Thursday, July 1, 2010

Эйнштэйны нэрэмжит ОУ-ын шагналыг О.Лхагва багшид олголоо...

Английн Кембриджийн их сургуульд төвтэй Олон Улсын намтар судлалын хорооноос Шинжлэх ухааны талбарт гарамгай амжилт үзүүлсэн эрдэмтэдэд олгодог А.Эйнштейны нэрэмжит ОУ-ын шагналыг МУИС-ийн ФЭС-ийн багш, ШУ-ны доктор, профессор, ШУ-ны гавъяат зүтгэлтэн О.Лхагва багшид олголоо... 

Энэхүү шагналын талаар мэдээллийг http://en.wikipedia.org/wiki/Albert_Einstein_Award   мөн http://www.solarworld-usa.com/about-solarworld/careers-at-solarworld/the-jr-einstein-award.aspx хаягаас дэлгэрэнгүй уншиж болно.

О.Лхагва багш 1970-аад оноос Монголд шавь сургалтыг үүсгэн тасралтгүй хөгжүүлсээр олон эрдэмтэн докторууд төрсөн байдаг. Квант физикийн судалгаанд олон жилийн хөдөлмөрөө зориулсан нь ШУ-аас энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж, МУИС-ийн төдийгүй Монголын улсын эрдэмтдийн нэр хүндийг дэлхийн хэмжээнд өргөсөн хэрэг болов.

Тус шагнал гардуулах ёслол өчигдөр буюу 2010.06.30-ны 15 цагаас МУИС-ийн хурлын танхимд болсон бөгөөд шагналыг МУИС-ийн захирал С.Төмөр-Очир гардуулж, О.Лхагва багшийн шавь нар, ФЭС-ийн багш нар оролцлоо. Мөн ёслолыг телевиз, радио, сонины сэтгүүлчид сурвалжилсан юм... 





















No comments:

...

О.Лхагва:“...залууст эрдмийг мэдээллэж, ДАРАМТЛАН номлож сургахыг эрс цээрлэж харин шинэ зүй тогтол, жамыг жолоодон судлуулж, сэтгэх сэтгэхүйн шид хүчийг дотроос нь эсгэн ундруулах нь их сургуулийн цөм зорилт юм. Эрдэмтэн багш нар мэдээллэгч бус эрдмийн хөтөч байх ёстой”.... .

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Нийт бичлэг: 44
Нийт сэтгэгдэл: 11
Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.