GEANT4 (GEometryANd Tracking) нь бодис цацрагийн харилцан үйлчлэлийг судлахад зориулсан компьютер загварчлалын (Монте-Карло арга) нээлттэй эх бүхий багц програм юм. Програмын техник, физик тооцоо, сургалт нь Франц(CERN), Япон(KEK), Орос(JINR), Итали(INFN) зэрэг орны их сургуулиуд, шинжилгээний төвүүдэд төвлөрч, физик, хими, биологи болон инженер, програмчлалын чиглэлийн мэргэжилтэн, судлаачид програмыг хөгжүүлэн олон салбарт ашигладаг. GEANT3 програмын эх кодыг FORTRAN-аас C++ хэлрүү 1998 онд хөрвүүлсэн бөгөөд С++ хэлний ерөнхий мэдлэгээ ашиглан GEANT4 дээр физик үйлчлэлийг тооцон өөрийн туршилт, загварыг бүтээх боломжтой байдаг.
МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн Онолын Физикийн Тэнхмийн багш, оюутанууд сургалт, шинжилгээний ажилдаа тус програмыг нэвтрүүлж, мөн эрдмийн олон улсын байгууллага болох JINR-тэй хамтран ажиллаж байна.
MathCAD програм: Фотоны 2 хэмжээст болон 3 хэмжээст мөрлөл
GEANT4 програм: He ионы 3 хэмжээст мөрлөл, атомын харилцан үйлчлэл
> Энд GEANT4 програмын зарим жишээ, тооцоог бэлтгэн товч үзүүлэв.
МУИС-ийн 2011.03.22-ны
МЭДЭЭ-ээс хуулав.
МУИС-ийн 18 дахь жилийн магиструуд дипломоо гардлаа
МУИС-ийн
2010-2011 оны хичээлийн жилийн магистрын өвлийн төгсөлтийн ёслолын
ажиллагааг 3-р сарын 21-ний өдөр МДСА болон ФЭС хамтран зохион
байгууллаа.
18
дахь жилийн магистрын төгсөлтийн уг ажиллагааг захирал С.Төмөр-Очир
нээж үг хэлэн, ФЭС-ийн профессор, МУ-ын гавъяат багш Д.Дамбасүрэн
төгсөгчдөд хандан сургааль үгээ хайрлав.
Энэ удаад МУИС-ийн бүрэлдэхүүний 14 сургуулийн 68 магистр дипломоо
гардсан бөгөөд ХҮС-д элссэн магистрантууд МУИС-ийн төгсөгч болж
буйгаараа онцлогтой юм. Энэ жилийн магиструуд салбар бүртээ үр
бүтээлтэй судалгааны ажил хийж, амжилттай хамгаалан, түүнийгээ
үргэлжлүүлэн судалж, эрдмийн орой руу мацах хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа.
Тэдний нэг, ёслолын үйл ажиллагаанд төгсөгчдөө төлөөлөн үг хэлсэн,
ФЭС-ийн магистр М.Батмөнхтэй уулзлаа.
О. Лхагва багшийн "Зууны Мэдээ" сонинд нийтлэгдсэн ярилцлага: (Сонины дугаар 2010.8.19 ПҮРЭВ №29 (60) )
О. Лхагва багш А.Эйнштейны нэрэмжит шагнал гардах үеэр шавь нарын хамт .
Хэний хэн бэ?
УИС-ийн багш, онолын физикч, ШУ доктор, профессор, ШУ-ны гавъяат зүтгэлтэн О.Лхагвад Эйнштэйний нэрэмжит олон улсын шагнал саяхан гардуулжээ. О Лхагва багш ХХ зууны дэлхийн шилдэг хүний дипломт, Нью Йоркийн ШУ –ны болон ОУ-ын шугаман бус эрдмийн академийн жинхэнэ гишүүн, дэлхийд хэний хэн бэ тольд данстай. Тэрбээр ХХ зуунд хөгжсөн, хумхи ертөнцийн зүйг жамыг илэрхийлдэг квант физикийн судалгаанд нөр хөдөлмөр, бүтээлээ зориулжээ. Сүүлийн дөч шахам жилийн дотор Моск. их сургууль, Цөмийн шинжилгээний нэгдсэн институт(ЦШНИ)- ийн эрдэмтэдтэй хамтран атом, цөм, мезоатамын физикээр эрдмийн их сургуулиуд дундын онолын судлагаа- сургалтын шавь сургууль үүсгэн шинжлэх ухааны шинэ чиглэл хөгжүүлсэн байна. Шавь нар нь ч нэрт эрдэмтэд бөгөөд монгол улсын их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллага, Мон-атом компанид захирал, тэргүүлэх профессор зэрэг хариуцлагтай алба хашиж тус бүрдээ шавь сургууль үүсгэн, эрдмийн дэд чиглэл хэдийнэ тэрлүүлжээ.
Английн Кембриджийн их сургуульд төвтэй Олон Улсын намтар судлалын хорооноос Шинжлэх ухааны талбарт гарамгай амжилт үзүүлсэн эрдэмтэдэд олгодог А.Эйнштейны нэрэмжит ОУ-ын шагналыг МУИС-ийн ФЭС-ийн багш, ШУ-ны доктор, профессор, ШУ-ны гавъяат зүтгэлтэн О.Лхагва багшид олголоо...