Tuesday, April 19, 2011

GEANT4 програмыг хэрэглэх

GEANT4 (GEometryANd Tracking) нь бодис цацрагийн харилцан үйлчлэлийг судлахад зориулсан компьютер загварчлалын (Монте-Карло арга) нээлттэй эх бүхий багц програм юм. Програмын техник, физик тооцоо, сургалт нь Франц(CERN), Япон(KEK), Орос(JINR), Итали(INFN) зэрэг орны их сургуулиуд, шинжилгээний төвүүдэд төвлөрч, физик, хими, биологи болон инженер, програмчлалын чиглэлийн мэргэжилтэн, судлаачид програмыг хөгжүүлэн олон салбарт ашигладаг. GEANT3 програмын эх кодыг FORTRAN-аас C++ хэлрүү 1998 онд хөрвүүлсэн бөгөөд С++ хэлний ерөнхий мэдлэгээ ашиглан GEANT4 дээр физик үйлчлэлийг тооцон өөрийн туршилт, загварыг бүтээх боломжтой байдаг.  
МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн Онолын Физикийн Тэнхмийн багш, оюутанууд сургалт, шинжилгээний ажилдаа тус програмыг нэвтрүүлж, мөн эрдмийн олон улсын байгууллага болох  JINR-тэй хамтран ажиллаж байна.  

 
MathCAD програмФотоны 2 хэмжээст болон 3 хэмжээст мөрлөл

                   GEANT4 програм: He ионы 3 хэмжээст мөрлөл, атомын харилцан үйлчлэл

>   Энд GEANT4 програмын зарим жишээ, тооцоог бэлтгэн товч үзүүлэв.

...

О.Лхагва:“...залууст эрдмийг мэдээллэж, ДАРАМТЛАН номлож сургахыг эрс цээрлэж харин шинэ зүй тогтол, жамыг жолоодон судлуулж, сэтгэх сэтгэхүйн шид хүчийг дотроос нь эсгэн ундруулах нь их сургуулийн цөм зорилт юм. Эрдэмтэн багш нар мэдээллэгч бус эрдмийн хөтөч байх ёстой”.... .

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Нийт бичлэг: 44
Нийт сэтгэгдэл: 11
Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.