахдал дүүрэн байна. Миний хувьд шахуу хичээллэн, магистрын хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай дүүргэж, өнөөдөр дипломоо авч байна.
-         Магистрын судалгааны ажил хийж байхдаа олон төсөл хөтөлбөрүүдэд оролцож байсан  гэсэн?
-         Би онолын физикээр суралцаж, ШУ-ны доктор, профессор О.Лхагва багшийн удирдлагаар квант физик, нанобүтцийн орчин үеийн тооцооны аргуудаас эзэмшсэн. Суралцах хугацаандаа шинжлэх ухааны төсөл, судалгааны олон шинэлэг ажилд оролцож, судалгааны үр дүнгээ дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэлээ. Мөн ОХУ, АНУ-ын их сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээ судалгаанд ашигладаг молекул нанобөөмс квант химийн програмыг өөрийн судалгаандаа ашиглаж, их сургуулиудын сургалтанд нэвтрүүлэх зорилгоор “Молекул-нано-бөөмсийн кван лаборатори” онолын тооцооны  гарын авлага, “Тооцон бодох математик” сурах бичгийг багштайгаа хамтран хэвлүүлсэн.
-         Цаашдын зорилгыг сонирхоё?
-         Цаашид судалгааны ажлаа үргэлжүүлэн ОХУ-ын Дубна хотын ЦШНИ-д очиж ажиллах гэж байна. Ингэснээр  Франц, Япон зэрэг дэлхийн 80-аад орны эрдэмтэд нэгдсэн физик, хими, биологи, анагаах ухааны заагт цөмийн бөөмс, амьд эд эс бодистой харилцан үйлчлэлийн цацрагийн биологийн судалгаанд монголоо төлөөлөн оролцох боломж нээгдэнэ.
Энэ дашрамд МУИС-ийн нийт багш, ажилтан нартаа болон намайг энэ хүртэл удирдан чиглүүлж,  эрдэм судалгааны арга ухаанаас зааж сургасан номын их зөвлөгч,  О.Лхагва багшдаа маш их баярласнаа илэрхийлье.




No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.