2016.V.31- VI. 04 @ Монгол улсын их
сургууль, Улаанбаатар хот
1. Овог нэр :
2. Байгууллага /Оюутан бол ямар сургуулийн/ :
3. Мэргэжил :
4. Эрхэлдэг ажил:
5. Судалгааны сэдэв, чиглэл :
Email болон Утас
http://news.num.edu.mn/?p=33519
Олон улсын Цөмийн шинжилгэний нэгдсэн институт (ЦШНИ)-ийн
60 жилийн ойд зориулан “Contemporary Physics (ICCP-VI)” сэдэвт олон улсын эрдэм
шинжилгээний хурлыг Цөмийн энергийн комисс, МУИС, ШУА, ЦШНИ-тэй хамтран 2016
оны 6-р сарын 7-10 хооронд Улаанбаатар хотод зохион байгуулах юм. Хурлын талаар
дэлгэрэнгүй мэдээллийг https://sites.google.com/site/2016iccp6/ эндээс харна уу.
Энэ хурлын хүрээнд “Цацрагийн биологи, цацрагийн хамгаалал ба цөмийн анагаахуй” сэдэвт
салбар хуралдаан болох юм. Тус хуралдааны
өмнө “Geant4: Цацрагийн биологи, цөмийн анагаахуй дахь хэрэглээ” сэдэвт сургалтыг МУИС-ийн ШУС болон ЦШНИ-ийн
цацрагийн биологийн лаборатор хамтран зохион байгуулах гэж байна.
Тооцоо-дүрслэлт
туршилтын өвч програмууд нь өнөөдөр аливаа бодис, биологи- биет, уураг
тархи-нейроны бүтэц, үйл ажиллагаа мөн атом молекулын түвшиндэх
физик-хими-биологийн хувирлыг нано болон эсийн төвшинд цогцоор нь судлах
нөхцлийг бүрдүүлээд байна. Монте-Карло аргад
суурилсан Geant4 багц бол
тийм тооцоо-дүрслэлт төхөөрөг- багцын
нэг нь юм. Энэхүү Geant4 багц
тойронд дэлхийн 100 гаруй том лаборатор
хамтран ажиллаж, сансрын болон цөмийн физикээс цацрагийн биологи, цөмийн
анагаахуй хүртэл олон салбарт үр
бүтээлтэй хэрэглэж байна. Geant4 багц нь шинжлэх ухааны болон технологийн
тулгуур асуудлын судалгаанд тийнхүү
шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Сургалтын зорилго: Geant4 багцыг
эзэмших, тооцоо- дүрслэлт туршилтыг нь
үйлдэх үндсэн арга барилтай танилцах, цацрагийн
биологи болон оношилогоо, эмчилгээнд хэрэглэж буй тооцоо-дүрслэлт судалгаа- дасгалыг
гүйцэтгэхэд чиглэнэ. Байгалийн ухаан мөн физик-биологи- химид суурилсан
салбар эрдмийн нано болон эсийн төвшин
дэх аливаа судалгаанд тооцоо-дүрслэлт
туршилт хэрэглэх шаардлагатай тулгарч байгаа хэн бүхэнд нэн чухал тустай
сургалт болно.
Оюутан, судлаач, цацраг туяа-эмнэлгийн физикч, эмч,
мэргэжилтэн нарын анхааралд сонордуулж, сургалтанд оролцохыг урьж байна.
Сургалтын хугацаа:
2016. V.31- VI.04. Байр: МУИС-ийн төв байр: 301.
Бүртгэл: lhamaa7875@gmail.com болон batmunkh@jinr.ru хаягаар 2016 оны
5 сарын 1 хүртэл мэдээллээ өгнө үү. // Хүний тоо хязгаартай тул та эрт
бүртгүүлнэ үү.
Сургалтын төлбөр: мэрэгжилтэн, судлаач: 60 мянган төгрөг
, оюутан, 30000 ₮.
Бүртгүүлэхэд шаардагатай мэдээлэл1. Овог нэр :
2. Байгууллага /Оюутан бол ямар сургуулийн/ :
3. Мэргэжил :
4. Эрхэлдэг ажил:
5. Судалгааны сэдэв, чиглэл :
Email болон Утас
http://news.num.edu.mn/?p=33519
No comments:
Post a Comment