Мөнх
Тэнгэрийн хүчин –Орчлонгийн сүнс зарлиг
Не то, что мните вы, природа,
В ней есть душа, в ней есть свобода,
В ней есть любовь, в ней есть язык.
Ф. И. Тютчев
Penetrating
into ever deeper realms of matter, he(physicist O. L) has become aware of the
essential unity of all things and events. More than that, he has also learnt
that he himself and his consciousness are an integral part of this unity.
F.
Capra
Abstract
In this essay, the ancient
Mongolian top believe —the Mighty of
Munk Тeнгeрy frequently declared
by Chinggis Khaan is considered
in the newest progression of conceptions
of quantum physics and synergy. To this day, the true mystery of nomadic
civilization remains, in my opinion, unsolved, except for the recognition of
black legend fallacy [1,2]. Solving the problem is not limited to the history
of nomads. It is also equally associated
with the common root of the generic origin and the evolution of human cultures.
Here is suggested that Chinggis Khaans’ Mighty of Munk Tengery should be
acknowledged as tangible demonstration of
universal cosmic consciousness shaped by
undivided unity of material and spiritual realities in the universe.
Түлхүүр үг: Мөнх Тэнгэр, Мөнх Тэнгэрийн хүч, Нүүдэлчний
соёл иргэншил, квант физик, синергетик, амьсахуйн жам,
Түүхэн үнэний нууц. Төв
азийн
монгол туургат нүүдэлчид өнө эртнээс хүчирхэг эзэнт гүрнийг удаа дараа
байгуулсаар ирснийг хүмүүний түүхнээ товойж,
хэзээ ч үл бүдгэрэх түүхэн туршилт буюу
бат баримт хэмээн үзэх нь зүй бөлгөө.
Тэгтэл их эзэнт гүрэн бүрэлдэх суурь нь болсон нүүдэлчдийн соёл харамсалтай нь өрнийн шинжлэх ухааны шалгуур торонд торж үлдэх ул мөр хийгээд чансаагүй байж.
Тэгвэл Хүн, Түрэг Монголын эзэнт гүрнийг
цэцэглэлт рүү хөтлөн мандуулсан соёл, иргэншлийн яс чанар нь өрнийн шинжлэх
ухааны сэтгэлгээнд үл өртөх, үл үзэгдэх далд
шид увидастай байв уу гэдэг асуудал аяндаа босно. Харамсалтай нь эл
гогцоо асуудлын битүү зангилаа өнөөг хүртэл тайлагдаагүй нууцаа[2] хадгалсаар л аж.