МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс зохион байгуулж буй семинарын зарыг хүргэж байна. /
Эх зарыг эндээс /
МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн багш, Монгол
Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Олон улсын Эйнштейний шагналт,
доктор, профессор Ойдовын Лхагва "Монголын билиг эрдэм ба квант физик, синергетикийн цогц үзэл" сэдвээр илтгэл тавина.
О. Лхагва (Монгол улс)
Abstract
In this essay in the light of new
paradigm, shifted on base of quantum physics and nonlinear sciences’
conceptions ancient Mongolian worldview- Munk Тeнгeрy has been
considered. Prominent physicist D. Bohm had suggested a paradigm of
holographicuniverse[1], in connection with interpreting the
experimental results, demonstrated that at definite conditions any
subatomic particles are to be able to instantaneously communicate with
each other regardless of the distance separating them[12]. According to Bohm’s idea Universe represents super hologram, it’s every
tiny particle may contain all information available in the Universe.
It might change our understanding seemingly solid-looking material and
separateness of things surrounding us are fully illusory in other
words at a deeper level all realities in the universe are infinitely
interconnected and implicated.
GEANT4 (GEometryANd Tracking) нь бодис цацрагийн харилцан үйлчлэлийг судлахад зориулсан компьютер загварчлалын (Монте-Карло арга) нээлттэй эх бүхий багц програм юм. Програмын техник, физик тооцоо, сургалт нь Франц(CERN), Япон(KEK), Орос(JINR), Итали(INFN) зэрэг орны их сургуулиуд, шинжилгээний төвүүдэд төвлөрч, физик, хими, биологи болон инженер, програмчлалын чиглэлийн мэргэжилтэн, судлаачид програмыг хөгжүүлэн олон салбарт ашигладаг. GEANT3 програмын эх кодыг FORTRAN-аас C++ хэлрүү 1998 онд хөрвүүлсэн бөгөөд С++ хэлний ерөнхий мэдлэгээ ашиглан GEANT4 дээр физик үйлчлэлийг тооцон өөрийн туршилт, загварыг бүтээх боломжтой байдаг.
МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн Онолын Физикийн Тэнхмийн багш, оюутанууд сургалт, шинжилгээний ажилдаа тус програмыг нэвтрүүлж, мөн эрдмийн олон улсын байгууллага болох JINR-тэй хамтран ажиллаж байна.
MathCAD програм: Фотоны 2 хэмжээст болон 3 хэмжээст мөрлөл
GEANT4 програм: He ионы 3 хэмжээст мөрлөл, атомын харилцан үйлчлэл
> Энд GEANT4 програмын зарим жишээ, тооцоог бэлтгэн товч үзүүлэв.
МУИС-ийн 2011.03.22-ны
МЭДЭЭ-ээс хуулав.
МУИС-ийн 18 дахь жилийн магиструуд дипломоо гардлаа
МУИС-ийн
2010-2011 оны хичээлийн жилийн магистрын өвлийн төгсөлтийн ёслолын
ажиллагааг 3-р сарын 21-ний өдөр МДСА болон ФЭС хамтран зохион
байгууллаа.
18
дахь жилийн магистрын төгсөлтийн уг ажиллагааг захирал С.Төмөр-Очир
нээж үг хэлэн, ФЭС-ийн профессор, МУ-ын гавъяат багш Д.Дамбасүрэн
төгсөгчдөд хандан сургааль үгээ хайрлав.
Энэ удаад МУИС-ийн бүрэлдэхүүний 14 сургуулийн 68 магистр дипломоо
гардсан бөгөөд ХҮС-д элссэн магистрантууд МУИС-ийн төгсөгч болж
буйгаараа онцлогтой юм. Энэ жилийн магиструуд салбар бүртээ үр
бүтээлтэй судалгааны ажил хийж, амжилттай хамгаалан, түүнийгээ
үргэлжлүүлэн судалж, эрдмийн орой руу мацах хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа.
Тэдний нэг, ёслолын үйл ажиллагаанд төгсөгчдөө төлөөлөн үг хэлсэн,
ФЭС-ийн магистр М.Батмөнхтэй уулзлаа.