Thursday, November 24, 2011

Мөнх Тэнгэр ба холограф Орчлон

О. Лхагва (Монгол улс)

  Abstract 
          In this essay in the light of new paradigm, shifted on base of  quantum physics and nonlinear sciences’ conceptions    ancient Mongolian  worldview- Munk Тeнгeрy has been considered. Prominent  physicist D. Bohm had suggested  a paradigm of holographicuniverse[1],  in connection with interpreting the experimental results, demonstrated that  at definite conditions any subatomic particles are to be able to instantaneously communicate with each other regardless of the distance separating them[12].   According to Bohm’s idea   Universe represents super hologram, it’s every tiny particle may contain all information available in the Universe.  It  might change our understanding  seemingly solid-looking material and separateness of  things surrounding    us  are fully illusory in other words at a deeper level all realities  in the universe are infinitely interconnected and implicated.

To use the holographic paradigm for searching  the  scientific root  of nomadic civilization and   Munk Tengery- worldview is  main task of this work. Nomads have permanently  survived  wild and unpredictable severe changes of  nature conditions, also inimical interrelations  between  various tribes, inhabited in steppe.   Under these circumstances nomads’ mind, body and farm activities have been imposed to be  integrated to Heaven and nature, that cause harmonizing into one whole.
 It is well known, that Shamanistic teachings were main source for forming  Munk Tengery- nomadic world  view.  Shamans coming into ongod(enlightened state) become  able to be touched to their internal  holography where they may get a hold of information,  concerning definite  events related  to  interrelation of  nature,  society, human life, spirits, implicated into one unbroken entirety. Moreover the information may be comprised events, covering time periods or moments in past, present and future.    Thus teachings of shamans, who  are plunged  into their internal holography might be regarded  as   the root of intuitive perception and knowledge of nomads.  Shamans’ teachings, held all over the steppe have promoted forming oral system of intuitive science- education.  Nationwide progress  of this oral system has promoted  forming and strengthening   of  Munk Tengery- world view.
Chinggis khans’ frequent declaration as if   power of Munk Tengery  has multiplied mighty for  creating  Great Mongolian Empire may be  accepted as a conformation of suggested  in this work hypothesis. Thus Mongolian Empire has been formed as heaven state where all nomads, incorporated into  nation altogether firmly   accepted   Heaven order and  cosmic conscious regularities.   Under the heaven order all nomads united into one Tengery person, who have acquired   extraordinary mighty and cosmic rule.

 Түлхүүр үг: Квант физикийн жам, синергетикийн үзэл, хаос, дорнын гүн ухаан, хөтөч үзлийн хувирал, Мөнх Тэнгэр ба квант физик.
Улаач үг
  Толилуулан буй өгүүлэлд эртний монголын Орчлонг багцаалсан эрдэм- Мөнх Тэнгэрийг квант физик, синергетикийн ухааны дээжис үзлийн өндөрлөгөөс тодруулахыг хичээв. Нобелийн шагналт физикч Д. Бом[1] Орчлон бүрэлдэх, бүрлэх хийгээд бодис, ухаарал сүнс амьсаж хувьсахуйн  жамыг тоймлон багтаасан хөтөч үзлийн шинэ санаа дэвшүүлсэн юм.  Бөө нар онгодод хүрч,  ертөнцийн зүй тогтлоос билигээр шууд мэдэрснээ буухуйд олноо амаар улаалан дэлгэрээд нүүдэлчний Мөнх Тэнгэр- эрдэм  бүрэлдүүлсэн хэмээн үзлээ.  Эл шид ундрагыг  шугаман бус ухаанаас тэрлэсэн   холограф хөтөч үзлийн үүднээс тандахаар зоригловой.   Монголчууд бөө, удганыг тэнгэрийн улаач гэсний  үнэний хувь ихэд   итгэж,  Орчлонгийн ухаарахуйн(сүнс) оршихуйгаас онгодын шидийг хайсан нь энэ.
Орчлонгийн аливаа оршихуй  нь гагцхүү зуурдын бөгөөд нүүхүйн үйлээр  ончрол(pattern) бүрэлдэн дэвших жамтайг  квант физик, синергетик эрдмийн алс цараанд  тодруулахыг санаархсан[2,3] бөлгөө. Эл өндөрлөгөөс үзэхүл, их талд сарнисан нүүдэлчид нь байгалийн хар, халгаатай  догшин хувирлын эрхшээл хийгээд омог, ястны “араатанлагжуу” авиртай тэмцлийн тарчланг туулж байж. Тиймээс нүүдэлчдийн амь зууж, оршин тогтнохын төлөөх  алив үйлс нь тэнгэр хийгээд газрын хуйвралын жам лугаа авралгүй автжээ. Орчлонгийн ил, далд оршихуйн нүүхүйн хэгээс  үйлийг тийнхүү  бултаараа  сөхрөн туулах тавилан нүүдэлчдэд тохиож.
Чингэхүй Тэнгэр-эцэг, этүгэн- эх, бие-сэтгэлийн хуйврал(спирал)- үйлийг туулахуйд нүүдэлчдийн нийгэм үр нь болон төрөл олж бүрэлдснийг ончрол мэтээр төсөөлмөөр л байх аж. Байгаль, бие- сэтгэлийг хоморголсон  орой, ёроол, хаяагүй  үйлийг тэсэн даасаар бүрэлдүүлсэн үр-  ончрохуйн  тавилан нь   нүүдэлчдэд билигийн шид чадал- Тэнгэр эрдмийн  ундрага хайрлажээ. Нүүдэлчдийн тэнгэр бол шашин мөргөл бус,   бурхан ч үгүй, чөтгөр ч үгүй, номхрууллын суртал номлол ч биш гагцхүү гүн билигийн  цараанд нь шууд ивлэсэн зөн эрдэм буюу “Тэнгэрийн” жам юм.  Нүүдэлчдийн Тэнгэр үзлийн  сүмбэр оргил нь монголын Мөнх Тэнгэр мөн.  Мөнх Тэнгэрийн хүчин бол  ил, далд(сүнс-энерги- ухаарал)-ын   шид оршихуйд онгодоор хүрч  орчлонгийн жам лугаа нийлсний үр, бат илрэл нь мөн гэвэл зохиму.
Олон омог аймаг хийгээд иргэд бултаараа Тэнгэрийн зарлиг  лугаа айлсан хоморго ний чадал олохуйд монгол туургатан тэнгэрийн нэг хүмэн- тэнгэрийн  үндэстэнд лүгээ нягтарчээ.   Тэнгэрийн  хүмэнэй ний шид чадалд хүрээд бас увидсыг нь  эдлэх чадал олсноор нүүдэлчид  Мөнх Тэнгэрийн хүчийг эзэгнэжээ.   Мөнх Тэнгэрийн хүчний дор нүүдэлчид  Орчлонгийн ухаарлын билиг ундрагаас шууд “эрдэмжиж”, байгалийн эргүүлэг дэх   ний хэм ончрол буюу тэнгэр заяат(босоо) төрийн[4] шид эрчийг олоод, эзэнт улсыг удаа дараа байгуулсан аж.  Тэнгэрийн  зарлигаар нэүрит засаг хувирах нь дөрвөн улирал сэлгэх мэт ажгуу.
Билиг ундрагат танихуй соёл, техник, технологи хийгээд үйлдвэрлэл аж ахуйг тэнгэрийн жам дагуу цэгцрүүлээд, тухайн үеийнхээ  хөгжлийн манлайд хүрсний нотолгоо нь эзэнт гүрнүүд мөн.   Байгаль-хүмүүний  сүлэлдлээс ургасан нэүрит төр хийгээд, соёлжих, үйлдэн бүтээхүйн өндөр босгыг ч давж чадсныг  олон эзэнт гүрний түүх- хүмүүний тулгуур туршлага өгүүлнэ.
         Холограф хөтөч үзлийн үүднээс бол  онгодоо дуудсан  зайран, удган нар  Орчлонгийн мэдээллийн сан- үүц лүгээ айлчлаад үйл хувирлыг  гурван цагийн бэлчрээс  мандалд нь нэвтрэн мэдрэх увидас олсон байна.  Эл номлол нүүдэлчдийн зөн билигийн суурь бяд мэдрэмж  үүтгэснээр танихуйн ухаан- Мөнх Тэнгэрийн эрдэм бүрэлдэн эрч авчээ. Тэгээд байгалаасаа амилан Орчлонгийн зарлиг хуулийг  чандлан сахих болжээ.  Тэгэхлээр нүүдэлчид  суурин орных шиг зохиомол цоорхой хууль, дарангуйллын овт найруулга дор зовлонг туулаагүй харин Мөнх Тэнгэрийн хүчинэй  зарлигийг дээдлээд    “тэнгэрийн” нэгэн хүн- үндэстнээрээ ний хувилгаан төрх лүгээ ийнхүү  хамссан байна.  Чингэхүй  Гумилевын жархай илрүүлэн дүгнэсэн ёсоор  монгол үндэстэн дэлбэрэн[5] бүрэлдэж.
Байгалийн догшин хувирал дундах үйлдэх бүтээхүйн үйлс нь  нүүдэлчдийг ухаан сэлүүхэн, цогтой, бие чийрэг  болгон хатуужуулсан бол  үнэнч шудрага, уужуу, сэтгэл ариун,  зөн билигийн чадвартай  байхын дуурайл, шид хүчийг  тэнгэр газар, уул уснаасаа өвлөж, ямагт дээжлэн бадраасаар ирсэн гэх нэгэн үзүүрт бодол төрнө .
Монгол угсаатан байгаль- хүмүүний амь шүтэн барилдлагын  хувилгаан үр нь бол их эзэнт гүрэн үүсэн мандах, танихуй, технологи, иргэншил, эдийн засаг, улс төрийн соёлын босгыг давах эрч  илч бүрэлджээ.   Дашрамд хэлэхэд, эртний  нүүдэлчид тусгай судалгаа явуулж, мэдлэг хуримтлуулаагүй, бас ном хэвлэл ч үгүй байсан  боловч байгаль, Орчлонгийн ухаарлын сүнс орон сан лугаа зөн билгээр харилцан хураасан “мөнхийн” эрдэм айлтгалыг увьдаст хүмүүст өртөө чээжлэлээр дамжуулан хадгалдаг ч [4] байсан аж.                                      
Нүүдлийн иргэншлийн нууц
Евро-Азийн тал хээр нутгийг эзэгнэн хэдэн зууны турш оршин тогтносон Монголын эзэнт гүрний шинжлэх ухааны онол өнөөг хүртэл ил тод болоогүй л байх мэт[5]. Өрнөд ил юмст аргамжаатай сонгодог хөтөч үзлээсээ  ХХ зууны турш салж ядан зууралдсаар хумхи ертөнцийн квант жам руу шинэ зуунд  эрчтэй нэвтэрснээр байдал эрс хувирах хандлага тодроод ирэв гэмээр байна.   Байгаль- хүмүүний амьсахуйн үйлээр төрх нь нүүдлийн соёлд үрлэн тодорсон  ний хэмнэлийн   эл   тулгуур жамыг  квант физик хийгээд  синергетикийн өнөөгийн дээжис санаанд суурилуулан тайлахыг хичээх нь хөмөн гутал, хөдсөн дэвлээ тайлж, хумхи ертөнц рүү ганзага хоосон, гар сул аяласан  хөх монгол малчны хийх ажил мөн бусуу хэмээмү. Нүүдлийн алс цараат соёлын эх ундрагыг хайж бэдрэхээр зориглосон минь ийн буюу.
Дундад зуунд өрнийн эрдэмтэд нүүдэлчний эзэнт улс бүрэлдэж, оршин тогтносны үндэс, учир учгийг илрүүлэхээр махран судлаад мухардалд хүрчээ. Тэгээд нүүдэлчдийг шинжлэх ухааны үүднээс үзэхэд, сэтгэлгээний  үзүүр учиггүй, үлдээсэн соёлын ул мөргүй  юм байна  гэж дүгнэснийг өрнөд хүлээн хүндэлсэн байна. Эл “тулгуур” дүгнэлтээсээ ургуулан  шинжээд “нээлт” мэтэд горилсон таамнал дэвшүүлжээ. “Хар домог”  хэмээн алдаршсан эл таамналд алс дорныг христийн дээрхийн гэгээнтэн Ионна[6] эзлэн авсны  ачаар нүүдэлчний эзэнт улс үүссэн гэж үзсэн байна.    Чингэж зориглосны учир нь бас мөчидхөн боловч үндэстэй аж:  Нүүдэлчид бол эзэнт улс байгуулах сачийгүй зэрлэг амьтас мөн гэсэн үнэмшилд автчихаад байж. Соёл, улс төр, эдийн засгийн босго давж эзэнт улс үүсгэн байгуулах чадвар чансаа  нүүдэлчдэд огтхон ч байгаагүй гэж өрнийн шинжлэх ухаан нь баталсны үр нь болж тийнхүү хар домог үүсчээ.  Тэр дампуу үзлийг хагас мянга гаруй жилийн турш үнэмшиж итгэж дагасаар иржээ[5].
Хар домогт хүргэсэн “нээлт” нь  чухамдаа  нүүдэлчдийн эрдэм соёл  бол өрнийн ил бодист юмс, ахууг “эгэлд” эвдлэн бутаргаж “таниад” эвлүүлэн бүтээх сэтгэлгээний (рационаольность)  хашаа хорооны  чанад дор хаяа, үзүүргүй уудам бэлчээр байгааг мэдрэх тэнхэлгүй байсныг тод харуулж,  явцуу мухардлын яс  чанарыг  илчилсэн анхны сод баримт байж. Хар домог бол хүмүүний танихуй дахь   ухар үзэл мөнийг илчлэхэд хэдэн зууны туршид ултай судалгаа хэрэгтэй болсон байна [7]. 
Хаос бол сүнс төрүүлүүр
  Хувьсахуйн үйл дагаж систем  бүрэлдэх, бүрлэх үйл  туулах нь жам. Систем чингэж төрх төрөл арилжин  зуурдын төлөв дамжих зүйг  судалдаг эрдмийг синергетик хэмээнэ. “Synergy” бол хамтран ажиллах гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Шинжлэх ухааны үүднээс бол термодинамикийн тэнцвэр тогтнох нөхцлөөс алс зайдуу оршиж буй системд хаос үйлээр   бүрэлдэх, бүрлэхүйн үр- төөрөгт тохиосон зүй тогтол [7].  Хаос бол хуй салхи, усны эргүүлэг лүгээ яс чанар адил агаад өнгөндөө бол эмх цэгцгүй хуйлран эргэх, самуурахыг санагдуулам хувирал мөн.  Тэгэхдээ хаосыг  үл төлөглөм  далд дэг, эрэмбэ зүйг  сонгож бүрэлдүүлдэг хувирал гэвэл илүү зохилтой. Хаос хуйлрал гарааны нөхцлөөс онц мэдрэмтгий хамаарна. Гараан дахь  нэн өчүүхэн зөрөө нь бариан дахь эрс, заримдаа хэт ялгаатай тоо, чанар, бүтцэд хүргэдэг.  Тиймээс хаос хувирал үл төлөглөм байдаг аж.
            Хаос төрхт системийн өөр нэг шинж бол аяндаа цэгцэрдэгт оршино. Аяндаа цэгцэрэхүйд систем  шинэ төрөл дэг олно. Тэгэхдээ бүр илүү  төгөлдөр төрөл, дэг, эрэмбэ тохионо[7]. Аяндаа цэгцрэхүй ганцхүү ирээдүйг чиглэн өрнөнө. Хугацааны сум гэгдэх эл чиглэл бол Орчлон дахь хувьслын  эргэж буцалтгүй “зөрөөгүй зөрүүд” давшилтыг илэрхийлнэ. Хувьсахуйн тойруу бүрт үйл үйлийн үр хуримталсаар нэгэн хэц хил(сүйрэл)   давахуйд  төрөл төрх арилжина. Чингэж сүйрэл тохиож, төрөл арилжихыг физикт  фазын хувирал гэдэг юм.   Өмнө дурьдснаар хувьсахуйн явцад системийн ахуу төрх, төрөл нь аяндаа сүйрч илүү төгөлдөржүү олон төрөлд  салаалан хувирах  жам буй. Нэгэн төрөл амьтан, бодис  сүйрэл дамжин салаалсаар олон дүрсэд  хувирсан  баримт тодорхой.  Тухайлбал, ус нь уур, цас, мөс  бас сармагчны олон төрөл хийгээд хүмэн бол тийм төрөл арилжихуйн баримт мөн бөгөөд эрс  тэс нөхцөл тохиоход шинэ төрөл салаалж тасардаг [7] нь ч мэдээж. Сармагчингаас хүн үүссэн гэж ярихад олон арван сая жилийн тэртээгээс сармагчин, хүмэн хоёр алсын удмаасаа төрөл арилжин салаалсаар асар холдсны төсөөллийг ихэнхдээ гээгээд байх шиг сонсддог л доо.
            Өгүүлснийг тунгаавал, хаос үйл бол тэнэг тэнэмэл уймрал яавч биш. Харин ч төгөлдөржихүйг хайсаар шинийг бүтээдэг аж.  Хайж сонгож төгөлдөржих бол тэгэхлээр ухаарахуйн [7] эх үүсгүүр явц яалтгүй мөн. Хаос бол ухаарлыг(consciousness)   үүтгэдэг буюу ухаарал(мэдээлэл) төрүүлэхүйн заяатай гэвэл зохино[9].  Бүрэлдлүүд хүчтэй амьсахын хамт тэрсэн шүтэлцэхэд өрнөдөг хаос төрхт үйл бол Орчлонд ухаарлын эх ундрага- ухаарлын урлан  буюу ухаан төрүүлүүр гэмээр байна.
Ухаарал бол   бодислог бус эрч илчлэг буюу  мэдээллийн  далд оршихуй. Энерги ч мэдээлэл  мөн.  Ухаарал гэдэг үгээр Орчлон дахь  хувьслаар бүрэлдэж бас  бүхнийг үүтгэн төгөлдөржүүлэх удмын мэдээллийг тээхийн хамт тасралтгүй дэвшин дэгждэг энерги- илч мэдээллийн оршихуйг  төлөөлүүлж байна. Эл тайлал нь  монголын сүнс хэмээх үгнээ дүйх болов уу хэмээнэм. Хуйлран уймарахуйн үйлийг туулж төрөл олсон сүнс буюу энерги- мэдээллийн далд далай  нь угтаа Орчлон дахь төгөлдөржихүйн удамших жамыг ч  хөтөлдөг л  байж таарна. Удмын(гени) мэдээлэлийн донж(code) дээд амьтанд бол эсэд(∽гени) байдаг бол бодислог юмст бүтцийн ухааралт мэдээлэлд(доод төрөл нь) бас л хадгалаатай байх бизээ. Энэ санааг хожим тусд нь эргэж хөндөнө.
  Эйнштейн ба ухаарал
 Өгүүлснээс үзэхүл ил ахуу бол далд буюу сүнс оршихуйн далайд ахууц булхаж, бас түүнийг өвөрлөж амьсан  шүтэлцэх аж. Харьцангуйн тусгай онолын  санаа томъёог[8] түр түшээд цаашлахыг хичээе. Тус тусдаа хамааралгүй салангад мэт үзсээр ирсэн масс, энерги хоёр эн тэнцүү чанартай, нэгэн амь чанарын хоёр туйл илрэл болохыг Эйнштейн  баталж,  алдарт   томъёо гаргасан юм. Өрнийн хөтөч үзэлд далд оршихуй- ухаарал буюу сүнсийг ор тас үгүйсгэснээс үүдэлтэй масс энерги хоёрыг   тусгаар салангад гэх  давчуу үзлийг тийнхүү эвджээ.
Гэвч Эйнштейний онол нь өрнийн бодист суурилсан эрдмийн цалмаас салаагүй бас ухаарал- энергийн амь оршихуйг хөндөөгүй, “ухааралгүй” энерги-бодис хэмээх санааг чанд хадгалсаар байгаа нь эндээс ил байна.  Эл онол нь  мөн хумхи ертөнц лүгээ нэвтрэхүйд квант жам хэрхэн илрэхээс ч хол тасархай юм. Ухаарал- энерги- бодисын амьсахуйн язгуур чанараас ургасан танихуйн цоо шинэ гарц буюу физик эрдэм хөгжихүйн бараа чимээ, зөрөг бүхэл   өгүүлсний чанадад тодрох нь дамжиггүй бизээ.
Их дэлбэрэлт ба ухаарал
 Сүнсийг энерги- ухаарлын оршихуй хэмээснээ дахин санъя.  Энерги бол ухааралт мэдээлэл  мөн. Тиймээс барьж, харж болох  юмсыг сүнс- ухааралт  мэдээллийн нягтарсан буюу царцанги энергит төлөв хэмээн үзүүштэй. Нар, од гаригаас ирсэн цахилгаан соронзон долгио- гэрэл туяанаас бүрэлдэл найрлага,  бүтэц, бодисынх нь төлөв түүгээр ч  барахгүй гарвал, тэнд амьдрал  байгаа эсэхийг  нь ч тандан судалдаг. Тийм л аргаар одон орны ухаан хөгжиж, сансар судлал тэлсээр байна. Амьт болон амьгүй юмсын гүнийг ч энергийн нягтрал- бөөмс, гэрлээр тандан судалж байна. Цахилган соронзон долгионд  мэдээлэл дайж, буулган авч сурсныг хээлээд яахав. Унаа, улаач(ухаарал) хоёрын үүргийг зэрэг гүйцэтгэж байгаа болохоор цахилгаан соронзон долгионоор дэлхийн цахим өртөөг хөгжүүлэв. Харин монголчууд ази-европыг  хэрсэн өртөөнд морь хөлөглөж улаачийг давхиулж байсан  билээ.
13.8 тэрбум жилийн өмнө Орчлон зүүний торгон үзүүрээс чинагших цэгт  хуралдсан гаргууд нягтралын дэлбэрэлтээс эх авчээ. Дэлбэрэлтийн бүр эхэнд ( ) Орчлон цөмийн тэртээх, цаашлаад цөм, цөмийн( ), химийн буюу гараг эрхсийн ( ), биологийн гэгдэх уурагт нэгдлийн ( ), эцэст оюун ухааны буюу ноён оргилд хүмүүн төрөл олсон( )  үеийг туулжээ.  Орчлон нүүхүйн эл хаос үйлийг туулан бүрлэж бас бүрэлдсээр буй их  алхааны зөрөг дагуух алхам бүр дэх  үе шатууд энэ болой.   Бодис-энерги- ухаарлын хоморго дэнс(nonlocal) хаос үйлийг туулахдаа Орчлон ухаарахуйн хувилгаан шидийг олж  цуцалтгүй төгөлдөржсөөр ирсний нотолгоо нь эл баримт мөн буюу.
Энерги-масс-сүнс
   Өмнө өсгүүлснийг санавал, аху бодислог юмс сүнс далай лугаа шүтэн булхаж  сүйрлийг дамжин хувилгаан шид олон  амьд хийгээд оюун ухаант ертөнцийн заяаг түшиж   дээд оюунт    оршихуй руу дөтөлсөөр иржээ гэмээр байна.  Хүмэнэй бие цогцос, сэтгэл нь ухаарал-мэдээллийг Орчлонгийн оршихуйy  цараа лугаа байнга солилцох ажээ. Тэр “улаачийг” нейроквант- тун сүнс гэж нэрлэх санал ч хэлж[9] байсан юм.
Эйнштейний  өмнөх  томъёог одоо ч бодислог ахууд аргамжин төсөөлсөөр  байгааг өмнө дурьдлаа.  Дээд ухаант амьтны хувьд  энерги-мэдээлэл(ухаарал)-сүнсийг  ч багтаасан онол үзлийг үгүйлэн цухалдал бүрдээд байгаа нь   шинэд дэвшлийг хурайлан дуудаж буй хэрэг бизээ. Энерги масс хоёр эн тэнцүү чанар лугаа амьсан төрөлсөж буй нь бүхий л бодис юмс  ухаарал сүнстэйг  дорнын гүн ухаанд илт байсан  баримт ажээ. Үүнтэй уялдуулан “...Орчлонгийн гадна хийгээд дотор нь ухаарал түүн лугаа үл хувирах юм гэж даан ч үгүй. Бүхий  л оршихуй нь ухааралтай, бүр газар дэлхий  ч хүртэл...”[10,үз] хэмээн Буддын гүн ухаанд үнэмшилтэй дурьдсныг санах нь зүйтэй  буюу.
Ухаарлын солонгорол
Орчлон дахь ухаарал нь спектр буюу солонгорлын их цараатай гэж үзвэл зохиму.  Энэ нь  сүнс – мэдээллийн  далайн гүнээс дээш хөтөлж өгссөн  ухаарлын хувилгаан шид чанар- суврагыг бүрэлдүүлнэ. Орчлонгийн ухаарал бол цахилгаан соронзон цацрагийн чухамхүү төгсөгөлгүй спектр лүгээ жишим аугаа цараат солонго чанартай байх.  Биелэг бус өнгөт гэрлийн зурвасхан цонхоор хорвоог бид харж мэдээллийг авмой. Жирийн хүний ухаан бол өнгөт гэрлийн цонх мэт зурвасхан мөн. Гэрэл бидэнд юу мэдээлснийг нь мэдрэхүй, тоохгүй атлаа түүний ачаар эргэн тойрон, Орчлонтой харилцаад байгаа бусуу.     Чингэхүй ухаарахуйг бүхий л ил ба далд оршихуйн яс чанар гэвэл зохимоор. Харин ч эгэл төнхөх сэтгэлгээнээс  дээд онгодын билиг шидийг багтаасан   оршихуйн их цогцос гарцаагүй мөн[2] гэвээс зохиолтой.  Эл дашрамд хэлэхэд, оюун ухаан бол Орчлонгийх, бие цогцос  этүгэн эхийн бие мах бодийн тасархай. Маний  гэх юм бол хаос үйлээр хувь хүмэнд цэгцрэх бодол санаа- тухайн бодгалаас үүсч буй  ухаарал буюу эрч илч төрхт оршихуй. Эл оршихуй Орчлонд ч, хүмэн хийгээд  нийхэмд ч маргаангүй бүтээхүйн эх ундрага мөн.


Хар домогийн учгийн чанадад
Хожуу бүр саяхан ХХ зууны нэрт  эрдэмтэд ази- европ болон арабын улс оронд болсон олон тулалдаанд хэдий цэргийн хүч, тооны хувьд илт дутуу  байсан ч монголчууд ямагт ялан дийлж байсны учир юу вэ? гэж гайхцгааж байв[4,5]. Их эрдэмтэн Гумилев уудам талаар тарсан нүүдэлчид гэв гэнэт их хуралдай зарлаж улсаа монгол хэмээн тунхагласан нь   гайхалтайг тэмдэглэсэн байдаг. Эрэгцүүлбээс өрнийн судлаачдын ой сэтгэлгээний үзүүр шүргэж дэлсээгүй шид эрдэм нүүдэлчдэд байсан  юм биш үү гэх санаа руу  өөрийн эрхгүй хөтлнө.    Нүүдлэчдийн үе үе дэлбэрэн мандсны  нууц[4]  учир учгийн үзүүрийг ил бодист үзлийн хилийн дээсийг  гэтэлж  чанадад нь мөшгөн хайх зүйтэй бус уу?.
Итгэх үү. Чингис хаан өөрөө далд хүч түшиж байснаа:  “Õàí òýíãýð ýöãèéí ºðøººëººð
хàðü äàéñíûã äàðëàà áè ..., Мөнх Тэнгэрт ивээгдэж, гүр улсыг зүглүүлж бүхүйд чи үзэх нүд
сонсох чих  болж,... “ гэх мэтээр олонтаа бахдал төгс тунхаглан хэлсэн бусуу[11].  Энэ нь монголын түүх хийгээд Чингис хаан  судлалын тулгуур бүр зангилаа асуудал  мөн баймаар санагдана.  Цаг ямагт нэр алдрыг нь шагшин омогшиж, юм л бол  алдар нэрийг ашигладаг байж, их Чингис хаантан юу хэлж вэ гэдгийн учгийг хайхад хайнга  хандаж байгааг мөхөс байгальч  гайхаад барахгүй явдаг юм.  Нууц товчоон дахь үйл, баримтыг тойруулан судлах нь нэн чухал, тулгуур асуудал гэдэг нь мэдээж. Харин  алс холын ахуй, танихуй хийгээд Мөнх Тэнгэрийн жам зарлиг дагуу туурвисан судрыг  өрнийн “мөнөөх” өрөөл хөтөч үзлийн хүрээнд хичнээн ч нарийсган судалсан  ч өнөөх “хар домгийн” явцуу хашаанаас гарч чадахгүй л байхаадаа.  Тэгтэл бараагүй алс гүний хумхи ертөнцийн квант  жам, хувьслын талаарх синергетик  зүйн үүднээс  асуудлыг хөндөөд санаа хэлэхээр эрдэмтэд бас л  өлгөж ном хаялцахгүй хаяа хариу шогломжуу үг сонсдоно.
Голидрол ганц бус
Өрнийн сэтгэлгээний буурьтай эрдэмтэд нүүдэлчдийг дээрэмчид(wild barbarian) хэмээн үзсний жинхэнэ нууц юу байв? Яагаад өрнийн  ухаант эрдэмтэд гадарлаж ч чадаагүй вэ гэдэг нь шийдлээ хурц шаардсаар байна. Хүмүүний танихуйн жам ганц гольдролтой бус, ахуй оршихуйгаасаа эх авсан олон салаа урсгал буюу төөрөгтэй байсныг хөөрхий мөчид хөтөч үзэлд аргамжаатай эрдэмтэд яахин мэднэ. Хаа ч газар эрдэмтэн үнэний төлөө зүтгэдэг авч, хөтлүүлж яваа бол яана гэхэвдээ. Далимд хэлэхэд оюунлаг чадалгүй, эрдмээр нэр төр хайгсдад эвэр мяндагийг олговол, тэрээр шинжлэх ухааныг хөгжүүлэгч  бус вируус нь болдог гэж дэлхийн нэрт эрдэмтэн хэлж байхыг харж сонссоноо санаж явдаг юм.
Өмнө өгүүлснийг эрэгцүүлээд эл зэлгүй талаар сарнин тарсан нүүдэлчид  байгаль лугаа ний хэмд багцраад, их талдаа ч, амьдралд ч, тулалдааны талбарт ч байгаль- хүмэн- бие- сэтгэлээр нэг амь цогцос болон цулшиж, үндэсний хэмжээнд тэнгэрийн хэмээр лугшиж,  хамтаараа бүтээх, ялан дийлэхийн   шид хүчийг олжээ үзэж байна.  Тэрхүү шид хүчийг хайх нь маний гол зорилт болов. 
      Хөтөч үзлийн согого
Өрнийн шинжлэх ухааны хөтөч үзэлд чухам ямар согого байсныг тандъя. Эртний Грект Платоны далд мэдрэмжит үзлийг Демокрит үгүйсгэснээр орчлон бол  бодист юмс ба хоосон   хоёроос бүрэлдэнэ хэмээх санаа баттай тогтжээ. Юмс нэг нэгнээс үл хамаарна, танихуй бол өнөөх мөнх юмсын хүний ой ухаан дахь тусгал мөн хэмээн  номносноос өрнийн эрдмийн хөтөч үзэл эх авсан санж.  Эл хөтөч үзлийг дагасаар өрнийн шинжлэх ухаан өндөрлөгөөс өндөрлөгт дэвшсээр, хүмүүний соёлыг гайхамшигтай хол давшууулсныг дурьдаад  үл барна. Ньютоны хууль нь мөр мөшгөн  бүрэн илэрхийлдэг ягшмал хууль  учраас  математик суурьтай сонгодог шинжлэх ухааны эх нь болсон  юм. Тэгээд өрнийн гүн ухаан, эрдмийн бүх салбар хийгээд амьдрал ахууд нэвчсэн мөшгөхүйн (determenism) зарчим баттай байр суурь олжээ.  Аливаа систем, юмсыг үл  хамаарах  үүрмэгт хувааж болно. Нэг бүрийг танивал  эгэл нийлбэр нь системийн зүй тогтолд дүйнэ хэмээх үзлийг ч бас бэхжүүлснийг өмнө цухалзуулсан.  Энэ бол алдарт нийлбэрлэхүйн (superposition) зарчим  бөлгөө.
Нүүдлийн соёл, билиг ундрага
Байгалийн догшин хувирлын  эрхшээлд амьдарч  өршөөлгүй хувирлын хуй эргүүлгэнд нь өртсөн нүүдэлчдэд гагцхүү түүнийг дагаж туулах тавилан тохиожээ.  Тийнхүү  их хувьслын хомрого дэнсэд автсан нүүдэлчид Орчлонгийн сүнс- ухаарлын далай руу амьсан нийлэх заяаг түшсэн байна. Энэ бол суурин амьдарлын хэвшилд үл тохиох үйл байж. Тэрхүү орчин ахуй нь нүүдэлчдийн танихуй, соёлын  өвөрмөц эх ундрага, хөгжихүйн голидрол руу хөтөлжээ.    Нүүдэлчдийн танихуй хийгээд соёлын үүсгүүр- ундрага нь чухамдаа шууд мэдрэх билиг  шид, хувилгаан чадалд  суурилжээ. Чухамхүү үүнд нүүдэлчдийн соёл, танихуйн  өрнийн эрдэмтэн мэргэдэд үл үзэгдэх, үл итгэм далд нууц оршиж байжээ гэж үзэж байна.
  Байгаль- хүмэн- бие- сэтгэлийн шүтэлцэхүйн харилцаа бол Орчлонгийн язгуур үйл- эргүүлэг мөн. Эл үйл нүүдэлчдийг хоморголон дайрснаас үйлийн  тойруу тойрууд тэд таних, бүтээх, хувьсахуйн эрч  олж (ончрохуйд) амьжирлын үйлс цэгцрэн  хөгжсөн[2] байна. Зайран, удганыг “тэнгэрийн” улаач гэдэг нь ухаарлын далайгаас “чиг”  мэдээлэл авдгийг нь мэдэрч байж оноосон хэллэг юм. Олон мянган жилийн турш бөөгийн билиг мэдээ хуримтлахуйд  танихуйн өвөрмөц сан бүрэлдсэн байна. Орчлонгийн сүнс далайгаас шууд авсан  эл  билиг танихуйн  цогц  эрдмээ нүүдэлчид  товчхон Мөнх Тэнгэр хэмээн нэрлэжээ.
Дэлхийд цуутай үйлсийг хөтөлж бүтээсэн их хаандаа Мөнх Тэнгэрийн хүчинэй язгуур учрыг хайж олох нь хөх монголын голомтоо сахисан мануус, тэнгэрлэг заяаг нь түшиж өндийсэн мөхөс байгальч миний ариун үүрэг  ч гарцаагүй мөн хэмээн биширнэм.
Мөнх Тэнгэрийн хүч- Тэнгэрийн зарлиг
Нүүдэлчид төрт улс байгуулаад, няцаж шантаршгүй, ялагдаж дийлдэшгүй хүч, сэтгэлийн хат, эр, ир, ур чадлыг илтгэн ялан дийлж, их үйл бүтээсний нууц чухам юу вэ? Тэд байгалийн дийлдэшгүй хүчний өмнө сөгдөж,  тэнгэр- газар-бие-сэтгэлийг хоморголсон үйлийг туулахдаа тэнгэрийн  жамыг өөрийн эрхгүй дагаж, эд эсд нь хүрч  нэвчжээ. Тэд өөрснийгөө тэнгэрийн  буюу тэнгэр заяат гэсэн нь бодит зүй тогтлыг шууд мэдэрч байсных нь нотолгоо мөнөөс мөн гэмээр.
Тэнгэрийн хуулиар нийгэм, төр бүрэлдэн бадраад,  Тэнгэр нүүрт засаг бүхий улс гүрнийг байгуулсан нь гарцаагүй гэж үзэж байна.  Энэ тухай Тулуйн хатан Сорхотани Бекуни “... Их Монгол улс юун улс вэ? гэвэээс ниргэгч Чингис хааны их Монгол улс...,эв эеийн орон  айлын засагтай, ертөнц тэнгэрийн улс билээ..., Хөх монголыг мунхаг муухай, ноомой дорой гэж боддог бөгөөтөл, шоронгүй засаг байгуулсан нэгэн үгүй ажгуу”  хэмээн айлдсан байх юм[4]. Тэд аливаа урвах, няцах, худал, хулгай, элчийг  хөнөөх зэрэг хар үйлийг тэнгэрийн зарлиг заөрчсөн гэж үзэн  эвлэргүй цээрлүүлж  тэгэхдээ бүр үр үндсээр нь цэвэрлэдэг байж.
 Мөнх Тэнгэр эрдэм
Байгаль- бие- сэтгэлийн амьсахуйд    Орчлонгийн ухаарал буюу сүнс мэдээлэл рүү нийлж, үйлийг билиг зөнгөөр мэдрэх чадвар нүүдэлчдэд түлхүү заясныг өгүүллээ.     Физик хэллэгээр бол байгаль хийгээд хүмүнэй бие-сэтгэлийн суурь “долгио” найрч чанад мэдээлэл лүгээ нийлэх нөхцөл бүрэлдсэн байна.   Тэгэхлээр нүүдэлчид суурин сууж судалгаа явуулах боломж байгаагүй боловч,  онгодын төлөвт хүрч бөөгийн номлол төсөө баримжааг хуримтлуулсаар өвөрмөц эрдмийг бүрэлдүүлжээ. Орчлонгийн хувьслын амь бүрэлдэхүүн нь болсныхоо эрхээр эрдэм танихуйн ид шидээс шууд хувь хүртэх заяа   нүүдэлчид ийнхүү олджээ. Эл чадлыг нүүдэлчид  эд эсийнхээ гүнээс мэдэрч бас яс мах цусанд нь удамшин хадгалаатай  байх учиртайг дээр дурьдсан.  Тиймээс тэд  зөн эрдмээ тэнгэрийн зарлиг буюу Мөнх Тэнгэрийн  хэмээн нэрлэх нь гарцаагүй байв.
Эрин цагийн квант физик, синергетикийн онол хийгээд туршилтын үр дүнд суурилсан шинэ хөтөч үзлийн үүднээс нүүдэлчдийн иргэншил, мөнх Тэнгэрийн хүчний  язгуур зүй тогтлыг эрэлхийлэн шинжье.
 XX зууны сод туршилт  
 1982 онд Парисын их сургуулийн профессор Алэйн Аспектийн эрдмийн гал[15] зууны гэгдэх тулгуур туршилт үйлджээ. Тодорхой нөхцөлд атомын чанад ертөнцийн бөөмс(электрон болон бусад) нь “ямар зайтай оршиж байгаагаас огтхон ч хамаарахгүйгээр өөр хоорондоо эгшин зуур мэдээлэл солилцдог. Тэгэхдээ хоорондох зай нь 10 фүт үү 10 тэрбум миль үү гэдгээс ер үл хамаарахыг”[12] тогтоожээ. Эл туршилт нь аливаа мэдээлэл гэрлээс илүү хурдтай  хэзээ ч тарахгүйг тогтоосон Эйнштейний постулатыг эрс зөрчиж байнаНөгөөөтэйгүүр мэдээлэл гэрлээс их хурдтай тарж байгаа болохоор хугацааных нь хоригийг ч гэтэлж байгаа юм. Туршилт зарим эрдэмтдэд   эрс шийдэмгий тайлал дэвшүүлэх зориг оруулаад байгаа юм.
Холограф ертөнц
Эдүгэ холографан гэгдэх гурван  хэмжээст (3D) буюу биежил төрхт зураг амьдралд нэвтэрсээр  байна.   Зургийн хальсан дээр  лазерын найрмал(coherent) цацрагийг шууд болон биеээс ойлгоод тусгахад хоорондоо нийлэлдэн(интерференцлэж) нэг нэгнийг чангаруулж сулруулна.  Хальсыг угаахад жирийндээ  хэв төрхгүй арзгар хуйврал гэрэл сүүдэр холилдон харагдана. Гэтэл хальс дундуур мөнөөх лазерын найрмал туяаг тусгахад уг юмны  биеж дүрс- бүхлээрээ тодрон гарна.  Холохальсыг хичнээн хэгэж хуваасан ч өчүүхэн өөдөс бүр нь өнөөх биет дүрсийг бүрэн босгож гаргадаг байна.
Холограф хөтөч үзэл
ХХ зууны эхнээс хөгжсөн квант физик, эцэс рүү  нь, өрнөсөн шугаман бус шинжлэх ухааны онол үзлийн тугийн доор Орчлон бүхэлдээ нэгэн амь оршихуй  мөн хэмээх эш үзүүрт санаанд шинэ хөтөч үзэл суурилав.  Тэгтэл физик туршилтын баримт, бас уураг тархины амьжирлын(functional) судалгааны өвөрмөц төрхийг илрүүлсэн дүн ч  хөтөч үзлийг бас л шинэ хувиралд хөтлөх болов.
Өнгөрсөн зууны 60- аад онд Прибрам(Pribram) уураг тархины амжирлын талаарх  туршилтын дүн хийгээд эрдэмтдийн тайлалыг цэгнээд холограф үзлийн шинэ санаа бас дэвшүүлсэн юм. Тэрээр ой санамж нь нейрон болон  цөөн бүл нейронд хадгалаатай бус  харин  тархийг өвч хамарсан сүлжээний хөврөл(нейрон) бүрт бүтнээрээ хадгалаастай байх бөгөөд тархины амьжиралын  үйлийн  хамсахуйн  төрхийг хөтөлдөг тухай таамнал дэвшүүлжээ. Товчхондоо тархи бол холограф  бөгөөд гурван цаг дамнасан урсгал дунд  тохиосон, бас тохиох бүхий л  холомэдээлэл  хөврөл бүрт  нь хадгалаастай байх юм.
     Орчлон- холограф
  Нобелийн шагналт физикч Д. Бом улам лавшруулж,  Орчлон холограф төрх чанартай тухай таамнал дэвшүүлжээ.  Бомын таамналаас өлгөж  “эсгээд” их талын нүүдэлчдийн Мөнх Тэнгэр билиг эрдмийн  шинжлэх ухааны язгуур учиг үзүүрийг тандахаар зүрхлэснээ доор сийрүүлэв.  Орчлон бол   бүхий л мэдээллийг нь багтаан хадгалсан супер холограм юм[1]  гэж Бом   үзсэн байна. Хичнээн ч өчүүхэн бай холографийн үүрмэг хэлтэрхий-бөөмс бүр нь Орчлонг бүхлээр нь өвөрлөж мэдээллийг нь агуулна. Мэдээж орчлон бүхий л үүрмэгээ өвөрлөж таарна. Физикт эрж судлаад буй аливаа  “эгэл” хэмээдэг чухамдаа эгэл бус  бөөм бүрч Орчлонгийн мэдээллийг бүрэн хадгална.  Тэгэхлээр нэг эгэл бөөмөөс ч орчлонг бүхэлд нь сэргээн бүтээж болно гэсэн үг.
         Өнөөдөр шинжлэх ухаан энэ санааг хэрэгжүүлж эхэлжээ хэмээн бодном. Ургамалыг навч, ишнээр нь үржүүлдэг.  Олон эст уурагт амьдралын төвшинд амьтныг нэг эснээс нь төлжүүлж байна. Нэг эсэд мөнөөх амьтны бүрэн мэдээлэл хадгалаатайг эл туршилт нотоллоо. Өмнө өгүүлснээ санахуйя  нэг эс  уг амьтныхаа бүрэн мэдээллийг хадгалсан нэг ёсны холограф  нь мөн  байж таарах юм. Амьгүй бодислог юмсаас амьт  ертөнц рүү төрөл төрх эрс арилжин шилжихэд эсээс төлжих заяа тохиожээ. Тэгтэл  орчин, нөхцөл бүрэлдэхүйд атомууд(молекул) нэг нэгнээ танин ханилж, химийн нэдэл, давс хужир, бодис бүрэлддэг шүү дээ. Чинагш  ургуулан бодвол эгэл амьгүй юмст  ч бүрэлдэн нийлэхүйн мэдээлэл  буюу ухаарал хадгалаатай байхын учиг цухуйж байх мэт.  Тийнхүү амьсахуйн тулгуур чанар  холын доод төрхөөс дээд оюун ухаан руу  дэвших зууртаа ( зуурд зуурдын үйлийн үрээр) төрөл төрх тасралтгүй арилжин төгөлдөржиж. Одоо ч  үргэлжисээр л  байх ажгуу.
   Холограф ба  сүнс
Өмнө шугаман бус буюу хаос хувирал нь ухаарал- сүнс мэдээллийн төрүүлүүр мөн гэж дээр дүгнэсэн. Тэгтэл холограф бас шугаман оптикийн үйлээр бүрэлддэг үр дагавар огторгуй- хугацаан дахь мэдээллийг хадгалах мөн бүрэлдүүлэх  арга зам болж байна.  Санааг эсгэж, бодислог юмс хийгээд орчлонгийн сүнс оршихуйн шүтэн барилдлага нь уг бүрэлдлүүдийн долгиолог төрх лүгээ уялдана хэмээвэл зохино.  Тэгснээр ухаарал- сүнс мэдээлэлийн сан тасралтгүй баяжихын сацуу  дүрс төрөл дэвшин      удамших заяа мэдээ ч  холограф санд  хуримталдаг бололтой.
         Хувьсахуйн үйл дагаж бүрэлдсэн үр- ухаарал сүнс нь   холограф хэмээх “санд” хадагалаастай байна гэж үзэхэд хүргэж байна.  Тиймээс  бөөм бүр холограф юм бол тэр нь Очлонгийн биет ба биелэг бус оршихуйн   их мэдээлэлийг  “цэг” гэхүйц орон зайд хадгалах болж байна.  Тиймээс бөөм ч Орчлонг өвөрлөн мэдээллийг нь  хадгална гэж үзэхэд хүрч байна. Орчлон мэдээж бүхэлд нь өвөрлөж нэг амьд уусгана. Давид Бом[1] үүнийг өвөрлөхүйн дэг эрэмбэ(implicated order) хэмээн нэрлэжээ.
   Геном ба холограф
    Удамшлын мэдээлэл  ч бас  долгио, долгионоос үүсч генид хуралдсан холограф болов уу гэсэн бодол аяндаа төрж байна.        Холограф нь мэдээлэлийн сав ертөнц-сан юм бол  цөм, цөмийн тэртээх ертөц, атомын(химийн, бодист одот орны) ертөнц, амьд ертөнц болон биологи бас сүнс ертөнц бүрт холограф үүсэх нөхцөл өөр байж таарна. Тэр бүрт орчлонгийн тулгуур хүч (цөмийн, сул-  цахилгаан соронзны, таталцлын)-ний эрчим зонхилох огторгуй- хугацааны цомог  хэмжүүр байхыг үгүйсгэж болохгүй юм. Орчлон дахь ухаарал  мэдээллийн спектр  чухамдаа тулгуур хүчний зонхилон ноёрхсон оронзай- хугацааны мужид дүйсэн   холограф төрөл олж, үелэн тогтсноос гадна үе бүр нь  хувьсан төгөлдөрждөг байх хэмээнэм. Тийнхүү ил хийгээд далд оршихуй амьсан найрахад холограф  төрх бүрэлдэж мэдээллийн их санг тус тусын төвшинд хадгална гэсэн санаанд хүргэж байна.  Холограф санд хадгалж буй мэдээлэлэл Орчлонгийн хувьслын жамаар төгөлдөржихийн хамт хуучнаа хадгалсаар иржээ.
Ахуу ба хүмүүний танихуй
          Өмнө өгүүлснээс үзэхүл, бодист юмс “хажиг” тус тусгаар байх тухай үзэл үнэмшил үнэндээ ухар мөчид байж.  Харин үзэгдэх  хийгээд үл үзэгдэх оршихуйг гүн язгуураас нь тандаж билиг зөнгөөр мэдрэхүйе Орчлон бол аль ч төвшиндөө харилцан төгсгөлгүй өвөрлөлдөн сүлэлдсэн нэг л амь оршихуй юм. Тэгэхдээ төвшин бүртээ сүнс мэдээлийг агуулсан холограф сантай хэмээн төсөөлнөм.
      Мөнх Тэнгэр бол холограф сангаас шууд ундрагатай нүүдэлчний билиг эрдэм мөн хэмээн үзэж байна.  Нүүдэлчдийн ертөнцийг үзэх цогц үзэл санаа Мөнх Тэнгэрийг бөөгийн суртал буюу мөргөлийн буюу  нэгэн төрөл шашин номлолын зан үйлийн үр мэтээр  явцуу төсөөлж иржээ. Нүүдэлчидэд холограф санд “онгодоор” хүрч, ил ба далдыг билгээр таних шид увидис  заяасан аж.  Бөө нар бол мөргөл суртал  номлогч бус жинхэнэдээ онгод төлөвт хүрч Орчлонгийн холограф сангаас ил, далдын хувь тавилангийн мэдээллийг  мэдэрч дамжуулдаг “улаачид” байж.  Бөө бол тэгэхлээр нүүдэлчдийн танихуйн үйлийн шинжээч нь бас дээд оюунт хүмэн- багаж төхөөрөмжийн үүргийг хамтад нь гүйцэтгэж байжээ.
            Тэгэхлээр бөө нарын буулт  нүүдэлч олныг даган баясуулснаар онгод шийд мэдрэмжийг нийтэд “халдаан”  дэвсгэрлүүлэхүйд ам сургалт, зөн билигийн хам мэдрэмж бүхий нүүдэлчдийн цогц эрдмийг бүрэлдүүлжээ.  Энэ цогц эрдэм буюу нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл бол  Мөнх Тэнгэр  юм.  Онгод бол  хүн  дотоод ертөнц рүүгээ төвлөрсний  үрээр Орчлонгийн холограф санд нэвтрэн мэдээлэл авах шид чадвар гэвэл зохино. Холограф бол биелэг бус оршихуй тул онгодын төлөвт орсноор хүн  бодист  ертөнц, юмс тэдгээрт оноосон хууль, дүрэм, зуршлын аргамжаа хүлээснээс бүрэн суларна.   Чингэхүй бодист ил юмс, түүнд оноосон шинжлэх ухаан язгуураасаа өрөөсөн талыг дагнасан хүмүүний танихуй, соёлын  нэг цогц чиглэл юм.
Танихуй, хүмүүнжихүй, шашин
 Жагар, Төвөд, Хятад оронд дэлгэрсэн  билиг  эрдмийн гарааны нөхцөл нүүдэлчдийнхээс эрс ялгаатай байж хэмээнэм.  Тэнд байгалийн нөхцөл уур амьсгал аядуу зөөлөн байсан болохоор гэгээрэлд хүрэх арга зам ч өөр байсан бололтой.  Будда багш 6 жил даян хийж,  суусаар байж гэгээрчээ. Хатуу  ширүүн байгаль, нүүдэлдээ зохицон их талынхан  богинохон хугацаанд зан үйлийн (хэнгэрэг цохих, бүжих) хүчээр онгоддоо ордог арга олсон байна.
Нүүдэлчид байгаль лугаа амьсан хувьслын ний эргүүлэгт багцарсны учир онгодын шидийг тэнгэрийн хүчин хэмээн ойлгох нь зүй ёсны байж.  Тэгтэл дорнын зарим суурин орны хувьд  байгалийн ширүүн араншингаас хүний хүмүүнжлийн  асуудал бүр илүү хурц байжээ гэмээр. Олноороо бөөгнөрөн суурьшсан, амьдрал тарчиг, ядуус зонхилж байснаас үүдсэн  дэг  хүмүүнжлийн  согогыг  сэтгэлийг бишрүүлж төвхнүүлэхэд    дайчлах болжээ.  Гэгээрлийн төлөвт хүрч сэтгэлээ  ариусган амар амгаланг эдлэх төвшинд  хүрэх боломжгүй эгэл олны хувьд эл зорилт нь сэтгэлийн догширлыг  номхруулах, тайвшруулах, итгүүлэх   цогц суртал, зан үйлийн тогтолцоо буюу шашины номлолд хувирчээ.
Харин байгаль- хүмүүний буюу тэнгэрийн жамаар  бүрэлдэж  байгалиа шүтэж, “гуйж, сөгдөж” амьдрах ганц зам байснаас   хүний  харилцаанаас хол илүү  тэнгэрийн зарлигийг дагасан  нүүдлийн нийгэм бүрэлдсэн байна.  Чингэхүй тэнгэр эцэг, этүгэн эхийг эцэг, эх шигээ энэрэн хайрлах, аргадаж тайж тахих, хэрэгцээнээс илүүг авч байгалийг сүйтгэх, бузарлаж буртаглахыг  хатуу цээрлэдэг, зөрчсөн тохиолдолд тэнгэрийн цаазаар хатуу гэсгээдэг үндэстний дэг уламжлал тогтоход хүргэжээ.  Эндээс тэнгэрийн зарлигийг дагаж нугаршгүй ноён нуруу болон төлөвшсөн өвөг дээдсээ билиг эрдэм мэдлэг, ёс заншлын  сан хөмрөг буюу нэг ёсноо  эдүгэ цагийн номын сан    мэтээр үзэж, ахмадын сургаалийг алт мэт үнэлдэг уламжлал тогтсон байна.
Дэлбэрэлт
Хээр талынхан Орчлонгийн хувьсч бүрэлдэх, бүрлэхүйн язгуур жамыг бие-сэтгэл- эд эсээрээ туулан мэдэрч  зөн билигийн  эрдмийг хуримтлуулан цогцлуулжээ.  Энэ бол ертөнцийг үзэх цэгцтэй үзэл- Мөнх Тэнгэрийн  хүчин  мөнийг дахин хэлье.
            Хүн бүр   тэнгэрийн  жамыг сахиснаар  нүүдэлчид даяараа байгаль- хүмүүн хийгээд бие- сэтгэлийн  аугаа найралд[7] уусан нэгэн хүн, тэгэхдээ “тэнгэрийн” нэгэн хүмэн буюу үндэстэнд нягтарсан нь илт байна. Чингэж нягтарсан нүүдэлчид тэнгэрийн цаазыг чандлан  даган цулшсан үндэстэн бүрэлдүүлж, улс  төрийг бадраажээ.   XIII зууны  эхэнд байдал тийнхүү бүрэлдснийг нэрт эрдэмтэн Гумилев  илрүүлээд “… монголын байлдан дагуулалт нь байгалийн үзэгдэл, угсаатан бүрэлдэх дэлбэрэлтийн үр дагавар гэдэг нь тодорхой бөгөөд эргэлзээгүй[5]” гэж дүгнэсэн байна.  Дайн тулаанд ч, хээр талдаа ч үл шантрах, үл ялагдах, үл дийлдэхийн туйлын үзэл,  хатуужил, урваж тэрслэхийг үл мэдэх үндэсний дэгтэй байсан  нь гагцхүү тэнгэрийн зарлигийг  бат сахисны няцаалтгүй нотолгоо гэж үзвэл зохиму. Тэрхүү далд шидэт үзэл, итгэл, соёлыг өрнийн суурин түмний эрдэмтэд төдийгүй түүхэн туршид айл хөрш суусан хятад оронд ч  төдий л ойлгохгүй байсныг эрдэмтэд тэмдэглэсэн байдаг аж.
Эцэст хэлэхэд, Чингисийн их гүрний  эр, ир, ур үзүүрт хүч нь болсон Мөнх Тэнгэрийн зарлигийг  нэг хүн мэт сахиснаар нүүдэлчид сэтгэлийн хат сууж, Орчлонгийн сүнс ухаарал, догшин байгаль, хатуу амьдарлаас  их суу заль олжээ. Чингисийн төр нь  босоо оршихуйн есөн ухаан ханатай, малгад гарахуйн найман сан уньтай, Чингис хааны огоул зөн(буюу бөө тархитай) гэр дүрслэлт тэнгэрийн  онолтой[4] байжээ. Тэнгэрийн төрөөр өрх айл, хүн бүрийг бадрааж суу билигийг өвлүүлж байсан аж. Одоо ч тэр суу чадвар  алдраагүй монгол удам, зөн билигт нь унтаж байгаа байх. Сэрээх цаг тулж ирснийг анхааран эл өв уламжлалдаа суурилуулан шинэ нөхцөлд улсаа цэгцрүүлэн босгож хөгжүүлмээр санагданам.  Цөөхүүлээ бидний дундаас олимп, дэлхийн хүчтэн аваргууд, нудрагачид, оюуны билигт хүүхэд залуус төрөөд байгаа нь  үүний нотолгоо мөн буюу. Хар сүүдэр, дарамтыг туулж, хат суусан  цөөхүүлээ бид Мөнх Тэнгэрийн цаазыг дээдлэн шуналын бузрыг устган, сэтгэлийг ариусган нягтарваас дэлхийн нүднээ Монголоо мандуулах эрч ундрага аяндаа оргилно гэдэгт итгэж байна. Монгол түмэнд минь сэтгэл амгалан, аз жаргалан тохиовол   маны хэнд нь ч бай  амьдралын найдвартай баталгаа заяах нь гарцаагүй шүү дээ.
Ишлэл
  1. D. Bohm, Wholeness and the Implicate Order, London: Routledge,  2002, p. 227.
  2. О. Лхагва, O. Lhagva  On the space- time structures in the human civilization.  Proc, VII Int.  Congr. of Mongolists. Mongolica, Vol., 9(30), 1999, p. 581, Ulaanbaatar,
 Исток цивилизации кочевников Великой степи,  Proceed, VIII Congress of Mongolists,   Mongolica, 13(34), 2003, 92
  1. О. Лхагва,  Тайна цивилизации человечества, Bulleten, The IAMS News, 2008, № 41, 160.
  2. Сорхогтани Бэкүни, Хөх монголыг төрөөр бадраах хутагтай, нэүрит их засгийн алтан дээд үнэний аялгуу I, Монгол улс, 2009. Өртөөлөн сэргээсэн Ж. Нүрзэд
  3. Л.Н. Гумилев, А.И. Курчки, Хар домог, Улаанбаатар,  1992,  а) х.142 б) х. 77
  4. Л.Н. Гумилев, В поисках вымышленного царства, Москва, 1992,   c. 9.
  5. О. Лхагва, Мөнх Тэнгэр: байгаль-сэтгэхүй-бие-бүтээхүй(бүрлэхүй), Шинжлэх ухааны амьдрал, 2010/04, х. 31.
  6. А. Эйнштейн, Сущность теории относительности, Москва, ИЛ, 1955.
  7. О. Лхагва, Мөнх Тэнгэр ба гэгээрэл, Манай Монгол, 2002/01-02,х.82 
10.  О. Лхагва, Л. Эрдэнэтуяа, Мунк Тэнгэрий-веление вечного духа”, Материалы IX межпународной конференции, Природные условия, история и культура западной Монголии и сопредельных регионов, г.Ховд, 16-20 сентября 2009 года, Том II Общественные науки  P.380.
11.  Монголын нууц товчоо,  Мөнхийн үсэг, 2005.
12.  Alain Aspect et al. Experimental Realization o Einstein- Rosen-Bohm Gedankenexperimnet:A New Violationof Bell’s Inequalities, Phys. Rev. Lett. V49.

1 comment:

Anonymous said...

маш гайхалтай сайхан санагдлаа залуу хүний хувьп илүү ихийг мэдэхийг хүсч байна та бүхэнд баярлалаа амжилт хүсье.

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.