Thursday, September 26, 2019

Дээд Тэнгэр, квант физик, хүмүүний соёл О. Лхагва, Л. Амарболд


                                                       
Шигшмэл. Өрнийн “онч” шинжлэх ухааны бодист аргамжааг квант физик зуун жилийн өмнө тасалжээ. Квант физик хөгжснөөр хүмүүний соёл иргэншлийг урьд хожиид үзэгдээгүй хол давшуулж, ертөнцийг үзэх барууны бахим  үзлийг донсолгож[1] эхлэв. Ил ахуйн баримжаат эрдмээс бодисын гүн рүү нэвтэрч  молекул, атом, цөм хийгээд бүр чинадыг ч тэмтрэн судлах эрдмийн их үүд хаалга тэгж нээгдсэн юм. Энэ чинадыг өвөг дээдэс маань харин билиг оюунаар өнө эртээс мэдэрч хумхи ертөнц гэдэг байж[2].  Нүүдэлчид эл далд ертөнц  бол билиг эрдмийн ундрага гэдэгт бат итгэж байж.  Өнөөдөр квант эрдэм ухаан бүр үлэмж  ертөнц дэх  далдыг ч тандаж байна. Орчлонгийн бүх  масс, энергийн 96 хувийг эзэгнэсэн чинад “үүц”- хар юмс, энерги бол билиг оюуны эрч илчид,  үлдсэн буй дөнгөж  4 хувьд нь атом, молекулт бодис харгалзахыг туршилтаар тогтоожээ. Орчлон дахь аливаа тавилангийн хөтлүүр болон үйлийн     жам, амьдрахуйн ундрага - Дээд Тэнгэр [3] бол  дурьдсан чинад ертөнцөд хамаарна хэмээн үзэж ирэв.“Гайхал” хар нүх, бараан энерги бол чухамхүү Орчдлонгийн дээд билиг оюун лугаа шууд хамаарахыг  физикийн сод туршилmууд ч алгуур илрүүлсээр[4] байна. Орчлонгийн чинад гүнд өнгөрсөн, одоо, ирээдүй- гурван  цагийн мөнх мэдээлэл буюу тавилангийн далай- скалар, биоскалар долгионы холограф орон[5] байгааг туршилтаар танджээ. Билиг танхай эрдэмт гэгээнтэн нар ч [6] зөгнөж байна.
Эдүгэ нэрт эрдэмтдийн эрчтэй маргааны явцад квант физик, ялангуяа утга тайлал нь бүр чинад  билиг  далайг( Дээд Тэнгэрийг) багтаан цэгцэрч  эхлэв. Өвөг дээдэс маань харин  билиг оюунаараа дээд  тавилан лугаа ний заяачийг олжээ. Улмаар алив үйлийг хөтлөх Мөнх Тэнгэрийн хүчийг хцрайлж буулгаад их үйлийг бүтээж чадсан нь бахдал төрүүлнэ. Дээдсийн олон тэнгэрт номлол нь  квант физикийн математикт  суурилсан  тулгуур үзэл, сургаальд ч тодорч  байгааг энэхүү өгүүллэгт тоймлов.  Өрнийн онч ухаан ба дорнын билиг эрдэм хоёр нэгэн үнэн рүү нийлж байгаа нь хүмүүний танихуйн хоёр их аян хумхи ертөнцөд сахаллан бууж, бүр золгоход[7]   ойртов.  Дээд Тэнгэр эрдэмд үл тоолом олон тэнгэр байгаа нь квант систем бүрийн огторгуй-хугацааны цараанд  амьсан цэгцэрсэн төгсөгөлгүй тооны квант бүрэлдэл лүгээ дүйхийг онцлон тэмдэглэх нь зүйтэй буюу. Тиймээс дээд тэнгэр ч мөн квант ситемийн нэгэн адил  бас толгой дааж цэгцэрсэн өөр өөр тэгш хэм, билиг чадал бүхий цогцос цараатай. Түүнчлэн цараа нэг бүр нь их системд бүрэлдэх өөр өөр хувь тавиланг ч залуурдах заяачтай. Тиймээс квант систем дэх оготоргуй- хугацааны цараа бүрт бүрэлдсэн төгсгөлгүй тооны квант төлвийг мөнхүү цогцос дахь  тавилангийн  үл тоолом төрх төлөв хэмээвээс зохилтой. Дээдэс маань тэр цараа цараан дахь билиг оюуны эрч чадлыг нь багцаалан   тэнгэр хэмээж байж. Дурьдсан зангилаа  асуудлыг квант физикийн үзэл, аргын өндөрлөгөөс   тайлахыг  хичээснээ энэ өгүүллэгт тоймлож байгаа юм. Нүүдэлчдийн билиг эрдэм нь квант систем дэх бүрэн барц суурь төлвүүдэд дүйсэн   тулгуур тэнгэрийг тэгж илрүүлсэн аж. Квант системийн суурь төлвүүд лүгээ нэгэн адил олон тэнгэр[16] нь гадаад үйлээр бүгд нийлж Орчлонгийн тавиланг хөтөлнө. Хүмүүний түүхнээ үлдсэн  хэзээ ч үл бүдгэрэх ул мөр, цуут их гүрнүүд бол нүүдэлчдийн чинад ундрагат  соёл, билиг эрдэмийн нотолгоо мөн.
Summary.More than a hundred years ago, quantum physics broke the hard attach of Western rational science to  matter. Thus, the gates of the new quantum science were opened due to the penetration into the depths of matter, the study of atoms, molecules and deep microcosm. By virtue of quantum science, the civilization of humanity developed at an unprecedented speed, at the same time it led to  shaking[1] the Western worldview.
Since ancient times, our ancestors were joined to this hidden reality. At that time  Mongols experienced a sense of transcendental reality and called it “the world of humhi[2].  And  the nomads were even  convinced that it is a source of intuitive knowledge[3]. Today, quantum science is  probing too the macrocosm. It was established experimentally that 96 percent of the energy and mass of the Universe is occupied by a hidden source - black hole and black energy, which correspond to the eternal potentiality of cosmic Mind , therefore only 4 percent are substances consisting of atoms and molecules. The latest  physical experiments[4] somehow  hint at the connection of the miracle of black holes and black energies with the cosmic consciousness of the universe. The experiments indicate that in the transcendental depth of the Universe there is a holographic field[5] of scalar and bioscalar waves corresponding to the potential fate of the Universe. At same time  famous scientists have supposed that the holographic wholeness[6] contains complete information equally  to all times of the past, present and future of the Universe.
Currently, quantum physics, especially its interpretation, is developing as a result of the heated debates of great scientists, moreover, covering the eternal spirits and minds of the universe. It is gratifying that our ancestors, who, thanks to cosmic awareness, knew the harmony of the secrets of human feelings and the spiritual power of the universe, together acquired the ability to control this event with the incoming power of Munch-Tengeri.
In this article it is discussed the issue that the multi-Tenger teachings of Mongolian ancestors appear in the interpretations and basic mathematical formulations of quantum mechanics, respectively. Thanks to their intuitive awareness, our ancestors found a way to merge with heavenly destiny. Thus, the nomads gained the ability to attract with prayer  the forces of Munch of Tengeri  to achieve their great goals. These  facts confirm that Western science and intuitive knowledge of the East tend to the same real truth in the  microcosm, where they are so close to a handshake[7]. It should be particularly noted that the coexistence of countless tengeriums in the doctrine of the ancient Mongols Deed Tengeri corresponds to an infinite set of self-consistent quantum space-time formations in every real quantum system. This means that the Tengeri  consists of worlds of infinitely different space-time scales with different symmetry to which correspond  various order of aware.  Moreover, each of them is responsible for regulating the laws  for  a fate of the different parts of  whole.           The space-time scales in a quantum system and the corresponding them infinite independent quantum states[16] belonging to each scale can be understood as an innumerable chance forming  various mode    of the objects. So in the intuitive science of nomads was been  discovered the infinite possibility of the forming  independent Tеngeris , to  which correspond  the basic states of a quantum object. The unfading traces and prosperity of the great empires left in the history of mankind clearly demonstrate the power and neatness of the nomadic intuitive science

                                                              Орчлон, сүлэлдэхүй, танихуй
 All reality exists in the mind. The outer phenomenon, that which    appears, is only its outer expression. The visible universe is the reflection of the invisiblePlato
                                                                                                         
Өрнийн шинжлэх ухаан унги үндсийг нь өнөөдөр ч баримжаалж чадаагүй  их соёлыг өвөг монгол нүүдэлчид хөгжүүлсний ид хүч  юунд байна вэ? гэх асуудал ухаан бодолд[1] эргэлдэнэ. Дориун цэгцрээд байсан  өрнийн шинжлэх ухаан хичээнгүйлэн судлаад монголчууд бол дээрэмчид(barbarian) гэж дүгнээд  дэвшүүлсэн,  хожмоо хар домог[5] хочтой болсон “онч” таамналд нь хүмүүн бүр  500 гаруй жил  итгэсээр байж. Тэгтэл нэрт физикчид бас  хумхи ертөнцийн жам- квант физик рүү нэвтрэхдээ бодист эрдэм буюу ньютоны механикт суурилсан сонгодог физикээс яагаад салж ядан дуншсан юм бол гэсэн санаа ч салахгүй. Хэт хол юм шиг санагдах энэ хоёр асуултын хариу нь Орчлон бүхэлдээ, ил хийгээд чинад ертөнц нь далд үйлээр багцран шүтэлцсэн нэг амь оюун язгууртайд л байх болов уу гэсэн санаа төрнө.
Нэг амьт Орчлонгийн огторгуй- хугаацааны бүхий л цэгт нь чинад оюуны эрч энерги л шүглэсэн байх аж. Тиймээс Орчлонгийн ил хийгээд далд- “хар, бараан” оршихуйн[6]их нэгдлийн тэр ний  ундрагыг мөнөөх чинад оюун далай(өвөг монголын Дээд Тэнгэр) гэвэл зохилтой. Хүмүүний  танихуй  зөвхөн нарны гэрэлд үзэгдэх илийг л  шүтэж тандсаар  байж.  Тэгснээр  далдын билиг  мэдрэмжээ ихэд гээж, бараг бүхлээрээ билиг оюун нь зөвхөн ахуй тойрныг үзэх “харалганд” автаад байж.  Сонгодог физик бол тэгэхлээр үндсэндээ  “гэрлийн давчуу цонхоор” үзэгдэх үлэмж болон үлэг бодист юмсын орших, ил бариа хувирах, хөдлөхүйн өнгө талыг  тандаж судалсан байж таарах нээ. Юмсын өнгөн тусгалыг язгуур чанар мэтээр ухсан нь хүмүүний ихэнх нь туулсан танихуйн  зам  мөн гэхэд эргэлзээ үгүй л болов уу.
Харин хумхи ертөнцийг өвөг дээдэс маань анх түрүүн билгээр тандаж байсан нь гайхалтай бахдууштай[8] үнэн мөн. Хумхи(молекулаас чинагших) ертөнцийн гүн рүү нэвтрэхэд молекул, атом, бөөмс дотор болон хоорондох шүтэлцээнд нь  бодислог болон билиг оюуны эрч  шид харилцан эн чацуу барилдах жам ноёлж ирдэг байна.  Квант физикийн жамаар бол атомын дотор электрон хэмээх бөөм хэрхэн оршин байгаа нь огтхон ч тодорхой бус. Хэдийгээр электроны мөн чанар нь чинад-тодорхой бус боловч  атом дотроос үүсч, “бодислог” төрх олж гарах заяачтай нь үнэн.  Чухамдаа  билиг оюуны далай л тэнд  электроны хэрхэн бүрэлдэх , илрэх  төрхийг хөтөлдөг болов уу гэмээр бодол шууд төрүүлнэ. Товчхондоо тэр төрх нь ил- үлэг юмсын ахуйд ахуйц архлаатай газрынхны ойд амархан үл буух нь хэнд ч  илт.  Бид бөөм, электрон гэхэд илийн төсөөлөлд автсан зуршлараа хатуу ширхэг “чулуу” мэтээр ухдаг гэмтэй.
Харин атомыг хүчтэй цацраг, бөөмийн урсгалд цохиулбал электрон сугарч гарна. Яагаад тийм байхын учрыг ухвал атомын доторхи огторгуй- хугацааны цэг бүрт  электрон бүрэлдэх, бүрлэхүйн заяач- зуурдыг туулна.   Тэнд бэлэн “бөөм- электрон” үгүй. Тодорхойгүйн харьцаа[[1.A9]] бол тухайн цэгт электрон байх эс байх асуудал бус харин бүрэлдэх, эс бүрэлдэхийн заяач- магадлалтайг л зөгнөсөн буюу.  Квант физикийн нэг  суурь зүй тогтол   энэ болой.     Тэгэхлээр квант физикийн жам ёсоор бол  бодисын хумхи бөөмс бүр нь харь- чинад билиг үйлээр[9]  атом, цөм мэтээс тасарч гарахдаа л зуурдын төрөл олдог заяачтай гэвэл үнэнд илүү дөхүү болох мэт. 
Өөр нэг гайхамшигт чанар бол чинад ний далайгаас бүрэлдэж гарсан бөөмийг эвдэж буталсан ч  байсан хийгээд байх ний заяачаа хэзээ ч “мартахгүй” хамтдаа туулах болно. Тэгэхлээр Орчлонгийн бүхий л юмс  ч нэгнийгээ хэрхэвч үл мартах “сүлэлдсэн”(entanglememt)  “оюуны эрч” бүхий бат амьсахуй[1, AII.1] байх аж. Энэ бол Орчлонгийн гүн чинадаас ундрагтай   гоц язгуур чанар мөн.  Орчлонгийн үлэмж, үлэг, хумхи аливаа юмс ч  энэ жамыг л буцалтгүй дагана. Яагаад гэвэл бүхий л ил юмсын  бүрэлдэхүйн тавилан заяач нь чухамдаа чинад  оюуны далай доторх гүнээс  тэрлэж хөврөл олох аж.

Дээд Тэнгэр ба квант механик
Everything we call real is made of things that cannot be  regarded as real.  If quantum mechanics hasn’t profoundly shocked you, you haven’t understood it.
NeilsBhor
Buddhist philosophy and Quantum Mechanics can shake hands on their view of the world. Spiritual practitioners can fall into fundamentalism if they do not integrate the study of science into their worldview.
                 Dalai Lama
Бодист юмс ба билиг оюун. Өвөг дээдсийн  дээд тэнгэр  бол эгэл сэрэхүйгээс оройн билиг заяачийг хүртэл Орчлонгийн  оюун далайг багтааж тандаж ангилсан их цараат  төсөөлөл юм. Орчлон бол товчходоо хувьсан хуйлрахуйн жамтай аж. Хувьсал чинадын чинад дахь  хумхи ертөнцөөс эх үүсгэвэр аван хувиран төлжих, мөхөхийг цувруулан зуурдын заяачийг туулна.  Хувьсал буюу Тэнгэр эрдмийнхээр нүүхүй нь Орчлоннд тохиох билиг заяачийг  их суу залийн жамаар урлан бүтэж буй замнал[1,AII] ажээ. Орчлонд бодист оршихуйн зуурдын буюу “урсгал” заяачийг билиг жам л  хөтөлдөг аж. ХХ зууны эхнээс хүмүүн бодисын гүн рүү няргаж, хумхи ертөнцийг тэмтрэх болсноор тэнд бодист болон билиг хоёр  амьсан барилдах заяачтайг илрүүлсэн юм.  Тэгээд хумхи ертөнцийн өвөрмөц зүй тогтлыг илэрхийлдэг бодис-билигийн амьсан оршихуйн  физик буюу  квант механикийг бүтээн босгожээ. Квант механик гэснээр хумхи ертөнц дэх Ньютоны механикийн оронд тодорсон “механик” хэмээснийх юм.  Хүмүүний танихуйн эл  өндөрлөг- квант  физикийн төсөөллийг дараа тодруулна.
Орчлонд их суу залийн дэглэлтээр бүрэлдсэн одоо ч чинагш хөгжсөөр буй  төгсгөлгүй олон үелэл цараат сүмбэрийн ноён оройд дээд тэнгэрийн  гэгээн оюуны цэцэг дэлгэрчээ. Тэнгэрийн гэгээн оюун  Дээд тэнгэрээс заяат  гэдэг нь чухамдаа амьт юмс, амьтны дотроос дээд гэгээн оюун шүглэсэн нь  хүмэн юм. Хүмэн ч билиг оюуны олон үе давхрага үүсгэн бүрэлдэх алаг хорвоо шүү дээ. Тэнгэрийн  билиг тавилангаас аливаа зүй жамыг шууд мэдрэх чадвар бүхий  билиг танхай  хүний төрөл бас байх аж.   Тийм төрөлтнийг өвөг дээдэс  Дээд Тэнгэрээс заяат[10] гэдэг байж. Тиймээс хүмэн бол угтаа адгуус амьтны аймгаас  гэгээн оюуны ид эрчийг алгуур өвлөн байж тасарсан Дээд тэнгэрийн элч төлөөлөл нь юм.  Ер нь бодис дахь хувьслаар билиг оюун бүрэлдээгүй нь хэнд ч илт билээ. Жинхэнэ хөтлүүр нь Орчлонгийн язгуурт үүдэж, мөхөх үйлээр шалгарч тодорсон ил хийгээд далдын зуурдын тавилангийн далай- Дээд Тэнгэр юм. Хүмэн бол дээд тэнгэр буюу билиг оюуны “амин” төлөөлөл-“далд” сүнс мөн.    Орчлонгийн бодист юмсыг тэгэхлээр  угтаа  тусгаар  үйрмэгт буталж(reductionism)  салгасан ч  ханисахуйн мөнхийн тавилан бүхий чинад оршихуйн далайгаар амьсан багцрах заяачтай  аж. Бодист хорвоо дахь хувьслаар билиг оюун үүсээгүй нь ч тийнхүү тодорхой.
Оюуны эрчээр амьсан багцарсан алив бүрэлдлийг Ньютоны мөр мөшгөх(determinist)  хуулиар бүрэн илэрхийлнэ гэх найдлага үгүй нь өгүүлснээс[1.AII.1] илт. Гэхдээ үлэг юмсын хоорондох  тэр  амьсал нь  харьцангуй сул байх  учир газрын хүмэн бид  түүнийг үл мэдэрснээ баттайд авч хууртдаг аж. Тэгж далд учиг үзүүрийг нь гээсэн болохоор хүмэн ил ахуй ертөнцөд ааглуулж, юмсыг тусгаар бас мөнх мэтээр тусгах аж. Тэгэвч  “салангад” үүрмэгт бутлах санаа зөвхөн илийн ахуйдаа л “ончтой”  ойролцоолол  учраас бодистын классик физик ч сайн хөгжсөн  байна. Сонгодог физик болон дагуур эрдэм ухаан нь бүхэлдээ энэ дөхөлтөд цэгцэрчээ.  Энэ бол танихуйн нэг их зам нь бөгөөд сод алхам мөн. 
Хомрого дэнслэхүй. Харин хумхи ертөнц бол тэс өөр ахуй хийгээд жамтай аж. Атом мэт  ертөнцөд далд оюун, бодист юмсын амь шүтэлцээ  хүчтэйг өмнө дурслаа. Тэр хорвоод тусгаар юмсын заяач  үгүй, тиймээс  мөрийг нь мөшгөн илэрхийлэх Ньютоны сургааль  бүрэн мөхөсдөхийг  ч өмнө дурссан. Тэгэхлээр хумхи бүрэлдлийн юмс хийгээд төлөв төрх нь  огторгуй дахь байрлалын шилжилт, хугацаа буюу шүтэлцэхүйн үйл дагаж түргэн  хувирч үүл мэт нүүхүйн заяачийг туулна. Хаана, ямар орон зайд, хугацааны ямар эгшин зуурт, чухам яаж бүрэлдэж, бас  бүрлэх зүй жам нь    бүхэлдээ  хоморго  дэнс(nonlocal) заяатай[1,AII] аж.    Өгүүлснийг болгоовол юмсын төрх төлөв, төрөл арилжихуйн заяач нь дээд билиг тэнгэрийн  хоморголон дэнслүүлэх жамыг дагадаг буюу.
Квант механик. Өмнө өгүүлснийг эргэн бодохуйд квант механик товчхондоо хумхи ертөнц дэх бодис, тэнгэрийн билиг хоёрын  сүлэлдлээс улбаалсан заяаг илэрхийлдэг физик юм. Ньютоны механикаас салж гарахдаа уламжлан авсан олон ойлголт ч бас хадгалаастай байдаг. Квант механикийг тэгэхлээр, хумхи ертөнц дэх  нүүхүйн тавиланг математик хэл, дүрслэлээр  илэрхийлдэг   механик буюу билиг заяачийн “механик” номлол гэвэл илүү дөхүү баймаар юм шиг. Эл эрдэм ХХ зууны турш дэвжээд одоо ч  хөгжсөөөр байна. Эдүгэ үзэл санаа, арга нь хумхаас бүр үлэмж Орчлон дахь заяа тавиланг  ч илэрхийлэх чигт дэлгэрч  байна. Квант физик үүсээд   100 гаруйхан жил болж байна.   Ач тус, хүмүүний танихуй, ертөнцийг төсөөлөх үзэл санааг хувиргаж буй шид эрчийг нь точиж үл барах тул үйл заяаны аугаа царааг нь л тандвал зохиму.
Шредингерийн гэгдэх дифференциал тэгшитгэлийн[11]  шийд-    долгион функц нь аливаа оршихуйн билиг заяачийг математик хэл, дүрслэлээр зураглан илэрхийлнэ. Эрдэмтэд анхандаа квант механик нь  хумхи ертөнцийн зуурдын төрх төлвийн  тавиланг зураглан илэрхийлдэг тулгуур жам, тэгэхдээ  квантлаг гэх салангад тусгаар төлөвтөө шилжих бүрийд мөнөөх ертөнц нь   тусгаар, шинэ тэнгэрлиг заяач түшидэг боловч их цараандаа  ний амьсахуйн  тавиланг илэрхийлнэ  хэмээн төсөөлж байгаа юм. Тийм хомрого дэнслүүр  барилдлагын улмаас тусгаар бүрэлдэл бүр нь ч тэнгэрийн билиг үйлээр амьсахдаа ний заяач- зураглалд тодорхой  хувь хувиа оруулан хамсах заяатай хэмээн үздэг юм. Математик хэлнээс тайлбал долгион функц нь гадаад үйлээр  огторгуй, хугацаанд өрнөх ний хуйларлын үрээр  мөнөөх олон бүлийг хуу хоморголон дайчлахад   тус тусын  хувь заяаг хадгалан нийлдэг жамтай гэвэл зохиму. Үлгэрлэвэл, хүн, гэр бүл, нийхэм, улс, олон улс гүрэн, байгаль дэлхий, нарны аймаг, оддын орон, Орчлон бүхэлдээ хомрого дэнсэнд байх авч тус тусын заяачийг туулдаг шүү дээ.  
Орчлонгийн амьсахуй ба шинжлэх ухаан

The atoms or elementary particles themselves are not real;
they form a world of potentialities or possibilities rather than
one of things or facts...We are dreaming up the universe, while at
the same time the universe is reciprocally dreaming us up, as the seemingly
subjective and objective realities interblend and co-create each other.
Werner Heisenberg
                                                                                              Math is the language Godwrote the universe in.
             Galileo Galile,
Орчлон ба Эйнштейн. Орчлон нэг амь оршихуй мөнийг  1919 онд суут А. Эйнштейн харьцангуйн ерөнхий онолоороо[12] анх илрүүлсэн  байв.  Ньютон сонгодог механикийн онолоо Орчлонд дэлгэрүүлж бүх ертөнцийн таталцлын хууль томёолсон юм. Ньютоны бодлоор Орчлон бол хоосон “туйл”огторгуй буюу агуулах байв. Харин од гариг хийгээд аливаа бодист оршихуй мөнөөх агуулах дотор массын таталцах хүчээр шүтэн барилдаж оршино. Таталцлын хүч байгаа болохоор ньютоны II хууль ёсоор одны тойрууд гаригууд, Орчлонгийн төв тойрууд бүх одны аймаг хурдсан хөдлөнө. Тэгтэл  биес хурдсахад  таягдан зугатах кинематик хүч үүсч мөнөөх таталцлын хүчтэй тэнцэх, дийлдэхийн хам үйлээр нар болон оддын аймаг, улмаар Орчлон  тийм л орчилоор  тогтнох юм.  Орчлонд амьсахуйн санаа оруулсан  анхны энэ онолд чинад оршихуй –бүх ертөцийн таталцлын  хүч чухал үүрэгтэй байв.
А. Эйнтейн:  Орчлон бол хоосон агуулах биш ээ.  Харин масс, энерги, таягдал  хөдөлгөөн, хуйларлын импульсын ний баридлага нь огторгуй- геометрийг бүрэлдүүлнэ хэмээн үзжээ. Таталцлын  болон таягдах хөдөлгөөнөөр  үүдсэн хүчний эвсэх, сөрөх үйлчлэлээр мөнөөх амь барилдлагын зуурдын төрх төлөв зогсолтгүй хуйлран хувирна.  Энэ бол Орчлонгийн үлэмж, үлэг, хумхи хийгээд ер нь альч жишиг цараанд өрнөдөг оршихуйн түгээмэл жам болой. Маний баттай гэж төсөөлдөг хоёр цэгийн хооронд шулуун хэрчим гэж үгүй болно. Гагцхүү хол ойрын орон зай, хугацааг дэнслэн хуйлруулж  хоморголсон  мушгиа байх бөлгөө. Шулуун огторгуйн зүй- Эвклидын геометр бол бодист ахуйд хэвшсэн “маньд ойр” төсөөлөлд суурилжээ.  Тиймээс Орчлон нь үлэмж  хийгээд хумхи цараандаа ч мушгиралт  огторгуй(geometer) буюу математик хэлээр Риманы геометр л мөн аж. Тэгэхлээр хоморголон дэнслэх үйлээр багцарч буй масст Орчлон өөр юу ч биш гагцхүү Риманы геометр[13] мөн ажээ. 
Орчлонгийн ний амьсахуй барилдлага нь  хуйларахуйн( дээдсийн их суу заль∞ өнөөгийн синергетик) жамаар  цоо шинийг төрүүлэгч,  урлан бүтээх  их шид хүч мөн. Эгэл хариу сэрлээс дээд гэгээн оюуныг хүртэлх    төгсгөлгүй цараат далд болон бас ил ертөнцийг багтаасан ний  заяач бүхий Орчлонг орчин үеийн физикийн туршилт хумхи ертөнцөөс  одон орныг хүртэл тэмтэрч[14] байна.
 Долгион функц. Амиа  бөөцийлэн цэгцрэх мөртлөө алсуураа  оронзай , хугацааны цараанд их Орчлонгийн хоморго үйлд автан  нүүх заяач- геометр дүрслэлт зүйг математикаар зураглан тодорхойлох аргыг хүмүүн ХХ зуунд  илрүүлснийг сая дурьдлаа.  Харин  дээдэс маань  Дээд Тэнгэр эрдмийн өндөрлөгтөө    үлэмж, үлэг, хумхи цараан дахь бодист хийгээд билиг аливаа оршихуй бүрийн  тэр зуурдын заяачийг өнө эртэд гэгээн оюунаараа тандан мэдрээд  ний үйл амьслаар нь зааглан ялгаж байж. Гоц шинжээрээ амьсан багцарсан билиг заяач бүхий чинад  оршихуйг   тэнгэр хэмээн үзэж байна. Билиг эрдмийн тэр их цараат дэвшлийг нь квант физикийн өнөөгийн дээд  төсөөлөл лүгээ  саахаллан байгааг тандан мэдрэхүйеэ молхи физикч  бахдлаар бялхнам.   
Квант физикт  цөмийн хийгээд  эерэг цэнэгүүдийнх нь  кулоны орон болон сөрөг цэнэгт электроны амин барилдлагаар бүрэлдсэн атом болон ил, далд  аливаа юмсын ний цогцлохуйн  төрх төлвийг бүхэлд нь нэг л долгион функц илэрхийлнэ. Өмнө өгүүлсэн  Эйнштейний харьцангуйн ерөнхий  онолыг ч шууд санагдуулна. Эл хоёр онол  нь сонгодог физикээс туршилтын баримт болон  илийн баран алдрах чинадад  билиг тандалтыг математик “хэлээр” зураглан илэрхийлэх явцад боловсорчээ. Орчлонгийн бүхий л масст  оршихуй нь    ний амьслаар Риманы геометрт нэгдсэн лүгээ адил хумхи ертөнц ч мөн л хэрхэвч үл салгам амь багцрал байх аж. Тэр ний заяачийг долгион функцээр илэрхийлдэг юм
Атомын ертөнц дэх амьсахуйн заяач-  геометр дүрслэлийг нэгэн долгион функцээр [10] илэрхийлэх математик аргыг Э. Шредингер илрүүлсэн юм. Атомын ертөнцийн их цараанд  ний амьсахуйн төрх тавилан- функц нь   “харьцангуй” тохинон тогтсон  тоо томшгүй олон аймаг- бүлийн төрх төлвийн бүрэлдэх (бүрлэх) магадлалын төгсгөлгүй нийлбэрийг илэрхийлнэ. Дээдсийн эрдмээр бол заяач- тавилан тэнгэрүүдийн ний далай юм. Энэ далай нь өвөг монголын билиг эрдмийн  Дээд Тэнгэр лүгээ  дүйнэ хэмээн итгэж шийдэл мэтгэж яваа нь энэ болой.



Атом мэт хумхи ертөнцийн зуурдын биежлийн  долгион функц нь хоорондоо үл хамаарах(orthogonal) заяачтай боловч  алсуураа нэгэн бүхлийг амьссан босгож бүтээх ид  бүхий  үл тоолом олон тусгаарсуурь  функцийн  нийлбэрээр илэрхийлэгдэнэ. 

                                           
Энэхүү илэрхийллийг  квант механикийн  нийлбэрлэхүйн(superposition) зарчим гэдэг юм.  Эл   функц    бүр нь тусгаар заяачаа дархлан байж,  хомрого дэнс үйлээр барилдахдаа нэгэн амьсахуйд багцрах жамыг дагадаг юм. Долгион функцийн ний тавиланд тусгаар бүрэлдэл бүр ч төлөв төрхийн далайд өөр өөрийн  хувь довоор  нэгсэж,   хуу булт амьсахуйг бүрэлдүүлнэ. Тухайн эгшин бүрт тэр амин  жин нь  
                                                       
томъёогоор тодорхойлогдно. Хэрэв“нэгтэй” тэнцүү бол функц өнөө биежлийн тухайн эгшин дэх төлвийг дангаар(Хавсралт А) дааж илэрхийлнэ гэсэн үг. Бодист ахуйгаас дуншиж байж хумхи ертөнцөд нэвтэрэхүйд бүрэлдсэн квант механикийн энэ “алтан” зарчим нь Дээд Тэнгэр эрдмийн их цараан дахь   амин дархлаат заяач  бүхий тэнгэрүүд  лүгээ дүйх юм  бус уу  гэх санаа  руу хөтөлнө. Нүүдэлчид төдийгүй  дэлхийн ард түмний тандаж шүтсээр ирсэн олон тэнгэрийн  язгуур унги учрыг квант физикийн  үүднээс тодруулах нь тийнхүү хүмүүний соёлын нэг гохцоо асуудал  мөн.
Орчлонгийн долгион функц.  Квант физикийн онол, туршилт хоёр амьсан барилдснаар  үр гарц нь  хүмүүний танихуйг бодисын гүн рүү давшуулж, улмаар урьд хожид үзэгдээгүй  соёл, дэвшлийг бадраасныг эдүгээ хэн хүнгүй мэднэ.  Квант туршилт болон онол эдүгээ Орчлонгийн хаяа, орой, ёроол тийш тэгж тэлж байгаа юм.
Алдарт С. Хоокин[ 15]   орчлонгийн долгион функцийг босгох санаа дэвшүүлж математик хэлээр илэрхийлжээ. Тоймолбол орчлонгийн бодист болон билиг оюунт ертөнцөд олон хэмжээст нэг амь багцрахуй оноож уг огторгуйн гадаргууд маний дассан бодист 3D  хорвоог тохоожээ. Сүүлчийн 3D огторгуй бол Орчлонгийн долгион функцийн гарааны  нөхцөлд харгалзах юм. Орчлон бүхэлдээ квант  зүй жамтай бөгөөд бодист 3D ертөнцөд рүү шилжихэд  долгион функц мөхөнө гэх квант механикийн “тулгуур” тайлалд  чанд харгалзаж байгаа юм.  Дэлхийн эрдэмтдийн дэм санаа цаашид дэлгэрэх орчлонгийн долгион функцийн  гараа чингэж эхлээд байна.  

Олон квант ертөнц ба Тэнгэрүүд

МөнхТэнгэрийн хүчин дор
их суузалийн ивээлдор
Тамганы тунхаг
Дотоод биедээ ерөөсөө тэнгэргүй, тэнгэр хаана байна гээд асуухад дээр огторгуй руу заадаг Мухамэт эд диний дэргэд би бол бурхаан мөн байна.
Чингис хаан
                                                  Небо монголы представляли правителем мира,
                                                       вечным правосудием и источником жизни.
                                                                                                                         Дорж Банзаров


Олон ертөнцөт тайлал.   Долгион функцийн утга тайлал эдүгээ төгс тод болоогүй, харин ч өрнө, дорнын эрдэм  айлсаж эхлэхүй дор  шинэ дэвшлийг хурайлж   байна гэвэл илүү зохиму. Хумхи ертөнцийн судалгаанд баттай үр дүнд хүргэсэн учраас квант физик даацтай итгэл олсон юм. Долгион функцийн утга тайлал ч хэд хэд  буй. Өнгөрсөн зууны 50-д онд Х.Эвэреттийн дэвшүүлсэн тайлалк[16] нь  дорнын  болон нүүдэлчдийн тэнгэр эрдэмд илүү дөхүүг энд болгоож байна. Зөн тайллыг нь барагцаалбал орчлонгийн долгион функц нь  зэрэгцээ буюу туурга тусгаар саахалт ертөнцөөс тогтоно гэсэн  санааг тунхаглаж байгаа юм.
Квант механикт долгион функцийн  эерэг тоонд хувиргасан квадратын  утга нь амь амиа бөөцийлж хөршлөн орших орчлонгийн аливаа юмс, бүрэлдлүүдийн  бүрэлдэх хийгээд бүрлэхүйн магадлал(тавилан)-ыг л илэрхийлнэ.  Өмнө бичсэн томъёоны утга санааг дахин тодотгоё. Өмнө дурьдсан долгион   нийлбэр дэх амин суурь  функцүүд бол “атомын”   туурга тусгаар айлссан олон “ертөнцүүд” юм  гэх тайлал санааг  Х.Эвэретт дэвшүүлсэн юм.   Энд тайллыг Очлонд дэлгэрүүлбэл дээдсийн Дээд Тэнгэр эрдэм дэх олог ертөнцүүд лүгээ санаа ойртон нийлж байна.
Олон ертөнцийн тайлал нь бодист    шинжлэх ухаанаас зовлон туулж тэрлэн хөгжсөн  квант механик болон уламжлалт дорнын билиг танихуйн зааг уулзварт хүмүүний хоёр их соёлын өндөрлөг тэгж шүтэлцэн барилдсан нь  чинагш  хамсан дэгжих шинэ  тавиланг тийнхүү хурайлж байна хэмээнэм.  Далай багштан: “ Буддын гүн ухаан, квант механик хоёр гар гараасаа барилцлаа” гэсэн нь өрнө, дорнын танихуйн амьсан айлссныг  зааснаар үл барам чинагш  хамтдаа хөгжих[7] заяаг ч зөгнөсөн байна.  
 Квант физик нь шинжлэх ухаан хийгээд билиг танихуй ялангуяа, нүүдэлчдийн тэнгэр эрдмийн утга учрыг тодруулахад илүү их ач тус хүргэх төлөвтэйг бүдэгхэн боловч санаагаа дурьдлаа.  Квант механик дахь  амь амиа бөөцийлөн тухлаж  тохиносон   хувийн гэгддэг  функцүүд бол тухайн Орчлонг(бодис, атом, молекул чинад ертөнц)-гийн ний  тавиланд харгалзана. Өөр өөрт оносон хувь нь  ертөнцөд түүнд тохиох тавилан,  магадлалыг илэрхийлнэ. Үлэмж, үлэг, хумхи ертөнц дэх алив бүрэлдлийн заяачийг илэрхийлдэг тэр амин функцүүд нь Дээд Тэнгэр эрдмийн тэнгэрүүд лүгээ дүйнэ гэдгийг дурьдан ярилцлаа. Дээд Тэнгэр эрдэм дэх  тэнгэрүүд нь харьцангуй тусгаар үйлсийг амиа дааж хөтлөх заяачтай мөртлөө бусад лугаа шүтэн барилдахдаа тэнгэрийн суу залийн хүчээр Орчлонгийн алив зуурдын оршихуйг бүрэлдүүлэхэд хувь дэм оруулдаг гэж үзэхэд хүргэв. Квант цогцсын долгион функц дэх  суурь функцүүд бол  дээдсийн язгуур эрдэмд  дэх тэнгэрүүд лүгээ дүйхийг дахин болгоон бодоорой.
 Өвөг монголын олон тэнгэр босоо голч багана бүхий  Дээд Тэнгэр эрдмийг зураглан төсөөлөх эрч зоригийг квант механик ой ухаанд  хүртээснийг тоймлов. Бодист ахуйгаас тасарч хумхи  ертөнц лүгээ сүлэлдэн цэгцэрсэн квант физик  хийгээд дорнын болон нүүдэлчдийн  билиг эрдэм  хоёр тийнхүү угталцан ний заяагаа олж байгаа нь лавтайд итгэж байна. Орчлон дахь  нэгэн үнэний заяачийг илрүүлж буй  хоёр их эрдмийн айлсалтын тулгуур баримт энэ буюу.  Тэгэхдээ  Дээд Тэнгэр бол  их цараандаа квант механикийн бүр чинагш  Орчлон лугаа  тэлж өрнөх алс хүрээг  ч багтаасан билиг эрдэм  байсныг зөн бодол өгүүлнэ. Судар бичигт үлдээгүй хэдий ч суут гэгээнтэн Платоны[17] баттай сургааль ёсоор  тэр аугаа эрдэм- соёлын мэдээ нь өвөг дээдсийн сүнсээр дамжин Дээд Тэнгэрийн эрдмийн санд хуримтлан хадгалаатай буй. Хойч үе маань тэр санг нээж,  дээдсийн эрдмийг чинагш баяжуулах нь дамжиггүй.
Төгсгөлгүй тооны өөр хоорондоо хамааралгүй(orthogonal)  суурь- заяач функцүүд нь олон тэнгэрүүдэд харгалзах тухай санааг квант ертөнцийн өөр нэг тулгуур зарчимд тулгуурлан тодруулахыг хичээе. Сонгодог физикт тулгуур түгээмэл шинжтэй буюу орон зайн ямар ч цэг, хугацааны альч эгшинд түгээмэл чанартай  байдаг юм.  Харин квант ертөнцөд хууль тэс өөр шинж чанартай.  Оршихуйг тодорхойлж буй огторгуй, хугацаа нь тоо томшнүй дэслэлт  цараанд салбарлана. Дэс цараа бүрт ил хийгээд далд оршихуй бүр дотоод бүрэн амьсахуйн чанартай буюу өөр цараатай үл холилдоно.  Жишээлбэл, устөрөгчийн атомын электрон  нь цараа бүртээ  тодорхой энергийн төвшин, хурд, импульс, потециайл орон болон огторгуйд нүүх магадлалын түгэлийн амин бүлээр тодорхойлогддог. Энэ бүгдийг нэгэн амин долгион функц л тодлорхойлно.  Харин эл төгсгөлгүй тооны амин функцийн нийлбэр нь тухайн атомд тохиох гадаад буюу бүхийг хоморголох  үйлийг “нийлбэрлэх зарчим”-ын дагуу тодорхлойлно.
  Тэгэхлээр  “хувь” функцүүд нь квант цараа бүрт  оносон үйлийн заяачийг агуулна.Тэр заяач тас хориотой салангад бус ажээ. Чинад билиг далайн  хоморго дэнс үйлээр сүлэлдэж, хам огторгуй(тэнгэр)-т илүү дээд заяачийг бүрэлдүүлнэ. Чингэхүйд     коэфициентүүд нь хам үйлийн дээд заяачид  мөнөөх суурь тэнгэрүүдийн оруусан хувь довыг илэрхийлнэ.  Дашрамд хэлэхэд хүмэн  бид ч бас олон эерэг, сөрөг үйлийн тэнгэрийн  төгсгөлгүй нийлбэр бөлгөө. Тэнгэр бүр өөрийн хувь довтой оролцоно.  Тэнгэр  олон үе төвшин бүтэцтэй боловч хүмүүний ахуй төлөвшлийн үйлээр зарим нь илүү тодорч, зарим нь  дарагдана. Эгэл доод амьгүй юмсаас дээд гэгээн оюунт тэнгэр хүртэл оюун мөн л заяачийн  олон үе шаттай. Этүгэн эх дээрх амьдрал ухаж ухаарахын үйл лүгээ нийцэж мөнөөх заяач сүлэлдэхдээ олон төрх, өнгө олдог мэт. Дээд  Тэнгэр эрдэм болон Буддын гүн ухаан  энэ зүй тогтлыг мэдэрч зааглан ангилан хол дэвшсэн ажээ.
         Амьтай, амьгүй бүх юмс ч бас дор бүрнээ олон тэнгэр оюуны эрч  заяаг түшиж, эдэлдэг аж.  Хүмэн Тэнгэрийн дээд билиг заяачийг олж бүрэлдээд бүр  эдэлж үйл бүтээх шид олсныг өвөг дээдэс гэгээн судартаа[9] ч зарласан байна. Гэвч билиг оюуны савыг шуналын  бузар, хорон санаа, атаархлаар дүүргэсэн нэг нь адгуус араатны төрөлд ойртдог бололтой.  Тэнгэр нь хаясан гэдэг бол буруу бодол, нүгэлт зан үйлээс болж заяачийнхаа сайн хувь довыг гээснийг хэлж байна. Чингэхүй нүгэл нүдээр гоожиж, олны нүдэн дээр бузар нь илэрдэг аж.   Хүмэн та бол тийнхүү дээд тэнгэрээс заяат буюу билиг чадалт тэнгэр  юм. Тиймээс билиг заяачаа ариунаар сахин хадгалж, өөдлөх зүгт хөтөлж чадваас хүсснээ гүйцэлдүүлэх дээд чадалтан юм байна шүү.
  Хам тэнгэр нь  хомрого дэнс үйл бүхий чинад заяачийг хөтөлнө.  Тэнгэр хүчээр  дарангуйлж үл жолоодно. Дээд Тэнгэрийн бүрэн эрхт элч хүмэн таны хүсэл сэтгэлийг хүлээн аваад ивээж ёсоор болгох билиг хүчийг хөтөлж, оюун бүтээхүйн зураг үүтгэнэ.  Тэгэхлээр билиг тавилангийн далайд, хоёргүй ариун сэтгэлээр  сэдэж оюундаа цогцлуулсан хүсэл зургаа  залбиран хурайлж чадвал, таны  Тэнгэр ивэлж үйлсийг чинь бүтээх Мөнх Тэнгэрийн хүч буулгана. Эдүгэ энэ хүч шинжлэх ухаанд ч тодорхой болжээ. Тэр хүчийг өрнөдөд амьдарлын хүч (life force), бас ивлэхүйн хүч (attraction force) гэдэг бөгөөд олон мянган хүн эзэмшихээр бясалгал, дасгал хийх болжээ. Жагар сургаалд прана(prana) буюу сэтгэл оюуны,  дорнын эмчилгээнд хи(chi) буюу бүх биеээр урсдаг амьдарахуйн хүч энергийг өнө эртнээс  ашиглаж заншсан аж.

Дээд Тэнгэр бол Дээдсийн эрдэм.

                                                                                                                ... the universe appeared spontaneously,
starting off in every possible way.
               Stephen Hawking
The universe gives birth to consciousness,
a consciousness gives meaning to the universe.
                                                                          Wheeler

 Сүүлийн 30 шахам жил  квант физкикийн үзэл санааны тугийн дор өвөг монголын билиг соёлын  эх ундрагыг  хайж мунгинаж явна. Энэ зуур төрсөн төсөөлөл болон   зарим   санааг энэхүү өгүүлэлд товч тоймлов. Ямар ч байсан өвөг нүүдэлчид  билиг эрдмээрээ орчлон дахь  алив юмс, оршихуйн  зуурдын  бүрэлдэх, бүрлэхүйн  тавилангийн  буюу заяачийн далай- оюуны сан эрчмийг  тандаж тогтоосон  нь баттайд итгэх боллоо.  Квант механик хийгээд амьсмал орчлонгийн долгион функцийн өнөөгийн цогц үзэл санааг Дээд Тэнгэр битүү агуулж байна гэх үнэмшлээ энд хэлээдхэв.
Өнө эрт, магадгүй Да Будда, Христ, Платоноос ч өмнө  их талд билиг оюуны эрдэм цэгцэрч  хөгжснийг өвөг нүүдэлчдийн гайхамшигт соёл нотолж байна. Түүхэнд үлдээсэн үл бүдргэрэх ул мөр нь бүр тодруулна бизээ.  Дээдэс маань Дээд Тэнгэрийн тавилангийн далай хийгээд билиг тэнгэрүүдэд  “хийморь” хөлөгт улаачаар дамжин хүрдэг байж. Тэр билиг далайгаас эрдмийг шууд хүртэж суралцаж бас газарт баяжуулдаг байж. Тэнгэр, уул, ус овоо болон онцгой үйл явдалд зориулан тай тахилга үйлддэг нь билиг эрдэмд шамдах сургууль байжээ.  Тэр  нь олон янз төвшинтэй, ил байгаль, Орчлонг танин мэдэх, тэнгэрийн билиг увидаст ний заяаг олох, газар дэлхий-хүмэнэй харьцааны амин жамд суралцдаг их эрдэм  байжээ.  Энэ санааны өндөрлөгөөс үзэхүл, нүүдэлчид булт зоноороо билиг эрдмийн  сургууль байсан гэвэл зохиму. Дээд гэгэнтэн нар  сүнсний тэнгэрээс дээш билиг танхай(super mind) тэнгэрт улаачилдаг байж. Тийм нөхцөлд нэн үнэт мэдээлэл, үйлсийг бүтээх Мөнх Тэнгэрийн хүчний ивээлд ордог мэт.  Чингис хаан сургуульд яваагүй нь үнэн.  Тэнгэрийн  сангаас мэдээллийг шууд авдаг билиг танхай буюу цоорхой оюунт хүмэн байсан бизээ.  Билиг  оюунаар хүмэнд бүрэлдсэн эрдэм соёлын өв сан нь сүнсээр дамжин  тэнгэрүүдэд хуралддаг[18] бололтой. Тэр мэдээлэлд тулгуурлан тэнгэрүүд өөр өөрийн зорилгот үйлийг хөтлөдөг буюу. Олон мянган шад шүлэг бүхий туулийг монгол туульчид  хэд хэдэн хоногоор хайлдаг нь   тэд тэнгэрийн “тууль”  санд онгодоор ний болсны баримт бизээ.  Олны дунд дэлгэрч хэвшил болсон мэдлэг нь  дом  жаяг болон битүү улбаалсаар ирж.  Хавчлага хардалт сулрахуй дор өвөг дээдсийн онгодыг урьж  тэнгэрийн   зөн сангаас  аливаа үйлийн  гурван цагийн мэдээлэл баримтыг залуу үе[19] авдаг болов.  Энэ бол  нөгөө нэг баттай  баримт  даруй мөн.
 Эгэл  бөөмөөс  дээд оюунт хүмүүн хийгээд мөн үүслийг нь хүртлэх аливаа юмсын бүрэлдэх, бүрлэхийн заяач   нь тусгаар тэнгэрүүдийн жолоодлого дор Орчлонгийн тавилан далайн- “тэнгэрийн” жамаар зуурдыг  туулдаг байна.  Энэ бол Дээд Тэнгэрийн жам. Нүүдэлчид дээд тэнгэрийн жамаар төр улсыг ч бүрэлдүүлж, бурхан ч үгүй, чөтгөр ч үгүй тэнгэрийн жамыг ариунаар чандлан сахиж байжээ. Харин суурин соёлд  дарамтлал ноёрхож,  шашин нь оргүй “хий” бурханд бүхнийг бишрүүлэн сөгдүүлэн нүгэлийг нь даатгаж, бурангуйн харгис хатуу номноллоор, эрдэмтэн ухаантныг гэсгээж   байгааг Дээд Тэнгэр заяат нүүдэлчид  гүн мэдэрч, хүмүүнд тэнгэрийн жамыг дэлгэрүүлэх зорилгыг эрхэмлэн “чөлөөлөх” үйл аянд мордож байж.   Дээдэс эдэд шунаж дайн хийгээүй, суурин түмнийг газар дахь суухуйн дэг тарчлангаас салгаж тэнгэрийн эрхт  гэгээн жам  сахиулахыг эрхэмлэсэн байна.  Тийм аян дайныг нүүдэлчид Дээд Тэнгэрийн өмнө амиараа хүлээсэн ариун үүрэг гэж үздэг байж.   Дээдсээс өвлөсөн удамын сан,  амьтай, амьгүй хийгээд чинад бүхий л  оршихуйн  амьсахуйн оюун тавиланд хадгалаастай байгаа тэнгэрийн тэр өв, билиг дэгийг хүмүүний өнөөгийн соёл, иргэншилд нийцүүлэн   сэргээж, дэлхийн түмний нүднээ  ирээдүйн дэвшлийн дуурайл болох нь маний дээд заяач мөн.  Чингэвээс дээдсийн сүнсийг  амрааж, хүмүүнд ач тус хүргэнэ дээ .
 Ахуй тойронд тэрлэж хөгжсөн онч эрдмийн  архлааг тастан ядан явахад билигийн нүдээ нээх нэг зам бол квант физик мөнийг сануулсан ачит гэгээнтэн  Ш. Лувсанвандан багш,бас  дээдсийн өв соёл нь  билиг ундрагатайг  хөхүүлэгч нэрт түүхч Ч. Далай нараа дурсаж, сөргүү шуурганд замаа олох гэж, цөхөрч  явахад хурай, чимээ өгч хайгуулчийн сэтгэлийг өгдөөж, урам хайрлаж байсан билэгт эрдэмтэд Л. Түдэв, Ш. Бираа А. Цанжид,  Ц. Ишдорж,  Л. Лханам, М. Отгон,  мөн тэнгэр эрдмийн багштан- улаачид   удган Аяангат болон Ж. Хишигжаргал,      зайран   Д. Бэгзжав, Ш. Сүхбат, туульч  Э. Баатаржав нарт  Мөнх   Тэнгэрийн ивээл хурайлнам.

Хавсралт
Тэнгэр бол  чухамдаа дээд билиг заяачийн олон төрөл төрхийг  зөн сэрэхүйгээр тандсан дом- чинад оршихуй. Газрын хэн бүхэн тэнгэрийг тэр бүр мэдэрч чадахгүй нь  илэрхий.  Гэвч ил оршихуйн  3D огторгуй болон хугацааны орчилд түүн лүгээ төсөөлж дүйлгэм үйл,  ойлголт амьдралд цөөнгүй.  Тийм ойлголтын нэг бол зүг  юм. Урд-хойд, баруун- зүүн, доош- дээш зүг бол нэг нэгнээс хэрхэвч үл хамаарах  чиг мөн. Үүнийг шулуун  геометрт  координатын 3D тэнхлэгээр( зураг 1) дүрслэнэ. Нар, сартай мөн соронзон туйлт дэлхий дээр эл зүгүүд  тулгуур бөгөөд давтагдаж, давхцашгүй.  “Тусгаар” зүгийг нь эгэл геометрт  үл хамаарах  нэгж ветороор илэрхийлдэг. Эдгээр нэгж вектор эгц хөндлөн чиглэсэн учир ямарч давхцалгүй буюу скалар үржвэр нь . Энд ,   бөгөөд  ижил бол  ижил бус бол утга авна. Тиймээс    зүгийн вектор нь  монгол уламжлалаар бол тус бүрдээ  “суурь тэнгэр”  болж байна.  Эл тэнгэрүүд хувь довоо нийлүүснээр 3D  огторгуйд ямарч векторыг илэрхийлдэг буюу   , векторээс зүүн (), хойшоо (), дээшээ  () зүгийн тэнгэр лүгээ амьсахуйд оногдож буй хувь дов нь хэмээн төсөөлбөл дээдсийн зөн сэтгэлгээнд дөхүү  болох буюу. Монголчуудын “тэнгэр” анхандаа тусгаар зүгээс улбаалсан ч болов уу.
  Монголд  зүгийг  баруун эсвэл зүүнээс эхлэн илэрхийлдэг уламжлалтай. Зүүн урагшаа буюу хойшоо, эсвээс баруун урагшаа буюу хойшоо гэж ярьдаг.  Энэ нь наран мандах, жаргах зүйгийг “эрхэмлэн” тогтоосон  нүүдэлчний амьдарлын улбаа болов уудаа. Монголчуудын тусгаар тэнгэрийн ойлголт нь математик дахь огторгуйн эгэл томъёолол лугаа тийнхүү дүйж байна гэлтэй.   Геометрын нэр томъёог тогтоохдоо гүн сурвалжит эртний эрдмийн хэллэгийг хэрэглэх ч байсан л болов уу даа.
Функцэн огторгуй.   Ил хийгээд чинад ертөнц  сүлэлдсэн квант физикийн үзэгдэл хувирал нь  төгсгөлгүй хэмжээст функцэн огторгуйд  өрнөнө. Эгэл геометртэй төстэй нь юу байна гэвэл зүгийн вектор(тэнгэр)-т төлөв төрхийн суурь функцүүд(мөн л вектор тэнгэр) харгалзана. Суурь векторууд- функцүүд нь нэг нэгнээс хамаарал, давхцалгүй “эгц хөндлөн”(orthogonal ) бас нэгж  функц байдаг буюу

Энд  нь төгсгөлгүй олон хувьсагчийн багцалсан тэмдэглэл буюу .  Вектор огторгуйн функц  ч мөн л  аливаа квант системийн төлөв төрхийг илэрхийлэхэд ний заяач бүхий суурь тэнгэрүүд юм.
Жишээ. Молекул, атом, цөм- квант системийн долгион функцийг тооцоолохдоо суурь (тэнгэр) функцүүд дээр дэлгэж Шредингерийн тэгшитгэлийг тооцоолж болох хэлбэрт хувиргадаг. Долгион функц бол квант системийн тавилангийн   тэнгэр лүгээ дүйж ний заяачийг нь илэрхийлж байгаа юм. Устөрөгчийн атомын  хоёр дугаар(энергийн II төвшинд харгалсан) цараан дахь тавилангийн функцийн дүрслэлийг (зураг 2, 3) энд[20] тавив. Энэ цараанд квант төрхт  огторгуй хугацааны хувиргалтаар харилцан тойрч шилжих  тэгш хэмийн ивээл(инвариант) чанартай.Устөрөгчийн атом болон аливаа квант систем нь энерги болон динамик хэмжигдэхүүний  тасархай утгад харгалзсан огторгуй, хугацааны  төгсгөлгүй цараатайг тэмдэглье. Цараа бүртээ тэгш хэмийн      иивариант жамтай.                              
              
 
                          Зураг 1                                                               Зураг 2 а, б
 Н-атомын  хоёр дахь цараанд  радиусын дагуу электроны бүрэлдэн тогтнох  магадлал буюу заяачийг зураг 2а-д үзүүлжээ. Хувьсагч( r)-ийн  тухайн утгад электрон нь магадлалын муруйн доор л бүрэлдэн тогтнох заяачтай.  Энэхүү тоо томшгүй магадлал- хувь заяачийг нэмбэл “1” болно.   Харин 3D  дүрслэлээс харвал электрон нь цөмийн тойронд  бүх зүг чигт ижил заяачтай бүрэлдэх аж. Тогоо үүсгэж буй уул болон гол дахь довны   дотор л электрон бүрэлдэн тогтнох заяачтай.  Гадна нь бол  бүрлэх заяачтай аж.  Радиусын  дагуу цэг бүрт  бүрэлдэх, бүрлэх магадалын нийлбэр “1” байна.
                                    

                                                                                    Зураг 3 а, б, в, г
Н- атомын хоёрдугаар цараан дахь таягдах орчил векторын (l=1)  утгад харгалзсан электроны заяач  түгэлтийг тоймлон үзье(зурагт 3а, б, в, г). Радиусын дагуу электрон нь төгсөглөг  орон зайд бүрэлдэхүйн заяачтай(зураг 3а).  Бөхний доорх орон зайд л электрон бүрэлдэн тогтноно.  Тэгтэл электроны бүрэлдэн  тогтнох заяач нь  мөнөөх орон зай дахь зүг чигээс шууд хамаарна(зураг 3б, в, г).  Хоёрдугаар цараанд Н- атом таягдах орчил вектор l=1 утгатай. Z тэнхлэг дээрх сүүдрээс нь  хамааран  бүрэлдэн тогтнох хэд хэдэн төрөл заяач-зурагтай. Сүүдэр нь мөнөөх вектортэйгээ  тэнцүү l=m= +1 эсвэл эсрэг l=m=-1 чиглэсэн байвал  электрон босоо  Z тэнхлэгийн тойрон орон зайд бүрэлдэхүйн заяачтай (Зур. 2а). Харин баруун эргэлтэд дээд, зүүн эргэлтэд доод бөмбөлөг дотор электрон бүрэлдэн оршино.  Таягдах орчлын z тэнхлэг дээрх сүүдэр тэг m=0 электронд хоёр төрөл заяач бий.  Нэгдэх Х тэнхлэгийн, нөгөөх нь Y тэнхэлгийн тойронд  тойрон дахь бөмбөлөг дотор бүрэлдэхүйн заяачтай.

  Ишлэл
       1 .       О. Лхагва, Орчлон, Суузаль, МөнхТэнгэр. Битпресс ХХК.Улаанбаатар, 2013
       2.       О.Лхагва, Исток цивилизации кочевников Великой степи”, Proc.VIII Int.Congress of Mongolists,  J. Mongolica, Vol.13 (34), Ulaanbaatar, 2003, p.92
       3.       Л.Н. Гумилев, Searching for Imaginary Kingdom /Legend of the Kingdom of Prester  John/,Moscow, 1992,  с. 212,(in Russian)
       4.       О. Лхагва, Тэнгэрийн сэрэхүй ба билиг төөрөг I, II. Онолын сэтгүүл, 2016, 1(004), х. 83,92.
       5.       Л.Н. Гумилев и Kуркчи, Черная легенда, Москва, экспресс,1994
       6.       О. Лхагва, Дээд тэнгэрээс заяат хэмээхүйн шинжлэх ухааны үндсийг бэдрэхүй, сэтгүүл:   Universe of Knowledge(Academae),MAS, IPSL, pp.37-46, 2012.
       7.       Dalai Lama:  https://motherboard.vice.com/.../dalai-lama-religion-without-quantum-physics-              is-an-in.
       8.       Сорхагтани Бэкүн, Хөх монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит их засгийн алтан дээд алгуу, XV үеийн өртөөлөгч, Ж. Нүрзэд,Улаанбаатар, 2008, 2009
      9.       О. Лхагва, Тэнгэрийн сэрэхүй ба билиг төөрөг I, II. Онолын сэтгүүл, 2016, 1(004), х.83, 92
      10.   Монголын нууц товчоо, сонгомол  эх.I бөлөг, Мөнхийн үсэг. 2005
      11.   Schrödinger, E. (1926). "An Undulatory Theory of the Mechanics of Atoms and Molecules" . Physical Review28 (6): 1049–1070
      12.    A. Einstein ‘Die Grundlage der allgemeinenRelativit¨atstheorie’(The Foundation of the Generalised Theory of Relativity) Annalen der Physik, 49, 769–822, 1916 
      14.   О. Лхагва, Л. Амарболд,  Мөнх Тэгэрийн хүч ба билиг ертөнц, Лавай, 18, х. 21, 2017.
      15.   S.W. Hawking, The Quantum State of the Universe, Nucl. Phys. B 239, 257 (1984).https://cds.cern.ch/record/581310/files/0209047.pdf 
      16.   Everett, Hugh III.  “’Relative State’ Formulation of Quantum Mechanics.” Reviews of   Modern Physics 29 (1957b): 454–462. 
      19.   О. Лхагва, Дэм үг, санаа, бодол, Монголын товчоон түүхийн тайлал номын, I бөлөг, х.10-15, Тэнгэр, Монгол, Газар, 2014
      20.   О. Лхагва, М. Батмөнх, Молекул-нанобөөмийн квант лаборатор, БИТПРЕСС, 2010.




No comments:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.