Monday, August 12, 2013

Хоосон чанар, Мөнх Тэнгэр


                                                О. Лхагва, Л. Эрдэнэтуяа, Ц. Сайнсанаа
                                                                                                           
The most beautiful thing we
can experience is the mysterious.
 It is the source of all true art and science.
—Albert Einstein
                                                    

Улаачлах үг. Эдүгэ Буддын гүн ухааны сургааль, эрин цагийн квант физик, синергетикийн голч үзэл онолын ноён нуруу   төсөө чанараараа саахаллан  ойртсоор байгаа нь шинжлэх ухаан дахь нэгэн  сод үйл учрал даруй мөн бөлгөө. Бодис, хоосон хоёроос Орчлон бүрэлдэнэ гэх Демокритийн номлолоос өрнийн шинжлэх ухаан эх авчээ. Тэгээд илийг эвдэлж үйрүүлэн “эгэл” болгоод тус бүрийг нь шинжиж таниад “онч” сэтгэж эвлүүлэн(нийлбэрлэхүйн зарчим) дүгнэсээр  шинжлэх ухаан технологийг хөгжүүлж.  Эл аугаа танин мэдэхүй бол  хэнд ч гайхал төрүүлсэн, хүмүүний нийгмийг хол давшуулсан  сод дэвшил мөн.
            Дорнын танин мэдэхүй  нь өрнийнхөөс гараа нь ч, бэлчээр нь тэс өөр ил хийгээд чинадын ний төөрөгтэй оршихуй- сүнс оронг(тэнгэр) тандан судалдаг аж.  Тиймээс эвдэлж бутлаад эгэл болгоод судалдаг “техникт” шинжлэх ухаанаас тэс өөр ундрагатай, үл үзэгдэх, үл баригдах  оршихуйд бие- сэрэхүйгээрээ ний болоод түгээмэл зүй тогтлыг  нь багцаалан номнодог аж. Судалгаа, танихуйн гол зэвсэг хэрэглүүр нь тийнхүү хүн өөрөө бөгөөд билиг сэрэхүйгээ  хөгжүүлэхүйд  ил юмс, ахуй бол Орчлонгийн язгуур оршихуй огтхон ч  биш харин ч ахар бодол төсөөллөөр   зохиож эвлүүлсэн “хийсвэр” загвар мэт болохыг илрүүлжээ.
Энэ нь эртний Грэгийн гүн ухаантан  Платон (427-347 мтө)  орчлонд гагцхүү билиг сэрэхүйн эрчээр ундрагад нь хүрэхүйд  илэрдэг үл хувирах, туйлын бөгөөд түгээмэл дээд ертөнц (сүнс тэнгэр, ОЛ) байна, түүн лүгээ ний болоод жамыг нь дагаваас ариун шудрагаар амьдарч, түгээмэл үнэнийг мэдэрч, юмс оршихуйг таних болно хэмээн сургасныг өөрийн эрхгүй санагдуулнам. Тэрээр уг зүй жамыг хүмэнд ойлгуулахыг хичээхдээ,  агууд ахууц  суулгасан хоригдол ил юмс, бачуу давчуу орчинд   аргамжаатай,   таг бөглүү ахуйд үүдсэн мухар мэдрэмждээ дасаж хууртаад хавцлын хананд туссан сүүдрийг бодит юм хэмээн төөрөлдөх лүгээ адил  болохыг хэлж байсан аж.

Saturday, May 18, 2013

Мөнх Тэнгэрийн хүчин –Орчлонгийн сүнс зарлиг


                                         Мөнх Тэнгэрийн хүчин –Орчлонгийн сүнс зарлиг     
             
Не то, что мните вы, природа,
Не слепок, небездушный лик,
В ней есть душа, в ней есть свобода,
В ней есть любовь, в ней есть язык.
                                    Ф. И. Тютчев

Penetrating into ever deeper realms of matter, he(physicist O. L) has become aware of the essential unity of all things and events. More than that, he has also learnt that he himself and his consciousness are an integral part of this unity.
F. Capra


  
Abstract
           In this essay, the  ancient Mongolian top believe —the Mighty of  Munk Тeнгeрy frequently declared  by Chinggis Khaan  is considered in the newest progression  of conceptions of quantum physics and synergy. To this day, the true mystery of nomadic civilization remains, in my opinion, unsolved, except for the recognition of black legend fallacy [1,2]. Solving the problem is not limited to the history of nomads.  It is also equally associated with the common root of the generic origin and the evolution of human cultures. Here is suggested that Chinggis Khaans’ Mighty of Munk Tengery should be acknowledged as tangible demonstration of   universal cosmic consciousness shaped by  undivided unity  of  material and spiritual realities   in the universe.

  Түлхүүр үг:  Мөнх Тэнгэр, Мөнх Тэнгэрийн хүч, Нүүдэлчний соёл иргэншил, квант физик, синергетик, амьсахуйн жам,

Түүхэн үнэний нууц. Төв азийн монгол туургат нүүдэлчид өнө эртнээс хүчирхэг эзэнт гүрнийг удаа дараа байгуулсаар ирснийг хүмүүний түүхнээ товойж,  хэзээ ч үл бүдгэрэх түүхэн туршилт буюу  бат баримт хэмээн үзэх нь зүй бөлгөө.  Тэгтэл их эзэнт гүрэн бүрэлдэх суурь нь болсон нүүдэлчдийн соёл  харамсалтай нь өрнийн шинжлэх ухааны  шалгуур торонд  торж үлдэх ул мөр хийгээд чансаагүй байж. Тэгвэл Хүн, Түрэг  Монголын эзэнт гүрнийг цэцэглэлт рүү хөтлөн мандуулсан соёл, иргэншлийн яс чанар нь өрнийн шинжлэх ухааны сэтгэлгээнд үл өртөх, үл үзэгдэх далд  шид увидастай байв уу гэдэг асуудал аяндаа босно. Харамсалтай нь эл гогцоо асуудлын битүү зангилаа өнөөг хүртэл тайлагдаагүй нууцаа[2]  хадгалсаар л аж.  

Tuesday, May 15, 2012

Семинарт урьж толилуулсан шигшмэл

Хөгжихүйн нууц оньс нь өнөөг хүртэл олдоогүй цуутай эзэнт гүрнүүдийн бат суурь нь болсон их талын нүүдэлчний тэнгэр эрдмийг квант физик, нүүхүйн ухааны үүднээс шинжлээд эл эрдэм нь чухамдаа Орчлонгийн ухаарал сэрэхүйн далай(сүнс Тэнгэр)-гаас билиг ундрагтайг тандаж бгцаалсан дүнг тойрон өгүүлнэ. Догшин байгаль, амьдарлын эрс тэс хувиралд сөгдөн, тэнгэр- газрын амьсахуйн жамыг туулан гэтлэх хатуу тавилан тохиосон нь нүүдэлчдийг тэнгэр-газрын амь бүрэлдлийн заяа түшүүлжээ. Чингэхүй газрын ахуй аргамжаанаас алслан онгод хөлөглөн сүнс тэнгэрт хүрч, Орчлонгийн ил хийгээд далдыг шууд мэдрэх увьдас шид чадлыг олоод улмаар билиг ундрагат эрдэм Мөнх Тэнгэрийг цогцлуулж. Нүүхүй бол мөнх оршихуй болохыг Мөнх Тэнгэр эрдмийн гал голмтод залж. Мөнх Тэнгэр бол Буддын гүн ухааны хоосон чанар билиг шид лүгээ чанар ижил боловч Тэнгэр- газар- хүмүүний амь нэгдлээс өрнөсөн ний үйлдэхүй хийгээд оршихуйн хөтлүүр арга зүй болсноороо их эзэнт гүрнийг бүрэлдүүлсэн эрдэм, соёл бүтээхүйн их хүч- ундрага нь болсон аж. Нүүдэлчид Мөнх Тэнгэрийн босоо голч зарлиг-үзэл дор бие- сэтгэлээр тэнгэр- газрын амьсал лугаа тийнхүү багцран нягтраад тэнгэрийн нэгэн хүмэн- үндэстнийг бүрэлдүүлж. Чинагш газарт үндэс, иштэй Тэнгэрт цоморлогоо дэлгэсэн их засагт төр улсыг байгуулж хөгжүүлсэн нүүдэлчний аугаа соёлын гоц хосгүй өвөрмөц өв санг квант физик, синергетикийн үзлийн өндөрлөгөөс гийгүүлэн тодруулсан зарим санаа цэгнэлтийг эрдэмтэн олон гэгээнтэнд сонордуулж өргөнөөр ном хаялцана.


Физмат ШУ доктор, профессор О. Лхагва
Физикч онолч, тооч, гүн ухаан судлаач
Олон улсын Эйнштейний шагналт(2010)
Монголын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,
Америкийн физикийн нийгэмлэгийн гишүүн

О.Лхагва: Монголын билиг эрдэм нь сүнс тэнгэрээс ундрагатай

Cч: Хэдүүхэнтэй та физикийн шу-ны охь үзлийн өндөрлгөөс монголын уламжлалт билиг эрдмийн ундрагыг тандсан сонирхолтой илтгэл тавьсан. Энэ тухай ярилцвал зав цаг байна уу?
ОЛ: Хамгийн ховор бөгөөд үнэтэй нь хүнд цаг, ялангуяа миний насныхны хувьд бүрч чухал л юм даа. Зориод ирсэн байхад завгүй гээд буцаавал урмы нь хугална байх даа.
Сч: Таны илтгэлд квант физик, синергетикийн цогц үзлийг хүмүүний соёл иргэншил, тэгэх тусмаа бүр нүүдэлчдийн Мөнх Тэнгэр эрдэмтэй холбож шинэ санаа дэвшүүлсэн гэж ойлгож байна.Хоорондоо асар зайтай эрдмийн холбоо сүлбээ юунд байна вэ?
О Л: Асуудал үнэхээр алс зайтай нөхцөлд бүрэлдсэн эрдэмд байгаа нь үнэн дээ. Сэдвийг одоо “Монголын билиг эрдмийг квант физик синергетикийн цогц үзлээр гийгүүлэхүй” гэмээр ч юм шиг санагдаж байна. Квант физик бол молекулаас чанад(хумхи) ертөцийн жамыг илэрхийлдэг ухаан. Синергетик(ний үйлдэхүйн) эрдэм нь Орчлонгийн хувьслын язгуур үндсийг хүмүүний гарт саяхан л атгуулж байна. Эл хоёр тулгуур эрдмийн

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.