Хумхи ертөнц рүү аянд мордсон өчил.
ШУдоктор
О. Лхагва,
Шинжлэх ухааны
гавьяат зүтгэлтэн,
Олон улсын
Эйнштейний нэрэмжит шагналт
I. Хотондоо шилбүүрээ орхиод гарав...
Хумхи ертөнцийн боомт- Дубна хот дахь ЦШНИ-д шавилан суух улсын томилолт аваад бид хэд баяртай мордож (1966.04.12) байлаа. Эргэн санавал яг хагас зуун жил өнгөрчээ. Б. Жаргал, Ш. Гэрбиш, Ч. Цэрэн. Б. Жалдан, Ц. Цэдэндамба, миний бие зургуулаа галт тэргэнд суулаа. Малчны хүү хилийн дээс алхаж, эрдмийн аянд тэгж мордох нь эх орны минь түшиг, ард түмний минь хишиг мөнийг мэдэрч явлаа.
Дээдсийн
ерөөл. Гэрбиш бид хоёрыг Батсуурь багш минь гэртээ урьж хонины
тарган мах (элбэг байгаагүй), буузаар дайлж, шил архи задлаад: Та хоёр дэлхийн
эрдмийн ид дэвшлийн эхэнд номын тухтай орон зорьж байна. Азтай хэрэг дээ. Та
нарын үед МУИС ч, бас физик нь ч хол хөгжинө дөө. Та хоёрыг тэр сайхан үйлсийн
тэнгэр ивээх болтугай гэж сургаал, сайны
ерөөл айлдсан юм.
Улаан-Үд хот өнгөрөөд ресторан сонирхов. Гэрбиш бид хоёр тээнэгэлзэж байхыг
ажаад алдарт Гончигсумлаа гуай энд суу хүүхдүүдээ гээд дэргэдээ суулгав. “Тахианы
махтай” шөл аваад бид хоёр махгүй хоосон
шөл байгаад гайхаж, төмөр тавгийг нь хавируулан хутгаж, нэг нэг рүү харахад их
хөгжимч: орос шөл ийм байдаг юм. Мөн ч олон жил ууна даа гэснийг өнөөдөр нэхэн
бодохуйя чухамдаа ерөөл байжээ.
Адал
явдал. Дубнад Жолио-Кюри- 10 байрны 15 дугаар өрөөнд Г. бид
хоёр буув. Яг дээд давхарт Польшийн доктор Средняв байж. Оройд хоёул олон орж
гарахад холхимдуу хаалга нь савж, Гитлерийн бөөнөөр хориход өртөж явсан хөөрхий
эрдэмтнийг цочоодог байж. Нэг өдөр Средняв профессор жижүүрийг дагуулаад үүдэн
дээр уулзахаар ирэв. Бид хоёр орсоор сайн ойлгохгүй байснаас учрыг ололгүй битүүхэн бухимдаж, ширүүхэн дөхжээ. Г. бас
сүртэй нүцгэн, түнтгэр толгойтой бас шуудхан дөхөхөөр нь профессор ухарч, харин нөхөр маань “түрсээр” жижүүрийн ширээнд
хүрч билээ. Тэгж бид хоёр профессорыг байлдан дагуулж байж, хээрийн төрхдөө
“сургамж” санамж авсан юм. Хэдэн жилийн хойно Храковт олон улсын хуралд очиход их сургуулийн декан Средняв профессор намайг
таниад хар хандаар дайлж ярилцаж инээлдэж билээ.
Хятад
уу? Нилээд хугацааны дараа Г. бид хоёр Москва руу цахилгаан
тэргээр гарав, хүн пиг дүүрэн. Тэр үед ЗХУ, БНХАУ таарамж тааруу байсан
үе. Бид хоёрын өөдөөс хоёр халамцуу орос
сууна. Олон үг бодлынх нь гүнээс гарч буй болов уу. Лав л хятад гээд байгаа
бололтой. Бүр давраад хамар сөргөв. Тэгтэл зэргэлдээ эгнээнд институтын
санхүүгийн ажилтан Анна Тиховновна сууж явснаа хараад тэр хоёрыг номхотгов.
Тэгж явж улаан талбай үзсэн юм. Намар оройхон нутаг руу Бээжин Москвагийн галт
тэргээр явахад сибирт зэргэлдээ купени цонхыг цөм цохиж билээ. Халанцуу хүний
алсын хараа тийм л байдаг байхаа даа.
Урвалын онол. Онолын физикийн
лабораторийн дэд захирал проф. В.Г Соловьев намайг хүлээн аваад, доктор Б. Н. Захарьевийг
дуудаж хүлээлгэн өгөөд өөрийнхөө өрөөнд (IV-405) суулгаарай гэв. Тэр давхарт цөмийн урвалын онолчид олон байх. Цөмийн
урвалын онолоор мэргэжүүлэх саналыг Со, Чү хоёр
багш маань хэдийнээ тохирсон юм
байжээ. Тэгээд огт үзэж сонсоогүй эрдэм
юу болох нь санаанд үл буух цөмийн тухай
л судлах юм гэж ойлгоод бэдэрч эхэлсэн
юм.
Захарьев багш бол математик, тэр тусмаа олон хэмжээст шугаман функционал огторгуйн
онолыг квант механикийн огторгуйд хэрэглэж, Шредингерийн тэгшитгэлийг нарийн шийдэх арга боловсруулахад
анхааарлаа тавьдаг эрдэмтэн байв. Би
аминдаа шууд цөмийн урвалын онолд суралцаж, тооцоо үйлдэхийг бодож явлаа. Дан
матетатик, цөмд мэдэх хавьтах юм огт үгүйч юм шиг.... Багш шавь нартайгаа шинийг үзэж,
тасралтгүй семинар хийнэ. Самбарын өмнө
шохой бариад бүр дууны өнгөө ч хувирган маргалдана. Үдийн хоолонд явахдаа ч,
гуанзанд ч нөгөө асуудлаа л ярина. Тэгж байтал нийтээрээ нэг зөв санаанд хүрвэл
бүгдийн санаа амарч баясана. Тэгээд санаагаа математикжуулан нэг хэсэг боловсруулалт хийдэг байлаа. Энэ семинар
яваандаа “малчин” намайг хувиргаж, сэдэх, сэтгэх, ярих бас үгийг тэвчээртэй
сонсож, зөвийг няхуур хайх, бас ухаан уралдуулахын “хорхойд” сургасан юм. Одоо
бодохноо Захарьев багшийн эрдмийн галд
цуцал нэмж, мэтгэж олсон математик мэдлэг, сэтгэлгээний чадвар “малчин” над үнэлж баршгүй эрч хүч олгосон байна. Багшийн багт
Унгар, Казак, Узбек, Орос, Беларус, татар олон залуус оролцдог. Хааяа “плов”
зохион багуулж, нэг шил улаан дарсаар даруулдаг сан.
Урвалыг
сонирхсоор. Нэг удаа Б.Н, Калинкин докторт хандаж, зөвлөгөө авах
хүсэлтээ зүрхэлж хэлэв. Самбарыг дээш доош гүйлгэж байгаад баахан томъёо бичээд
ярив. Онц ойлгосон юмгүй байгааг минь гадарлаадхав... Тэгснээ надад зөвлөгөө
хайрлав. Зөвлөгөө авахаар ороод ирсэн чинь сайн байна. Энэ бол эрдэмд
суралцахын эх мөн шүү. Лабораторийн
бүхий л эрдэмтдээс зоволгүй асууж суралцах хэрэгтэй. Вьетнамын Нгуен Ван Хью
тэгж асууж суралцсаар түргэн ахисан юм гэв. Түүнээс хойш торж түгдэрсэн бүхнээ
эрдэмтдээс асууж учрыг дор нь олж үнэхээр түргэн ахисан юм даа. В.Лукъянов, В.Бабиков Р. Эрамжян В.Беляев болон бусад эрдэмтэд надад эрдмээсээ
харамгүй хайрласандаа. Сүүлдээ семинар дээр, дараа нь ч өөрсдийнх нь судалгааг сонирхон ярилцдаг болсон шүү.
Германы эрдэмтэн Ингрид Роттер хөнгөн цөм, цөмийн мөргөлдөөн урвалын тооцоо
хийж нэртэй сэтгүүлд ажлаа хэвлэлүүдгийг мэдэв. Роттер доктортой ярилцвал хамтарсан тооцоо
хийх миний санааг дэмжлээ. Тэгээд хэд хэдэн тооцоо үйлдэж ЗХУ, Германы сэтгүүлд
ажлаа хэвлүүлж билээ.
Цөмийн
онолын семинар. В.Г багш залуу ажилтан нарт шилмэл тойм өгүүлэл хуваарилаж
салбарын семинарт илтгүүлнэ. Цөмийн хам хөдөлгөөний цочролын асуудлыг олон сар
аажим бэлдлээ. Семинар товолсоноос хойш,
7 хоногийн турш илтгэлээ оросоор өөртөө өдөржингөө тасралтгүй илтгэж бэлтгэв.
Тэгэж бэлдэхэд ярих юмны тухай бодох бус уул сэдвийн утга санаа, зүй жам нь зураглан
буугаад хэлэх юм аяндаа урсан гарахад хүрдэг юм билээ. Хам хөдөлгөөн өрнөх
явцад “door
way” ‘Hall
way’ “collective
forming” гэх нэр томъёо гарна. Ярихдаа онгод ороод эхнийхийг нь шуудхан
оросчилж “проходной процесс” гэснийг эрдэмтэд нэн оновчтой хэллээ шүү гэж
инээлдэн намайг хөгжөөн дэмжиснийг мартаддаггүй юм. Дараа нь Захарьев багшийн хамт К-гармоник гэж
ид шуугиан тариад байсан арга судлаад семинарт илтгэхэд салбарын эрдэмтэд өндөр
үнэлсэн юм.
Тэгээд
К-гармоникийг сарнилын вариац зарчимд хэрэглэж, сарнилын параметрын утгыг өрөөсөн
талаас баттай үнэлэх арга дэвшүүлсэн юм. Бие дааж ажил ч хэвлүүлэв.
Цагийн
мөрөн урсан... Нэг л мэдэхнээ 3
жил өнгөрсөн байлаа. Хугацаа дуусах баран ойртсон тул диссертац бичиж
эхлэв. Сэдэв нь: “Цөмийн ерөнхий маягийн
урвалыг олон сувгийн хүчтэй холбоосын аргаар илэрхийлэх нь” (1971. IV сар) шигшмэл нь:
1. Бүтэц
бүрдэл нь хувирдаг мөргөлдөгч хэлтэрхий бүхий урвалын тохиолдолд амплитудыг нь
илэрхийлдэг, Кооны функционал байгуулаад тэр нь стационар болохыг нотолсон
байна. Гарган авсан жор нь аплитудын ойролцоо утгад туршуур функцын стационар
төрхөд харгалзсан нэмэр засварыг тооцоолох арга замыг нээжээ.
2. Хоёр нуклон дамжуулах (3He, P) (9B, 7Li) болон (11B, 9B) урвалын бүтцийн үржигдэхүүнийг ойролцоо утгыг тооцоолжээ. Цөмийн 1-р бүрхүүлээс дамжсан нуклонуудын завсрын төлөв нь үлдэц цөмийн цочролын спектрт илт нөлөөлөхийг тогтоожээ.
3. К гармоник базисыг хэрэглэн мөргөлдөөнөөс өмнө болон хойно хоёроос олон чөлөөт бөөмст урвалд Коон вариацын зарчмыг өргөтгөсөн байна.
4. К гармоник аргын ойролцоололд сарнилын матрицын өөрчлөлт deltaK, (K-matrix) баттай эерэг байх теорем баталсан байна. Тэгэхдээ гиперсфер функц дээрх задаргааны анхны гишүүнээс эхлэн завсарыг тооцоолж болохыг харуулжээ.
Олон суваг холбох аргыг Кооны J функционал нь сарнилын амплитудэд шууд дүйж байхаар өргөтгөсөн байна.
2. Хоёр нуклон дамжуулах (3He, P) (9B, 7Li) болон (11B, 9B) урвалын бүтцийн үржигдэхүүнийг ойролцоо утгыг тооцоолжээ. Цөмийн 1-р бүрхүүлээс дамжсан нуклонуудын завсрын төлөв нь үлдэц цөмийн цочролын спектрт илт нөлөөлөхийг тогтоожээ.
3. К гармоник базисыг хэрэглэн мөргөлдөөнөөс өмнө болон хойно хоёроос олон чөлөөт бөөмст урвалд Коон вариацын зарчмыг өргөтгөсөн байна.
4. К гармоник аргын ойролцоололд сарнилын матрицын өөрчлөлт deltaK, (K-matrix) баттай эерэг байх теорем баталсан байна. Тэгэхдээ гиперсфер функц дээрх задаргааны анхны гишүүнээс эхлэн завсарыг тооцоолж болохыг харуулжээ.
Олон суваг холбох аргыг Кооны J функционал нь сарнилын амплитудэд шууд дүйж байхаар өргөтгөсөн байна.
Диссертацийн
хамгаалалтын явцын албан ёсны протокол, шүүмжээс орчуулалгүйгээр
хавсаргая:
В.Г. Солобьев:м-Кто желает
выступить? Слова имеет В.Бабиков.
Б.Б. Бабиков:
-Я имел возможность наблюдать Лхагва все время его
работы в ЛТФ. Очень
приятний чертой диссертанта
является его умение
войти в проблему
очень глубоко и интенсивно ее
разрабатывать. Он проявилось не
только в работе
над диссертацней, у О.Лхагва
есть еще ряд
и других работ. О.Лхагва уже
сложившийся физик-теоретик. При этом
следует отмемить произведную роста Лхагва, как теоретика, на глазах
у большинства сотрудников Лабораториии.
Мне хотелось бы пожелать ему
расти как теоретику
с большой производной. Еще я
хочу отметить скромность и доброжелательгость приятные
человеческие качества.
В.Г. Соловьев: -Я знаю тов.
Лхагва несколько лет, и у
меня о нем сложилось
очень хорошее впечатление.
Это очень способный, самоходный
теоретик и из него должен вырасти большой
учений. И полностью
согласен с выступлением оппоиентов, что
диссертация хороша, и
что тов. Лхагва достоин
присуждения ему степени
кандидата
физико-математикческих наук.
Барбашов
-председатель счетной комиссии.
На 22 членов совеста
присутествуют -15. Роздано
15 боллетеней, изъято из
уриы для голосовагия
-15, проголосовало за -15, против
иет, всего -15. Единогласн
II.
Шавь сургуультай
бол!
1972 оны
зун ЦШНИ Алушта
хот дахь өөрийн буудалд
эрдмийн хурал зохион
байгуулав. Олон эрдэмтэн
багш , анд нөхөдтэйгөө уулзаж номын
дуу сонсоод буцаад Дубнад буув.
ОФЛ-ийн семинарын дараа В.Беляев
профессор намайг дуудаад “би
чамд нэг юм зөвлөе
гэж бодлоо, Чи
ганцаар явж эрдэмтэн
болохгүй, том эрдэмтэн түш, авьяастай шавь
нар олж сургаад
шавь сургууль үүсгэх
хэрэгтэй” гэлээ. За тэгье. Явж
байгуулах вэ? Би
үүнийг бодсон. Чамд миний найз, МГУ-ийн
НИИЯФ-ийн профессор В.В. Балашов
тусалж чадна гэвэл
би танихгүй шүүдээ гэхэд
одоо хоёул IV давхарт гарч
Акад. Марковын танхимаас
утасдъя гэв. Хоёул
дээшээ гараад залгавал
Балишов утас авлаа.
-
Привет Сёва, хочу представить тебе
монгольского талантливого теоретика
О.Лхагва. Он у
меня здесь. Прошу
тебя помочь ему, в
Монгольском государственном университете организовать научную группу по “ теоретической физике”. Видимо он
согласился . Володя говорит, тогда
я ему передам
трубку. Мы с профессором
Балишовым обменивались приветствием. Ничего не приходит в голову что
нужно сказать. Славо богу, Балашов сразу
предлагает: вы сможете завтра
приехать в Москву, я вас
жду у намятника Ломоносова в в 16.00. Да действительно он
меня там ждал. Потом повел меня в профессоркую в знаменитом высотном общежитии
МГУ и угощал, мы ориентировочно договорились
с чего надо начать сотрудничество.
И так началось наше сотрудничество с престижным научными потенциалами НИИЯФ, МГУ и ЛТФ, ОИЯИ.
МосУИС профессор. Нээлт нь: “Атомын цөмд сөрөг мезон шингэх резонанс зүй”. НИИЯФ-ийн Онолын физикийн лаборатор. Цөмийн онолын тэнхимийн эрхлэгч. Ломоносовын шагналт. МУИС-ийн хүндэт профессор. Монголын их сургуулиуд дундын онолын физикийн шавь сургуулийг чиглүүлэн байгуулсан буянтан.
Цээж дүүрэн баяртай буцаж
ирээд МУИС-ийн эрдэм, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, Батсуурь багшдаа дуулгавал
ихэд олзуурхав. МГУ-тай
гарын үсэг зурахаар
бэлдэж байсан гэрээнд
шууд тусгав. Бараг хориод жил
НИИЯФ-аас өндөр мэргэжлийн эрдэмтэд ирж
квант мөргөлдөөний онол,
судалгааны арга зүйгээр хичээл
зааж атомын мөргөлдөөний үзэгдлийн
судалгаа удирдаж, бас манай залуус томилолтоор очиж ажилладаг байв. Залуус
ээлж дарааллан МГУ-ийн
аспирантурт суралцлаа. Балашовын лабораторынхон МУИС-ийн
аспирантууд ЗХУ-ын хөдөөний сургуулиас ирэх аспирантуудаас илүү чанартай
боллоо гэж үнэлсэн юм. НИИЯФ-д Б.Жадамба , Х.Цоохүү, С.Данзан нар
хамгаалж , Л.Хэнмэдэх, Н.Наранцацралт ,
Р.Бадамдолжин нар ЦШНИ, ОФЛ-д судалгаагаа туурвисан юм.
III.
Шавь сургууль.
Миний бие
ЦШНИ, ОФЛ-д 1986-1995 онд сууж ,
атом, мезоатомын онолын
судалгааг, НИИЯФ-ийн Онолын
физикийн лаборатор, МУИС дахь онолын
судалгааны шинэхэн баг, ЦШНИ, ОФЛ-ын
хооронд хамтын судалгааг
зангидаж ажиллав. Энд тайлан бичилгүй, бүтээлийг
эрдэмтэд, багш нар яаж үнэлснийг өгүүлье.
Шинжлэх ухааны докторын диссертац бичээд ОФЛ-ын хуралд оруулахтай
холбогдуулан профессор Балашов багшаас
ОФЛ-д илгээсэн албан ёсны санал
дүгнэлтээс хэсэгчлэн оруулав. Үүнд:
Директору
Лаборатории теоретической физики ОИЯИ
академику Д.В.Ширкову.
.....О. Лхагва
является одним из самых активных исследователлей, ведущих разработку теории
ионизации атомов гелия, находящихся в основном и возбужденных (метастабильных)
состояниях. 10 лет назад, когда программа исследований О. Лхагвы,
рассматриваемых сегодня как материал его
докторской диссертаций, только формировалась, такая работа оставалась бы чисто
академической. Сейчас экспериментаторы вплотную подошли к систематическому
изучению таких процессов, и выполненные в расчете на будущие эксперименты,
теоретические разроботки служат им незаменимым ориентиром. ....Исследованния О.
Лхагвы соответствуют современным стандартам теоротической атомной физики. В
основе проведенных им обширных расчетов на ЭВМ –отличное знание
многоэлектронных аспектов структуры атомов, использование оптимальных наборов
атомых волновых функций и т.п.
Большой опыт, приобретеный О. Лхагвой в ходе его атомых исследований, отлично проявился в заключителной части его диссертациионной работы, посвященной актуальной проблеме образования метастабильных состояний “экзотических” (адронных) атомов гелия при атомном захвате антипротонов, отрицательно заряженных пионов и каонов атомами гелия, находящимися в метастабильных состояниях. Добавлю к сказанному, что благодаря своим исследованиям О. Лхагва приобрел широкую известность в среде специалистов, занимающихся вопросами физики электронных и атомных столкновений.
Наконец, не могу не сказать о том, что в течение многих лет О. Лхагва был соруководителем крупной темы научного сотрудничества между Московским и Монгольским государственными университетами, рамках которого в Улан-Баторе была создана впервые в Монголии высококвалифицированная группа физиков-теоретиков-специалистов в области атомной физики и физики мезоатомных процессов.
Большой опыт, приобретеный О. Лхагвой в ходе его атомых исследований, отлично проявился в заключителной части его диссертациионной работы, посвященной актуальной проблеме образования метастабильных состояний “экзотических” (адронных) атомов гелия при атомном захвате антипротонов, отрицательно заряженных пионов и каонов атомами гелия, находящимися в метастабильных состояниях. Добавлю к сказанному, что благодаря своим исследованиям О. Лхагва приобрел широкую известность в среде специалистов, занимающихся вопросами физики электронных и атомных столкновений.
Наконец, не могу не сказать о том, что в течение многих лет О. Лхагва был соруководителем крупной темы научного сотрудничества между Московским и Монгольским государственными университетами, рамках которого в Улан-Баторе была создана впервые в Монголии высококвалифицированная группа физиков-теоретиков-специалистов в области атомной физики и физики мезоатомных процессов.
В. Балашов, профессор физического факультета МГУ,
Зав лабораторией НИИЯФ, МГУ.
Диссертац хамгаалахын өмнө манай
нэрт физикч, МУИС-ийг амаргүй цагт
хөтөлж дэвжүүлсэн профессор Содном багш манай
хамтын судалгааны үр дүн, ач холбогдлын тухай
мөн акад Д. Ширковт илгээсэн санал, үнэлгээний хэсгийг хавсаргав.
....Более
двадцати лет назад, по его инициативе и в тесном сотрудничестве с лабораторией
профессора В.В.Балошова НИИЯФ Московского Унтиверситета была организованна
исследовательская группа в Монголии, занимающаяся по теоретической атомной
физике.
Достигнутая
сегодняшная уровень учебной и исследовательской работ по теоретической атомной
физике в Университетах Монголии есть результат этого сотрудничества и заслуга
О. Лхагвы в этом деле значительна. Он пользуется большим авторитетом ореди
своих коллеги и учеников.
Я очитаю, что
настоящая диссертация несомненно заслуживает присуждению О. Лхагве ученой
степени Доктора Физико-математических Наук.
Академик
./Н. Содном/
Албан ёсны шүүмжлэгчид электрон болон фотоноор буудахад атомын харимхай,
цочролтой бас резонанс урвалын олон төрөл сувгийн холбоог зангидаж тооцоолох нэгдмэл
арга хэрхэн боловсруулсан тухай, мөн
шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөс атомын мөргөлдөөн,
мезоатомын онолын судалгааны талаарх бидний ажлыг яаж дүгнэснийг болгооё.
Нэг. Ужгородын
их сургуулийн нэрт цөм, атомын онолч- физикч, В. И. Лендьел шүүмждээ: “...Одной из главных заслуг соискателя является
очень плодотворная попытка сконструировать единую теорию, охватывающую как
прямой, нерезонансный так и резонансный – через АИС- процесс. До сих пор эти
процессы рассматривались лишь отдельно. При этом автору пришлось преодолеть еще
одну серьёзную вычислительную трудность, в именно, решить проблему учета
достаточно большого числа закрытых каналов, описывающих АИС.
И,
наконец, отметим, что в диссертации подведен итог накоплению обширного
материала по расчетам и сравнению с экспериментом двойных и тройных
дифференциальных сечений ионизации с тщательным анализом углового распределения
электронов и фотонов эжекции. В частности, дано обьяснение интересному факту
смещения минимума сечения в случае ионизации с возбужденного уровня в отличие
от ионизации с основного уровня. Обнаружено также, что при фотоинизации АИС-
резонансы проявляются в характеристиках прямых процессов как структуры,
протяженные далеко от АИС.” гэж дүгнэжээ.
Хоёр. Ведущий научный сотрудгик, проф. НИИЯФ, МГУ,
Л.Д.Блокинцев писал в сюоей рецензии:
“... К достоинствам диссертации
следует отнести сочетание разработки общетеоретического формализма и его
численной реализации для описания конкретных процессов, для чего диссертантом
создан комплекс программного обеспечения. Положительным моментом является также
проведенная автором проверка чувствительности результатов к виду волновых
функций атома гелия.
Развитые диссертантом общетеоретические подходы и полученные на основе конкретные выводы могут быть использованы в различных российских и зарубежных научных центрах, в которых проводятся исследования взаимодействия фотонов и заряженных частиц с атомами ( ФИ РАН, ОИЯИ,НИИЯФ, МГУ, РНЦ “ Курчатовский институт” , Монголький университет идр.).
Оценивая работу в целом, следует отметить, что рецензируемая диссертация является законченным, посвященном актуальной тематике и содержащем новые результаты, адекватно отраженные в резюмирующих разделах диссертации и в автореферате. Точность и надежность теоретических методов, положенных в основу анализа, демонстрируется многочисленными сопоставлениями с современными экспериментальными данными, полученными на основе техники совпадений в условиях пересекающихся пучков. Последнее важно, поскольку в фотопроцессах и столкновениях атома гелин с однокротно заряженными частицами какие- либо малые физические параметры задачи ( позволяющие построить асимптотический ряд для решения) отсутствуют. Как аналитические результаты, так и сопутствующий им комплекс программ для ЭВМ, могут найти применение в практике фундемантальных и прикладных исследований, ведущихся в настоящее время в РФ и за ее пределами. Представляется целесообразным опубликовать по основным материалам диссертации монографический обзор в журнале: Успехи физических наук.”.
Развитые диссертантом общетеоретические подходы и полученные на основе конкретные выводы могут быть использованы в различных российских и зарубежных научных центрах, в которых проводятся исследования взаимодействия фотонов и заряженных частиц с атомами ( ФИ РАН, ОИЯИ,НИИЯФ, МГУ, РНЦ “ Курчатовский институт” , Монголький университет идр.).
Оценивая работу в целом, следует отметить, что рецензируемая диссертация является законченным, посвященном актуальной тематике и содержащем новые результаты, адекватно отраженные в резюмирующих разделах диссертации и в автореферате. Точность и надежность теоретических методов, положенных в основу анализа, демонстрируется многочисленными сопоставлениями с современными экспериментальными данными, полученными на основе техники совпадений в условиях пересекающихся пучков. Последнее важно, поскольку в фотопроцессах и столкновениях атома гелин с однокротно заряженными частицами какие- либо малые физические параметры задачи ( позволяющие построить асимптотический ряд для решения) отсутствуют. Как аналитические результаты, так и сопутствующий им комплекс программ для ЭВМ, могут найти применение в практике фундемантальных и прикладных исследований, ведущихся в настоящее время в РФ и за ее пределами. Представляется целесообразным опубликовать по основным материалам диссертации монографический обзор в журнале: Успехи физических наук.”.
Гурав.
Докторын диссертаци хамгаалуулах зөвлөлийн албан ёсны протоколоос
В.Г. Соловьев
–Перерходим к обсуждению диссертации. Кто желает выступить. И.Н.Михайлов-Теперь
много узнав об атомных столкновениях, я понял почему 35 лет назад я получал
правильные астрофизические характеристики. Для меня теоретические исследования
заканчивается, когда можно дать простую физическую интерпретацию. С этим были
связаны мои вопросы, а моя оценка диссертации – высокая.
В.Г. Соловьев – Я давно знаю О. Лхагва. Впервые он приехал молодым после окончания университета у себя дома. Тогда он успешно занимался теорией ядерных реакций. Затем он занимается применением методов теории ядра с Балашовым и его коллегами. Нет сомнений, что его работа заслуживает присуждения ему ученой степени доктора физико – математических наук.
В.Г. Соловьев – Я давно знаю О. Лхагва. Впервые он приехал молодым после окончания университета у себя дома. Тогда он успешно занимался теорией ядерных реакций. Затем он занимается применением методов теории ядра с Балашовым и его коллегами. Нет сомнений, что его работа заслуживает присуждения ему ученой степени доктора физико – математических наук.
1971 оноос надтай хамт эрдмийн хайгуулд мордсон зарим ахмад, идэр бас “балчир” шавь нарын хамт (2015.IХ). Атомын мөргөлдөөн, эсийн цацрагийн биологи, физик үзэгдлийн загварчлалаар ажиллаж буй залуус.
Из заключения
Специализированного
совета
Диссертация
О.Лхагвы посвящена актуальной теме современной квантовой физики по исследованию
столкновений в малочастичных системах с кулоновским взаимодействием с учетом
сильных корреляций частиц. В развитом автором подходе последовательно
использованы методы, разработанные в теории ядра и в физике малочастичных
систем. В диссертации получены следующие основные результаты:
1. Развит формализм единого описания
процессов прямой и резонансной ионизации атома гелия фотонами, быстрыми
электронами из основного и возбужденных состояний, а также реконбинации иона
He+ на возбужденное состояние при условии формирования, перекрывающихся
автоионизационных резонансов, в том числе:
- Впервые предложена инвариантная
параметрическая формула для сечения эжекции.
- Разработан общий формализм для
расчетов энергетической зависимости угловых распределений вторичных фотонов,
испускаемых вслед за диэлектронной рекомбинацией иона А+.
2. Дана интерпретация имеющихся
экспериментальных данных по сечениям акции He(e, 2e) He+. Получено хорошее
согласие теории и эксперимента. Получены новые результаты для интерференции,
перекрытия близколежащих резонансов и соотношения их выходов в (e, 2e)-
реакции, а также для угловой асимметрии электронов эжекции при разных
кинематических условиях процесса.
3. Показано, что в процессах фотоионизации
возбужденного гелия и диэлектронной рекомбинации иона на возбужденное состояние
атома могут формироваться резонансные структуры, простирающиеся на сотни
естественных ширин от резонансной области (протяженная структура резонанса).
Предложен вариант эксперимента для измерения энергетической зависимости функций
ширины и профильного индекса.
4. Показано, что выраженный резонансный
характер проявляется в энергетичиской зависимости коэффициента угловой
анизотропии вторичных фотонов, испускаемых из возбужденного атома He(21P)
вслед за диэлектронной рекомбинацией. Предсказываемые резонансы могут быть
использованы для экспериментального изучения явлений уширения и смещения
профилей резонансов.
5. Разработан теоретический аппарат для
описания неупругих столкновений медленных отрицательных мезонов и адронов ц
атомами Н и Не в метастабильных состояниях.
6. Показано, что сечения неупругого
взаймодействия частиц М- с
метастабильными атомами Н и Не более
чем на порядок превышают соответствующие сечения на атоме в основном состоянии.
Присутсвие метастабильных атомов в среде существенно влияет на кинетические
характеристики замедления и захвата частиц, время замедления частиц при 100%
концентрации метастабильных атомов гелия уменьшается примерно на порядок.
7. Найдена новая область адронных долгоживущих
метастебильмых состояний в экзотических атомаx гелия. Показано, в частности,
что при захвате антипротона метастабильным атомом Не могут заселяться круговые
долгоживущие орбиты со значениями главного квантового числа вплоть до n~150.
Резултаты
диссертации О.Лхагвы можно квалифицировать как крупное достижоние в развитии
перспективного научного направления - единой теория прямых и резонансных
процессов взаимодеиствия фотонов и заряженных частиц с атомами.
Председатель
специализированного
совета
Д047.01.01 ЛТФ
ОИЯИ,
член-корреспондент,
РАН, В.Г.Кадышевский
III.
Цацрагийн
биологи
Ерөөл. Цөмөөс эхэлж, атомаар дамжин
физикийг математик, тооцоо-дүрслэлт арга хэрэглэн үзсээр явтал малаасаа холдож
бодол санаа минь хумхи ертөнцөд бэдэрсэн нэгэн болжээ. Квант физик бүтэн зууны
турш хөгжихдөө зөвхөн атом нэгэн амь “ цул ” юм биш, орчлон ч тийм болохыг
нотлов. Орчлонгийн ил- атомт оршихуй нь 4.5%, далд (билиг чинад) нь 95.5 хувийг
нь эзэлдэг болохыг физик илрүүлэв. Тэгвэл квант физик нь далд ертөнцийг
илэрхийлэх тулгуур эрдэм байж чадах уу гэдэг асуудал гараад ирнэ. Ер нь хумхи
зүй жамыг илэрхийлж буй квант механик бол бодист ертөнцийг илэрхийлэх сүүлчийн
“тулгуур” физик болох нь илэрхий боллоо. Ил хийгээд далд ертөнцийн амин
шүтэлцээг илэрхийлэх тулгуур эрдэм боловсруулах
шаардлага тийнхүү улам бүр тодорсоор. Хойч үеийг маань атомт ертөнц хийгээд
далд- билиг ертөнцийн “дээд”
тэнгэрийн амин барилдлага- “бурхан”
заяаг судлах тавилан тосон хүлээж байна. Мөнөөг хүртэл оньс нь тайлаагдаагүй
“нүүдэлчний” билиг соёл, ул буурь нь
хүмүүний түүхнээ хэзээч үл бүдгэрэх их эзэнт гүрэн бүрэлдсэний унги үндэс-
“Мөнх Тэнгэрийн хүч” бол ил далдын
амьсахуйн “физик” мөн чанараас ундрагатай болохыг илрүүлэх хүмүүний тэнгэрлиг үйлсэд хөх монгол угсаат ирээдүй үе маань жинтэй
хувь оруулна гэдэгт итгэж явдгаа эл
ялдам өргөн ёсолном.
Наногоор
дамжин эс рүү. ХХ зуунд тусгаар атом, молекулыг судалж, “гаршуулах”
аргыг олоод эдүгээ атомыг хооронд нь
холбож хэлхээд, газарт заяагаагүй “шинэ
бодис” бүрэлдүүлэх ухааныг олов. Үүнийг
нанатехнологи гээд байгаа юм. ЦШНИ, Онолын физикийн лаборатортой нано бал
чулуун хуудас, түүнээс үүсгэсэн олон дүрс хувирал, флюерен, конус, гуурсан
хоолой болон муруй геометрт хувирлын тэгшитгэл,
квант зүй тогтлыг шавь нарын хамт нэг
хэсэг тооцоолж судлав. Нано төвшинд
физик, биологи, химийн ухаан нэгэн амьд багцрав.
Шинжлэх
ухааны дэвшил хурдасч, техникт
туршилтаас бүр урьтал болгож, тооцоо-дүрслэлт туршилтыг газар сайгүй хэрэглэдэг
нь тодроод ирлээ. Олон тусгаар эрдмийн ний заагт шинжлэх ухааны тэргүүлэх
чиглэл хөгжиж эхэллээ. Түүний нэг нь цацрагийн биологи (cosmic biology ч мэт) мөн. Эл эрдмийн өрнөлийг 2009 оноос мэдрээд, ЦШНИ, Цацрагийн биологийн лабораторитой
хамтын гэрээ байгуулж ажиллаж
эхлэв. “Цэнэгт хурдан, хүнд бөөмсийн урсгал ДНХ , уураг
тархины нейроны харилцан үйлчлэлийн математик загвар бүтээх онолын судалгаа” явуулж эхлэв.
Хүмүүн 2020 оны эхэн үеэс сар руу,
2030-аад оны дундуур Улаан нүдэн гариг
руу аялахаар ид бэлтгэж байна. Дэлхийн агаар мандал- хучлагын гадна
гүн хоосон орчлонд оддын орноос үүссэн
нүцгэн, хурдан, хүнд цөмийн урсгалыг хүний уураг тархи, эс, ДНХ дааж тэсэхүү
гэдэг зангилаа асуудлыг судлахад
цацрагийн биологи чиглэж байна. Газарт ч
оношлогоо, эмчилгээ, цацраг хамгааллын гогцоо асуудал бас л үүн лүгээ шууд хамаарна.
2013 онд энэ чиглэлээр олон улсын эрдмийн хурал зохион байгууллаа. 2016 онд “ЦШНИ-60” ойд зориулсан хурлын хүрээнд “Цацрагийн биологи, цацрагийн хамгаалал, цөмийн анагаахуй” сэдвээр салбар хуралдаан хийхээр бэлтгээд байна. Хуралдааны бэлтгэлийг ЦШНИ, Цацрагийн биологийн лабораторийн захирал акад. Е. А. Красавин тэдний эрдмийн хамт олонтой хамтран хангаж байна. Цацрагийн биологийн тооцоо-дүрслэлт туршилтын тулгуур Geant4 багцыг санаачлан боловсруулсан европын холбооны төвийн нэрт эрдэмтэн доктор С. Инсерти хуралд оролцож, хамтын ажиллагааны тухай ярилцахаа илэрхийлсэн байна. Бид хамтын ажиллагааны санал боловсруулж байна.
2013 онд энэ чиглэлээр олон улсын эрдмийн хурал зохион байгууллаа. 2016 онд “ЦШНИ-60” ойд зориулсан хурлын хүрээнд “Цацрагийн биологи, цацрагийн хамгаалал, цөмийн анагаахуй” сэдвээр салбар хуралдаан хийхээр бэлтгээд байна. Хуралдааны бэлтгэлийг ЦШНИ, Цацрагийн биологийн лабораторийн захирал акад. Е. А. Красавин тэдний эрдмийн хамт олонтой хамтран хангаж байна. Цацрагийн биологийн тооцоо-дүрслэлт туршилтын тулгуур Geant4 багцыг санаачлан боловсруулсан европын холбооны төвийн нэрт эрдэмтэн доктор С. Инсерти хуралд оролцож, хамтын ажиллагааны тухай ярилцахаа илэрхийлсэн байна. Бид хамтын ажиллагааны санал боловсруулж байна.
“Цацрагийн
биологи, цацрагийн хамгаалын” олон улсын хуралд
оролцсон зарим төлөөлөгчид. Өвөр эгнээээнд баруун гараас Т. Гун-Аажав, акад. Е. А. Красавин, О.
Лхагва, С. Даваа, Б. Алтангэрэл, арын эгнээнд Дубнагийн зочид, эрдэмтэд, эмч
мэрэгжилтэн нар байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын сэтгүүлд нилээд тулгуур ажил хэвлүүлж, шавь
сургууль бүрэлдэж байна. Энэ чиглэлээр олон улсын төвшний магистр- докторын
сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл хангалаа. Бас хурлын өмнө тооцоо-дүрслэлт туршилтын багцыг судалгаанд ашиглах шаадлагатай тулгарч
байгаа байгалийн ухаанд суурилсан эрдэм технологийн чиглэлийн залууст зориулан Geant4 багцын сургалт, дасгал тооцоо
хийлгэхээр ажиллаж байна. МУИС болон
ШУС-ийн удирдлага халуунаар дэмжиж хурд, ой санамж сайтай хэдэн компьютер олгосоны
ачаар Царагийн биологи, цөмийн анагаахуйн
тооцоо-дүрслэлт лаборатор байгуулах ажлын бэлтгэлийг амжилттай хийж
дуусгах шатандаа орж байна. Цацрагийн
биологи, цөмийн анагаахуйн чиглэлээр бакалавр, магистр, докторын төвшинд
суралцах байгалийн ухааны оюутан, цацрагийн эмч мэрэгжилтэн нар энэ лабораторт
тооцоо-дүрслэлт туршилт үйлдэж суралцана, судалгаа ч явуулна. Техникт туршилтын
баримттай жишиж, шинжлэх ухаан хийгээд технологи, оношлогоо, эмчилгээний талаар
дүгнэлт цэгнэлт хийх боломж олно.
Наран улсаас цацрагийн эрдэмтэн эмч
проф. Харада хуралд оролцоод хамтын ажиллагаа, ялангуяа цацраг туяа
эмчилгээнд нэвтэрч буй, цөмийн бөөмсийн урсгал, шугаман хурдасгуур, тооцоо-
дүрслэлт туршилтын талаар санал солилцохоор тогтоод байна. Өнөөгийн
тооцоо- дүрслэлт туршилтыг тоймлон хэлбээс: цацрагаар буудахад тухайлбал,
хавдрын эсэд физикийн ямар ямар эвдрэл болж, химийн ямар ямар ион, цэнэгт бөөмс
төрөөд залгаад биохимийн ямар урвал явахыг
дүрс тоо хэмжээтэй нь цэгнэн
тогтоогоод, улмаар эс сэхэх мөхөх бүрэн үнэлгээг гаргах юм. Энэ бол эдүгэ цагийн цацраг туяа эмчилгээндэх
гайхамшигт дэвшил мөн бөлгөө.
Цэнгэлдэх. 2016. 04. 28
No comments:
Post a Comment