Мөнх Тэнгэрийн хүч ба билиг ертөнц
О. Лхагва, Л. Амарболд
All reality
exists in the mind the outer phenomenon,
that which appears, is only its outer expression. The visible universe is the
reflection of the invisible.
Plato.
Annotation
It is
getting grow an
opinion that comprehension
of quantum physics as fundamental science for studying material world is turned out to be
close to completion and further
it will contribute mainly to
promotion of technological
progresses. Therefore in future new
tendency of natural science would probably be
focused on exploring
complementary interconnections
of material and hidden spiritual
realities of the Universe. Here instigating from the recent “exotic” experimental facts and made-up estimations,
which are not being interpretable in frame of modern quantum science it
is to put forward some intuitive thoughts for explaining
the mentioned problem.
In the paper the
problem
concerning genuine root of proper nomadic science- Munk Tengery is considered. Newest
progresses in quantum physics and synergy have confirmed that
the universe represents
undividable whole as atom. We are
suggesting that the root of Munk Tengery force is
formed by means of intertwining human awareness to the cosmic consciousness or spiritual field force, empowering capabilities
to resolve knowing, creating and evolving all material and spiritual
realities in the Universe. Thus
shaped desires of a person might become primary seed leading to
adoption of Munk Tengery order for starting creation and
evolution of realities. Besides, the question relating nomadic
Mongolian progenitors’ proficiencies
that are believed to be firmly connected
to souls of dead ancestors and able to get from them information and advises on all events connected to nomad’s fast and future life.
Түлхүүр
үг: Ил
ба далд, хумхи ертөнц, Ил, далд оршихуйн шүтэн барилдахуй, Бие цогцос,
сүнс. Байгалийн тулгуур ба Тэнгэрийн
сэрэхүйн хүч. Мөнх Тэнгэрийн хүч ба зарлиг.
Өнө эртнээс их талын нүүдэлчид далд ундрагатай соёл, эрдэм бадрааж, удаа дараа эзэнт
гүрэн байгуулсны оньс нь өнөөг хүртэл
тайлагдаагүй аж. Өрнийн онч(rational)
шинжлэх ухаан учрыг нь олох гэж судлаад “тулгуур” таамнал дэвшүүлсэн нь “хар домог”[1] хочтой болжээ.
Нүүдэлчдийн эрдэм бүр өнөөгийн квант физикийн үзэл, номлолын цар
хүрээний чинад дахь “далд” буюу билиг ундрагаас
эхтэй учраас түүнийг одоо ч мэдэрч
чадахгүй байна хэмээнэм. Энэ бол Орчлонгийн
ил хийгээд далд оршихуйн ний шүтэлцлийн
үйлээр цогцлох бодис- бие- сэтгэл- тэнгэрийн (билиг) сэрэхүйн зүй тогтлын тулгуур
судалгаа [2,3] руу хүмүүний танихуйг хурайлан дуудсаар буй байгаль, нийгмийн
ухааны зангилаа асуудал мөн.