Тэнгэрийн сэрэхүй ба билиг төөрөг. I
О. Лхагва
email: olhagvao@yahoo.com
We are what we think.
All that we are arises with our thoughts.
With our thoughts, we make the world.
Buddha
All that we are arises with our thoughts.
With our thoughts, we make the world.
Buddha
Шигшмэл. Өрнийн онч(rational) эрдэм ил бодист
оршихуйг буталж, төсөөлж судалсаар хумхи
ертөнцөд нэвтрэхэд аливаа бүрдэл юмс нь хэрхэвч үл салах амин барилдлагатайг
илрүүлээд тэр ертөнцийн голч жам: квант физик номлолыг хөгжүүлэн туршилтаар баталгаажуулсан юм. Эдүгэ бодист ертөнцийн эл төсөө загвар-
сургаалийн ноён нуруу нэгэнт тодорсон гэх хандлага газар авч, чинагш энэ эрдэм гагцхүү технологийн
дэвшлийг л бадраахад чиглэнэ хэмээх болов. Орчлонгийн ил бодист хийгээд
далд язгуур билиг- энергит мэдээллийн
ертөнц хоёрын амьсан барилдахуйн жамыг
судлахуй лугаа шинжлэх ухааны шинэ дэвшил чиглэнэ гэх үзэл тодорсоор... Эрин цагийн эрдэм ухааны үзлийн цараанд үл
багтах нарийн туршилтын гарц дүн, билиг
сэрэхүйн үр хөвөрлөөс өлгөж, энэ
санаанд дэм цацал өргөхийн хамт нүүдэлчин- монгол тулгатны Мөнх Тэнгэр эрдмийн тулгуур унги нь чухамхүү мөнөөх ил, далдын амьсан шүтэлцэхүйгээс эхтэй
билиг мэдрэмж суурьтай байсныг тандан
өгүүлнэ. Үүн лүгээ уялдуулан бие цогцос-
сэтгэл, тэнгэрийн сэрэхүйн амьсахуйн барилдлагаын
үйлээр их суу залийн жам дагаж, өвөрмөц
дээд төрх амьдад нь тохиогоод, амьсхал хурааж ил дэх
биологи амьдрал төгссний дараа ч мөнөөх тэнгэр шд лагшин цогцост нь үргэлжилж
болох тухай санааг билиг эрдмийн үүднээс баримжаалснаа өргөв.
Abstract I
At
the end of XX century the reductionist approach of western
rational science, achieved great progresses
in understanding nature is occurred
to be incorrect for describing
micro world’s realities
since latters are
seemed tightly interrelated
into one whole. Newest progress
of quantum physics, well tested by micro
world’s explorations now hints that
the universe represents
undividable whole too. There is
getting grow an
opinion that comprehension
of quantum physics as fundamental science for studying material world is turned out to be
close to completion and further
it will contribute mainly to
promotion of technological
progresses. Therefore in future new
tendency of natural science would probably be
focused on exploring
complementary interconnections
of material and absolute
energy-informational worlds of the
Universe. Instigating from the
recent experimental facts and
supposed estimations, which are not being interpretable in frame of
modern quantum science it is put forward
some intuitive thoughts with aim to explain the mentioned problem.
It is also
considered problem concerning genuine root of proper nomadic science- Munk Tengery that
it was to be based on feeling heaven
absolute energy- spiritual field,
in which all realities of material and spiritual
worlds are occurred to be fully
entangled. In this relation it is supposed that according to synergy
principle personal being might be transformed
into a celestial
state, incorporating body, mind
and cosmic consciousness still in his life time. Such super state might be
preserved even after stopping biological life
in human organism.
Түлхүүр үг: Ил, далд, хумхи ертөнц, Ил, далд оршихуйн
шүтэн барилдахуй, Бие цогцос, сүнс. Тэнгэрийн сэрэхүй, Мөнх Тэнгэрийн хүч.
Ил ба далдын шүтэлцэхүй
Гараа.
Шинжлэх ухаан
өнөөдөр ил хорвоог тоймолж таниад, далд ертөнц оршин байгааг тандан мэдрэх
болов. Далд ертөнц чухам юу болохыг
мэдэх хүсэл хэн бүхэнд төрөв. Хүмүүн явир цагаас далдыг мэдэрсээр ирж. Унги
учир нь битүү, бас билиг шидэтний зөн
увьдаст сөгдөхдөө өөрийн эрхгүй
“бурхан”, “тэнгэр” байгаад итгэж, шүтэж ирж.
Орчин үеийн шинжлэх ухааны охь үзэл
хийгээд түүний өндөрлөгийг хальж тайллаа хараахан олоогүй туршилтын баримт, билиг санааг эмхэлж цэгнэхүйд тэрлэсэн таамнал бодлоо энд
хэлэхээр зориглов. Энэ бол “бурханлаг” шид хүчний тайлал руу шинжлэх
ухааны чинагших дэвшил хэрхэн чиглэх тухай дэм санаа бөлгөө. Санааг маань өнөөдөр олон
хүн ойлгож төсөөлөхөд амаргүй байлаа ч цаашид шүүнэ биз ээ. Молхи миний төсөөллөөр бол газар дээрх ил юмсыг мэдрэх хягаарын чинадад
далдыг ертөнцийг мэдрэх тэнгэрийн
сэрэхүй байх нь эдүгэ эргэлзээгүй мэт.
Харин тэрхүү “дээд” билиг сэрэхүй бол шүтэн
Орчлонгийн амь барилдлага бүхий ил хийгээд далд оршихуй алив хувьсал бүрэлдэх,
бүрэлэхүйн тавиланг бүхэлд нь хөтлөх тулгуур “хүч” эрч бөгөөд билиг- энерги
мэдээллийн орон байж таарах юм.
Айлсахуй. Физик, тухайлбал
квант физик бас синергетик( их суу заль)-ийн үзэл санаа, Буддын гүн ухааны тулгуур томъёолол эдүгэ ихээхэн
ойр дөт айлсаж ирэв. Өрнийн шинжлэх
ухаан Орчлон нь бодист юмс, хоосон
хоёроос бүрдэнэ гэх үзэлд тулгуурлаж, юмсыг(хэрхэвч үл гүйцэлдэх) тусгаар “эгэлд” буталж зүй тогтлыг нь тандан мэдээд
эргээд эвлүүлэн “гол зүйг” нь дүгнэн
илрүүлэх замаар өрнийн онч (rational) эрдэм ухааныг тойм загвараар төлөөлүүлэн
хөгжүүлсээр ирэв.
Орчлон нь
гагцхүү ил юмс, далд оршихуй хоёрын шүтэн барилдахуйн жамаар хувьсана
гэх суурь томъёолол бол дорнын билиг эрдмийн язгуур үндэс мөн. Байгалийн нөхцөл, амьжирахуйн хэв шинжээс эх авсан хүмүүний танин мэдэхүй, эрдэм, соёл,
иргэншлийн хоёр
аугаа салаа чингэж дэвжихдээ Орчлонгийн нэгэн язгуур “тэнгэрлэг”
оршихуй руу өнөөдөр өөр өөр талаас нь мацаж байгаа нь тодорхой болов.
Дорнын гүн ухаан, түүний дотор
оньс нь эдүгэ хүртэл тайлагдаагүй бас
хүмүүний түүхнээ хэзээ ч үл бүдгэрэх соёл, иргэншлийн тод товойсон ул мөрөө
үлдээсэн нүүдэлчдийн соёл бол ил хийгээд
далдын амин шүтэлцлээр бүрэлдэх, бүрлэх бодит билиг жамыг онгод билигээр танин мэдэрсний үр гарц нь мөн. Чухамхүү ил хийгээд далд оршихуйн дурьдсан барилдлагыг эдүгэгийн физикийн
дэвшлээр гийгүүлээд тойм тайлал хэлэх
боломж алгуур бүрэлдсээр[1] байна.
Хүний ДНХ молекулын шингээж цацруулж буй био
цахилгаан соронзон(скалар) долгиог бүртгэх үйлст физик туршилтын нарийн арга тууштай
нэвтэрч байна. Орчлонгийн цацраг туяаг ч
бас гайхалтай нарийн бүртгэдэг болоод судалгаанд хэрэглэж байна. Бас квант физикийн математик онол, мэдээллийн
технологийн аргад суурилсан тооцоо
дүрслэлт туршилтаар эсийн хувирлын
физик, хими, биологи зүй тогтлыг босгоод
туршлага лугаа харьцуулан судалж байна. Эсийн төвшинд байгалийн гурван тулгуур
ухаан ний болох нь тодров. Эсийн физик-биологи,
одон орны шинэхэн туршилтууд шинжлэх ухааны өнөөгийн төсөөллийн хүрээг
хальж давах атлаа Орчлон бүхэлдээ нэгэн амь хамааралтай гэмээр үр дүн, санаа
руу дөхөж байна.
Туршилт,
цэгнэлт “гаж” гарц, чинад санаа
Суут Эйнштейн залуудаа эрдмийн ажил
олоогүй болохоор патентийн товчоонд ажиллажээ. Тэнд тулгуур туршилтуудыг шүүж
танилцах зуураа гэрлийн хурд, бодис дахь цахилгаан соронзны
хувирал, хумхи ертөнцийн бүтцийг хөндсөн
тэр цагийн тулгуур туршилтуудын үр дүн гарц нь сонгодог физикийн хөтөч
үзлийн хүрээ цараанаас хол хальж байгааг бат мэдэрсэн аж. Тэгээд физикт их хувьсгалын галыг асааж,
заримдаа эргэлзэж байсан ч түүний үзэл санаа одоо ч холч хэвээрээ л байна.
Эдүгэ физик ил орчлонгийн язгуур зүйг үндсэнд нь босгоод чинагш гайхам нарийн
уран технологи боловсруулах чигт хөгжих
төлөвтэй болов.
Содон
туршилтуудыг одоо ч шүүрдээд байхад ил бодист юмс, далд ухаарлын ний оршихуй нь
их Орчлонгийн бүрэлдэх, бүрлэхүйн
тавилан заяа буюу “бурханлаг” жамыг л хурайлаад байх мэт бодол төрүүлж байгаа
юм. Тиймээс шинэ үзэл санааны хөврөл рүү хүргэдэг тулгуур туршилт хийгээд
түүнээс ургуулсан онолын санааг олныхоо сонорт хүргэх зорилт өвөрлөн доор сийрүүлэв.
Нэг. 1981 онд францын А.
Аспектийн эрдмийн гал бодис юмс дахь нэг бөөмд нь үйлчилж хөндөхөд холбогдох мэдээлэл нь Орчлонгийн нөгөө хязгаарт буй ижил бөөмст
эгшин зуур хүрдгийг нотолжээ[1.AIII]. Орчлон нэгэн амьд
багцармал заяатайг энэ туршилт нотлов. Тэгэхлээр юмс, хүн, амьтсын бие
цогцос бол тус тусдаа битүү “тусгаар” юмс огтхон ч бус Орчлон лугаа амьсмал ний оршихуй мөнийг туршилт тэгж илрүүлээд байна. Тусгаар юмс байгаа гэх нь унги чанараас нь хэт салгасан “харалган” бодол, зохиомол томъёолол л аж.
Хоёр. 2011 онд 3 физикч Орчлон
хурдсан тэлж байгааг нотолсон туршилтаар физик дэх Нобелийн шагнал
хүртжээ. Орчлонгийн оршихуйн 96 хувийг эзэлж[2]
буй хар бие, хар энергийн
далд “шид” хүч эл тэлэлтийг хөтөлж байна хэмээх санааг эрдэмтэд илүү дэмжих болов. Маний мэдэх таталцын (gravitational) хүч Орчлонгийн массыг хумиж хураах учиртай. Гэтэл хар энерги нь далд шид хүч
төрүүлээд тэр нь бүр татах хүчийг даваад худасган тархаах “шидтэй” хэмээн тааварлах болов.
Гурав. Хүний бодол
бөөмсийн туулах тавилан замыг өөрчилж байгааг туршилтаар[3] нотлов. Орчлонд урьдаас бэлэн оршихуй [4] огтхон ч үгүй ил хийгээд далд оршихуйн шүтэлцээ
харьцахуйн жамаар бүхий л юмс зуурдын төрх төлөв олж бүрэлдэх заяатайг ч бас нотлов. Шинжээч хүмэнэй санаа хумхи
оршихуйн хувьд дүлий дүмбэ ч ер
нь биш далдын “зарлигаар” юмс бүрэлдэх,
илрэхүйн үйлд хутгалдаж, билиг
шидийг олон гарц бүтээлийг нь
хувиргаж болохыг ч энэхүү туршилт
харуулав. Цаашилбал,
хүмэн санаа сэрэхүйгээ(consciousness) төвлөрүүлж, байгалийн ил хийгээд чинад язгуур
лугаа ний болон найраг шидэд хүрвээс үлгэр, домогт өгүүлдэг шид хүчийг ч эзэмдэж болохыг үгүйсгэж боломгүйг
эл туршилт сануулж байна. Бас хүсэл,
зорилгодоо ч хүрэх шид хүчийг ивлүүлэх далд боломж байхыг эдүгэ физик туршилт
өгүүлэ болов.
Дөрөв. Хаанаас нь ч харсан юмсын бүтэн биеийн (3
хэмжээст) дүр зураг босгодог квант зүйд суурилсан төхөөргийг физикчид бүтээсэн
юм. Зургийн хальсыг нь хичнээн ч
хигсэн мөнөөх бодит дүрс үүрмэг бүрт нь
хадгалаатай байдаг. Квант физикийн энэ
сод нээлтийг холограф гэнэ. Физикч Д. Бом, туршилтын баримт, онолын дүгнэлтээс ургуулан бүх мэдээлэл нь бодисын өчүүхэн хэлтэрхий бүрт шингээстэй байх учир Орчлон бол аугаа холограф[5,6] юм хэмээх таамнал дэвшүүлсэн юм. Тэгээд нэг
бөөмөөс Орчлонг босгож болно гэж
үзсэн байна.
Нейрофизиологч К. Прибрам ч уураг
тархины мэдээллийн бүтэц нь холограф төрхтэйг туршилтаар [7] нотлов. Тэрээр
сэрэхүй(consciousness) бол Орчлонгийн мэдээллийн холограф бүтцээс үүдэлтэй гэх санаа дэвшүүлжээ. Холограф хөтөч үзэл нь тэнгэрийн сэрэхүй
хийгээд Орчлонг нэгэн амь унги эх рүү холбох эрдмийн гараа болов.
Тав. Хоёр цахилгаан соронзон
долгионы гүвгэр, хотгор нь эсрэг таарахад усталцаж юу ч үгүй болно хэмээн
төсөөлсөөр ирэв. Гэтэл дурьдсан хөндлөн долгионоос гадна дагуу долгио нь үлдээд
бүр далд хэлбэрт шилждэг болохыг Сербийн инжинер Никола Тесла[8] өнгөрсөн зууны
эхний мөчид илрүүлжээ. Түүнийг скалар долгио гэж ч хэлдэг юм.
Скалар долгио буюу энерги нь маний ертөцөд илээр үгүй авч гайхам шид чанар нь мэр сэр илрээд байна.
Огторгуй
дотор гүйж тарахгүй.
Огторгуйн цэг бүрт цахилгаан соронзон потенциал энерги эгшин зуур бүрэлдүүлнэ.
Эгэлээр зүйрлэвэл савыг( орон зай) урсгал нь хугацааны туршид үелзэн хувирах
шингэнээр дүүргэх лүгээ төсөөтэй гэвэл
ойролцоо очмоор юм шиг. Шингэнийг тоо
хэмжээгээр нь тодорхойлно. Саван дахь
шингэн нь оготоргуйд тарж урсах вектор хэмжигдэхүүн бус савын хэмжээгээр
шуудхан тархана. Хэмжээ нь скалар тоо болж
байгаа юм. Скалар энерги бол цахилгаан соронзон долгио хүчтэй далд эрчрэл
үйлчлэлээр “ус мөсөнд хувирах” лугаа адил
төрөл арилжиж үүсээд “огторгуй
савыг” дүүргэсэн, гурван цагийн(хугацааны туршид үелсэн) мэдээлэл энергийн(долгио)
“тунамал” хэмээн төсөөлж болмоор юм.
Шид чанар нь. Скалар долгио
биетийг дүүргэсэн бол орон зайн цэг бүрт нь шүглэж байршина. Алваа юмс, оршихуйн эд эс бүр нь
хугацааных нь “дарамтад” өөрийн эрхгүй өртөнө. Мөнөөх юмсын дотоод амь хувирах
хурдыг нь өөрчлөх шид хүч үйлчлнэ. Тэгэхлээр юмсын хугацааны амь жамыг
хувиргах, тухайлбал, ухаан санаа, сэтгэлийн зориудын болон санамсаргүй хөдлөл,
таталцлын орны хугацааны дэг горим,
биеийн маас, инерцэт чанарт ч нөлөөлөх болно. Скалар долгиог газрын гүнд
“юүлбэл” цөмийг нь хайлуулж, цахилгаан
соронзон долгионд хувиргаж болох юм. Ямар орчин байхаас хамааралгүйгээр өмнөх мэдээллийг бүрэн үелэн давхарлуулж
“долгилох” тунамал үүсгэдэг болотой. Чингэхүй скалар энерги газар дэлхий, тэнгис далайг эгшин
зуур дүүргэн дэлгэрээд, мэдээлийг хоёр
талд хүргэх шидтэй. Үүнээс өлгөвөл, дэлхий тойронд үүсэх скалар долгио болон гэрэл хүний
ухаан санаанд мөн эсэргээр хүний санаа бодол ч байгалийн үзэгдэлд нөлөөлж болох талтай аж.
Зургаа. Хүний цусны цагаан цогцсоос ДНХ-ийг ялгаж аваад нэг өрөөнд уг эзнийг
нь өөр зайтай байрлалд дээжийг тавьжээ.
Туршилтын явцад нөгөө хүнд ший
үзүүлж, сэтгэлийг нь догдлуулахад үүссэн цахилгаан соронзон долгионы
эрчмийн ихсэж, буурсан хувирал мөнөөх дээжийн цацруулсан мэдээлэл хоёр цаг
хугацааны хувьд яг давхцсан байна. Дээжийг хичнээн ч алсад байрлуулсан үр дүн
нь адилхан хугацааны өчүүхэн ч шилжилт
гараагүй байна. Шинжээч Г. Бредэний өгүүлснээр бол амьд эс өөр хоорондоо эдүгэ
хүртэл танигдаагүй энергийн орноор мэдээлэл дамжуулан харилцдаг аж. Тэр энерги
орон зай, хугацаа, орчинд өртөж хувирдаггүй, орон зайд хаа сайгүй тарж хургах
боловч нэгэн амьд багцрах шидтэй.
Үйлчлэл нь орон зайг бүхэлд нь хамарсан хомрого дэнс(non-local)[9] аж.
Хүмэнэй цацруулж, шингээж буй
гэрэл нь ердийн гэрлээс тэс өөр амьд ертөнцийн хувьсахуйн шинж мэдээллийг
хадгалах үйл заянд зохицон бүрэлдсэн шинэ төрх- биогэрлэн тун буюу
биофотон юм гэж үзэж байна. Биофотон
ердийн фотоноос илүү нарийн “амилаг”
мэдээлэл хадгалдаг бөгөөд далд ертөнцөд хургах учир өвөг монголчуудын хэлдэг
дээд тэнгэр заяаг түшдэг байх гэмээр. Янз бүрийн давтамж нь дотоод бүтэц
бүрэлдэлд харгалзсан олон хэмжээст хуудас хувирлыг нь илэрхийлдэг бололтой. Цогцостоо төдийгүй,
орчинтой хаа сайгүй мэдээлэл
солилцож торгон тохироот шйдвэр гаргах
үйлийг жолоодоход ДНХ-ийн биофотонт
цахилгаан соронзон энергийн өртөөт үйл
онцгой үүрэгтэй аж.
Долоо. ДНХ-ийн
дээжийг нэг саванд хийгээд нөгөөд нь цэвэр ус[10] хийжээ. Тэгээд мөнөөх хоёр дээжийг сулхан цахилгаан соронзон долгио
цацруулж буй зэс ороомог дотор байрлуулан гадны долгионы нөлөөнөөс хамгаалжээ. Хэдэн цагийн дараа ДНХ-ийн ямар нэгэн ул мөр шинээр үүснийг тодруулахаар
дээжист ензим нэмж биохимийн гинжин
урвал явах нөхцөл бүрдүүлжээ. Тэгтэл
гайхалтай нь хоёр саванд хоёуланд нь
ДНХ-ийн бүтэц илэрчээ. Угтаа нэгэнд нь цэвэр ус байсан шүү дээ.
Туршилтыг үйлдсэн Монтагниэрийн гал ДНХ нь өвөрмөц цахилгаан соронзон долгио цацруулж усны молекулд ДНХ молекул бүрэлдүүлэх донж
мэдээлэл суулгаж хадгалуулсан байна гэж үзжээ. Туршилтын
эл баримтаас өлгөвөл, ДНХ нь эсээс эс рүү орон зайд дамжин өөрийгөө төлжүүлэн хувилах генийн донж жорыг
дамжуулдаг болотой юм. Генийн
донж(code) бол удамшлыг газарт шууд
жолоодох бэлэн жор дүрэм төдийхөн бус харин тухайн биологи бүтэц нь байгаль хийгээд сэрэхүйн орны нөхцөлд шинэ төрөл олох заяаг бүрэлдүүлэх зарлиг бүхий Орчлонгийн сэрэхүйн үйл мэт.
Найм. Эрдэмтэн Мэйлийн судалгаа
квант физик, эсийн биологийн заагт эрдмийн шинэ мэдээ[11] илрүүлэв. Эсийн ДНХ нь “соронзон скалар долгио”[1] цацруулдаг болохыг тандсан байна. ДНХ-ийн цацруулж шингээдэг соронзон скалар долгио бол эс хооронд болон хүрээлэн буй орчин мөн бусад
хүний ДНХ лүгээ зайнаас резонанслаж(дарвиж) мэдээлэл солилцдог болохыг [12] илрүүлсэн байна.
Хүмэнэй бие багцаагаар 50 тэрбум эстэй бөгөөд зэрэгцүүлэн байрлуулбал дэлхийгээс нар
хүртлэх зайнаас 400 дахин их болно гэсэн мэдээлэл бий. Өмнө дурьдсан туршилтуудаар илрээд буй эсийн “билиг”
чадварыг бодолцвол хүмэнэй бие цогцос нь дотоод ертөнц төдийгүй гадаад
Орчлонгийн тоо томшгүй физик, биологи хувиралтай шүтэлцэн үйлчлэлцдэг аж.
Туршилтын баримтаас үзэхүл, ДНХ-ийн биоцахилгаан, соронзон орон бол аргын
ухаанд ор үгүй чинад биофотон, скалар долгионоор дамждаг болж таараад байна.
Эцэст түрүүлж хэлэхэд амьд оюун ухаан бол амьгүй ил юмсын адил скалар энерги цацруулдаг, тэгэхдээ
бүр эрс хувирлаар скалар биоцахилгаан соронзон долгио(орон) буюу ил
ертөнцийн чинадад төрөл олж заяасан
билиг сэрэхүй- Орчлонгийн хувьслыг хөтлөх тавилан бүхий язгуур оршихуй мэт
байна.
Ес. Хойт амьдрал. Амьсгал хурааж, зүрх, тархины үйл ажиллагаа
зогссноор амьдрал төгсдөггүй ухаарал, мэдрэхүйн үйл үргэлжилж, сүнс мөнх орших тухай мэдээлэл дэлхийн эрдмийн хийгээд цахим өртөөгөөр дэгж
тарах болов. Эдүгэ амь, сэрэхүй нь Орчлонгийн
язгуур зүй жамыг танин мэдэхэд гохцоо ач
холбогдолтойг газар сайгүй хэлэлцэж, эрдмийн нэрт төвүүдэд туршин судалж байна.
Германы физикч болон эмч эрдэмтэд хамтран амьсгал хураасны дараа ч амь, сэрэхүйн шид чадвар цогсоос салж дангаар
оршин байхыг эмнэлэхүйн (clinic) туршилтаар [13] нотолсноо зарлажээ. Зүрх нь
зогсноос хойш 20 минутын дараа “үхлээс” эргэсэн хэдэн зуун хүмүүс дээр уг
туршилтыг үйлджээ. Цогцсоосоо салж,
хөөрч дэгдэж, тогтуун амгалан, айх зовох юмгүй,
дөлгөөн байдалд орж, гэрэл гэгээ дүүрэн бялхсныг мэдэрч байсныг мөнөөх хүмүүс ижилхэн хэлдэг аж. Тийм туршилтыг хэд хэдэн
лабораторт ч бас үйлджээ.
Чингэхүй,
тархины үйл ажиллагаа зогсмогц сэрэхүй мэдрэмж дуусгавар болно хэмээсээр ирсэн шинжлэх ухааны бодист суурилсан номлол эргэлзээтэй нь тодорч,
харин ч амь сүнс цогцос хоёр тусдаа
дагнан оршиж болохыг тийнхүү туршилтаар харуулав.
Эрдмийн галын тэргүүн Др. Экерман “манай үр дүн олон хүний үзэл үнэмшилд таашаал
төрүүлэхгүй байх, гэхдээ бид хүмүүн төрөлхтний түүхнээ байсаар ирсэн нэг аугаа
асуудалд хариулт өгөв” гэсэн байна.
Туршилтаас ургуулж бодохуйд билиг сэрэхүй уураг
тархи- бодисоос үүсч бүрэлдэж байсан бол тархины ажиллагаа зогсоход дагаж мөхөх
л байсан шүү дээ. Тийм биш ажээ. Сэрэхүй, сүнс мөхсөн цогцсоос хийлж, дангаар
орших төлөвт ороод зүрх тархи амиламагц буцаж цогцос лугаа ний болдог аж. Билиг сэрэхүй бол тулгуур оршихуй буюу Орчлонгийн алив бодислог юмсыг ч бүрэлдүүлэх, амьжих үйлийн эх хөврөл нь болдог хэмээн төсөөлбөл болох мэт.
Сэрэхүй(consciousness).
Газрын хүмэн бидний хувьд сэрэхүй бол мэдрэхүйн эрхтнээр бие цогцост
хүрэлцэн ирж буй мэдээллээр уураг тархи,
бие цогцост өрнөсөн сонор хөтлүүр үйл
юм. Бас багаж хэрэгслэлээр
ч хэмжиж цэгнэдэг болсноор барахгүй ил
бус юмс, далд ертөнцийг ч тандах шидийг олох төлөвтэй болов. Ил хорвоогийн орон
зайд, хугацааны туршид өнгөрөх аливаа
хувирал, үзэгдэл нь Орчлонгийн язгуур
билиг ухаааралт орны хүч- зарлигийн дагуу явдаг тухай санааг өмнө
дурссан билээ. Тулгуур дөрвөн хүч бол далд
энерги- мэдээллийн далайд өөр өөр
нөхцөлд шугаман бус хувирлаар үүссэн энергийн тунамал- бодисын олон өөр хувь
тавиланг[1] хөтлөх аж. Товчхондоо ил юмст үйлчилж буй Орчлонгийн тулгуур нэгэн ний
орны төлөөний хүчнүүд гэмээр. Тэгэхлээр орчлонгийн ил хийгээд далд оршихуйн аль алин нь нэгэн ундрагаас эхтэй боловч нэн олон эрс тэс ялгаатай төрөл төрхийн
бүрэлдэх бас бүрлэхүйн олон үе давхаргатай байдаг буюу. Бодист хорвоо
дотогшоо, гадагшаа хичнээн яндашгүй баян
агаад эрс тэс ялгаатайг санахад л өгүүлсний жишээ болно бизээ. Математик хэлээр бол ил хорвоогийн эрс ялгаатай юмс нь огторгуй хугацаа төрөл төрх арилжихад дүйж
цэгцэрсэн өөр өөр чанар буюу эрчлүүр хэмжээст
харгалзана.
Тэнгэрийн
сэрэхүйн хүч. Өмнө дурьдсан туршилтын баримт,
онолын дүгнэлтээс ургуулбал маний дассан орон зай- оготоргуй, хугацааны хил
хязгаарын чинадад оршиж, ил хийгээд далд
ертөнц дэх аливаа үйлийг бүхэлд нь хөтлөн
жолоодох тавилан бүхнй сэрэхүйн хүч-орон
байна гэх санаанд хүргэж байна. Түүнийг тэнгэрийн сэрэхүйн орны буюу тэнгэрийн сэрэхүйн хүч хэмээн нэрлэв.
Сиергетикийн үзлийн өндөрлөгөөс үзвэл Орчлонгийн хувьсал нь “бурханлаг”
ухаарлыг төрүүлж дэвшихдээ бүхнийг бүрэлдүүлэх, бүрэлгэх түгээмэл донж жамыг
цэгцлэн урлаад, хэрэгжүүлэх үйлийг нь хөтлөх
энерги- мэдээлэл бүхий тэнгэрийн сэрэхүйн(зарлиг) хүчийг дархалжээ[1]. Тэнгэрийн сэрэхүйг тэр донж жамын дагуу бодист амьгүй болон далд сүнслэг заяат ертөнцийн хувирлын түгээмэл
хөтлүүр зарлиг буюу “хүч” хэмээн тэгж төсөөлнөм.
Тэнгэрийн
сэрэхүйн хүчний орон лугаа онгод совингоор ний болоод билиг эрдэм, соёлыг
бадруулах нууцыг олоод бүр өөд болсон
өвөг дээдсийн сүнс лүгээ харилцаж зөвлөмж авах шид увидасыг монгол тулгатан нар эзэмдсэн байж.
Өгүүлснийг оньс нь одооч олдоогүй тэгсэн мөртлөө ул мөр нь улам бүр дурайх нүүдлийн соёл, их гүрэн байгуулсан түүхэн
туршилт гэрчилнэ[1] гэдэгт үл эргэлзнэм.
Нүүдэлч үндэстэн тэнгэрийн сэрэхүйн хүч лүгээ бултаараа нийлэн найраад
тэнгэрийн нэгэн хүмэн болж цэгцэрчээ. Тэнгэрийн “хүн” нь тэнгэрийн сэрэхүйн хүч лүгээ ний заяаг
эдэлснээр үл няцах, үл дийлдэх ид хавыг
олж, түүхэн сод үйлийг бүтээжээ. Тэгэхлээр нүүдэлчид дээд тэнгэрийн билиг
увьдаст эв хүчээр газрын дэг бүхий цэрэглэсэн хүчтэй тулж байсан аж.
Гэгээнтэн. Биологи амь үйл зогссон хойно
цогцос нь үжрэхгүй хадгалагдах үзэгдэл бол сүнс, цогцос хийгээд тэнгэрийн
сэрэхүйн ний сүлэлдэн шүтэлцэхүйн бас
нэгэн далд шид илрэл мөн бизээ. Сэрүүн тунгалаг байхдаа цогцсын бүхий л эд эс
нь тэнгэрийн сэрэхүй хийгээд сүнс лүгээ ний болон шид чадлыг олоод заавал
амьсгал, цусны эргэлтээр амийг тэтгэх газар дахь биологи үйл хувирлын босгыг
гэтлээд лагшин цогцос нь дээд тэнгэрийн
энергээс төлжил авах шид бүхий төрлийг олсон байх болов уу.
Молхи байгальчийн бодлоор бол нүүдэлчний Мөнх
Тэнгэр эрдмийн их суу заль сургааль лугаа дүйх синергетик ухааны үүднээс
үзэхүл тэнгэрийн ухаарал сэрэхүйн
эргүүлэгт хүрч, сэтгэл бодол төдийгүй,
бие цогцсоороо дээд тэнгэрийн
шинэ төөрөг заяа түшиж олсон шид
чадал л тэгж илэрч цогцост ч үлддэг
буюу. Ямартай ч газар дэлхий дээрх ил
амьт юмсын биологийн хуулиас гажсан нь дээд тэнгэр заяаны төөрөг төрх олсны
баримт хэмээнэм. Хүрээлэн буй ахуй
нөхцөл хувирахуйд ус мөс, цас, хяруу
болдог лугаа жишиж төсөөлбөл, дээд оюун ухаант хүмэн тэнгэрийн гэгээн оршихуй
лугаа амьсан барилдахдаа шинэ төөрөг
төрхийг зөвхөн газрын хуулийн хилийг давж ил хийгээд далд ертөнцийн сүлэлдэн
барилдахуйн хуйлрал үйлээр “далд” шидэт
төөрөг төрх олох магадлалтай байхыг
яахин үгүйсгэнэм.
Өнөөдөр өрнөдөд үрсэлсэн шинжлэх ухаан гайхамшгийг үзүүлэн хүмүүний соёл, иргэншил,
технологийг бараг гэрлийн “хурдаар” дэвжүүлж байна. Дээр танилцсан өнөөгийн шинжлэх ухааны
хүрээнээс хальсан шинэ туршилтын баримт , үнэлгээний дүнг үзүүрлэвэл
бодист эрдэм ухааны үзлийн багана орой
чинээндээ хүрснийг харуулаад байна уу
гэхээр болсныг дахин тэмдэглье. Үүнээс үзэхүл хүмүүн билиг ухаанаараа танин
мэдэхүйн онгон тэнгэрт нэвтрэх цаг тулж ирэв. Тэр шинэ эрдмийг илэрхийлэхийн
тулд математик хэл ч илийн хязгаарын чинадад билиг сэрэхүй лүгээ дүйж хөгжих
хэрэгтэй болов. Шинэ эрдэм танихуй бол
бодист Орчлон лугаа амьсан сүлэлдсэн далд билиг сэрэхүйн оронд нэвтрэх болно.
Квант
физик, синергетик, эсийн физик- биологийн охь дэвшлээс өлгөж төлжүүлэхээр хичээсэн молхи байгальчийн билиг санааг
уншигч абугай мэргэн оюундаа тунгаагаад авмаарыг нь болгоож чинагш шүүн санаа
сэдлийг эсгэн ном хаялцахыг хүснэм.
Газар дахь сэтгэлгээний баг хүрээнээ, матери анхдагч
хэмээх номлолд бүрэн автан явахад минь дээд
тэнгэрээс заяат гэгээнтэн, билиг танхай Ш. Лувсанвандан багштан “томъёоны” гэнэхэн
“балчир”байгальчийг тоож, квант физикийн шүтэн гүйцээхүйн зарчмыг орчил
нөхцлийн улмаас монгол хэлний авиа сүлэлдэн
хувирах зүйд хэрэглэх санаагаа
хэлж хэд хэдэн удаа ярилцахдаа молхи надад
билиг эрдмийн зул үлдээжээ. Энэхүү
өгүүллийг багштаны мөнх билиг тэнгэрт цацал болгон өргөв.
Эшлэл.
1. О. Лхагва, Орчлон, Суу заль, Мөнх Тэнгэр.
Битпресс ХХК. Улаанбаатар, 2013.
2. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2011/
3. Dean Radin et.all, Physics Essays
25, 2 (2012)
8.
http:// pesn.com/2011/03/26/9501797_Teslas_Scalar_Waves_Replicated
12. http://www.scientificexploration.org/journal/jse_15_2_meyl.pdf,]
No comments:
Post a Comment