Monday, March 22, 2010

᠌᠌"Молекул-Нанобөөмийн Квант Лаборатор" -шинэ ном гарлаа...




Молекул-нанобөөмийн квант лаборатор номын зориулалт
Нано-био технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед молекул-нанобөөмийн квант физик-химийн үндсийг их сургуулийн бакалавр, магистр, докторын төвшний сургалтад нэвтрүүлэх асуудал хурцаар тавигдсаар байна. Молекул-нанобүтцийн квант лаборатор хэмээх эл гарын авлагад АНУ болон Москвагийн их сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээнд нэвтэрсэн GAMESS лабораторыг хэрэглэх заавар, арга зүй, онолын болон тооцооны үндслэлийг эмхлэн боловсруулав. Гарын авлага нь энэ чиглэлээр суралцаж, судалгаа, үйлдвэрлэл шинжилгээний ажил гүйцэтгэж буй оюутан, залуус, мэргэжилтэнд орчин үеийн квант физик-химийн онол-тооцооллын арга барилаас суралцахад тустай болно.

ГАРЧИГ

ӨМНӨТГӨЛ 4

ТЭРГҮҮН БҮЛЭГ.
МОЛЕКУЛ-НАНОБӨӨМИЙН КВАНТ ОНОЛ 7
1. Атом, нанобөөм. Орчил 7
1.1 Атомын орчил 7
1.2 Үелэх системийн квант зүй 9


1.3 Устөрөгч төст атомын орчил 10
1.4 Нүүрстөрөгчин нэгдэл дэх орчлын эрлийзжил 18
1.5 Молекуляр орчил (σ,π-холбоос) 21
2. Балчулуун хуудас, энергийн зурвас 25
2.1 Балчулуун хуудас 25

2.2 Урвуу торын огторгуйд Ê цэгүүдийг тооцох 27
2.3 АОШН(Tight-Binding) ойролцоолол 29
2.4 Балчулуун хуудасны долгион функц, энергийн зурвас 32
2.5 К цэгүүдийн орчин дахь энергийн түгэлт, долгион функц 42 
3. Төлвийн нягт 48
3.1 Тоймлохуй 48
3.2 Физик томъёолол 48
3.3 Эгэл үүр эзлэхүүн 49
3.4 Тооцооны томъёо 50
3.5 Электрон хийн төлвийн нягт 53
3.6 Нэг хөндийт, изотроп бус парабол зурвас 54
3.7 Олон хөндийтэй төлвийн нягт 56
3.8 Төгсгөлөг биет дэх төлвийн нягт 56
3.9 Төлвийн нягтын тооцоо 57
4. Наногуурсны энерги, төлвийн нягт. Нанотууз 62
4.1 Наногуурсны бүтэц, физик шинж 62
4.2 Наногуурсны ерөнхий хуйлалтын вектор 63
4.3 Түшлэгт(armchair) наногуурсны энергийн зурвас, ТөН 66
4.4 Хэдэргэн(zigzag) наногуурсны энергийн зурвас 66
4.5 Мушгиу(chiral) наногуурсны энергийн зурвас 69
4.6 Наногуурсны энергийн ангалаг, төлвийн нягт 71
4.7 Нанотууз 73
4.8 Хэдэргэн нанотуузны энергийн зурвас, долгион функц 75
4.9 Түшлэгт нанотуузны энерги 78



ДЭД БҮЛЭГ.
НАНОБӨӨМИЙН КВАНТ БҮТЭЦ
1. Молекулын электрон бүтэц, энерги 81
1.1 Лабораторын тухай 81
1.2 Молекуляр динамикийн аргууд 83
1.3 Хөврөл(ab initio) молекуляр динамик 85
1.4 Кар-Парринеллийн арга 89
1.5 Молекулын энерги 95
1.6 Молекулын потенциал 98
2. Нанобүтцийн квант онолын лаборатори 100
2.1 Квант химийн програмд тооцоо хийх заавар 100
2.2 Зарим нанобүтэц, молекулын цахилгаан шинж 106

ХАВСРАЛТ 112
ИШЛЭЛ 122


Тус ном нь МУИС-ийн 2-р байрны баруун талд байрлах НОМЫН "ОЮУТАН" ДЭЛГҮҮР-т тавигдсан болно.

No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.