Thursday, April 9, 2009

Хорго сэрэх vv?...

ДАЛ сонины Дугаар 293/1 -д нийтлэгдсэн.

МУИС, профессор багш, Шинжлэх ухааны гавьяат зvтгэлтэн, Шугаман бус эрдмийн ОУ академийн жинхэнэ гишvvн, Нью-Йоркийн ШУ академийн жинхэнэ гишvvн,
XX зууны дэлхийн 2000 шилдэг хvний дипломт Дэлхийд хэний хэн бэ? Нэвтэрхий тольд данстай, Оюуны чадавхи тєвд данстай (IQ, 2003), МУИС зэрэг их сургуулиудын шилдэг багш (2008), шилдэг сурган хvмvvжvvлэгч багш (2008)

Ярианы гараа
О.Лхагва багш таныг дэлхийн дулаарал алсдаа ямар гай дагуулж болох тухай зоримогдуу таамнал дэвшvvлсэн гэж дууллаа. Дулаарлын уршгийн талаар олон зvйл ярьж байгаагаас, бас олон муу нєлєє нь дэлхий даяар ажиглагд-саар байна. Таных vvнээс єєр байх нээдээ. Та энэ таамналынхаа талаар мэдээлэлх зав чєлєє байна уу гэхэд над зав чєлєє гэдэг юм л нэн ховор зvйл л дээ. Ойрдоо нvvдэлчдийн "Тэнгэр vзэл" сэдэвт олон улсын эрдмийн бага хуралд илтгэл бэлдээд бvр ч дарагдангуй л сууна. Гэвч зориод ирсэн хvнийг буцаах хэцvv юм даа.

- Та юунаас єл гєж таамнал санаа дэвшvvлээд байгаа юм вэ?
Хэдэн жилийн ємнє Хоргын галт уулын тогооны ёроолоос хааяа уур гардаг, бас дуугардаг тухай сонин мэдээ миний чих дэлссэн юм.

Tuesday, February 10, 2009

“Байгалийн шинжлэх ухаануудын нэгсэхүйн гараа” сэдвийн дор эрдэмтэд ном хаялцав



Квантын болон цөмийн физикийн ололт нь эдүгээ эсийн чандад шинжилгээ судалгааг гүйцэтгэх хүчирхэг зэвсэг болсныг саяхан МУИС-ийн ФЭС-иас зохион байгуулсан “Байгалийн шинжлэх ухаануудын нэгсэхүйн гараа” сэдэвт семинарийн үеэр тавьсан илтгэлүүдээс харж болно. Шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн ололт амжилтын сэдвээр тал бүрийн эрдэмтэд ном хаялцсан тус семинарит профессор О.Лхагвын тавьсан илтгэл олон хүний анхаарлын төвд байв.
Тэрбээр эмчилгээ, оношилогоог эсийн төвшинд хийж, удамшлын ДНК молекулын генийн мэдээлэлд тулгуурласан биокомпьютер нийтийн хэрэглээнд гарах цаг холгүй дөхөж ирснийг хэлээд, эрдэм хөгжөөд эсийн чанадад ийнхүү нэвтрэх аваас биологи, хими, физик, хүн ба мал эмнэлэг хэмээн жожгирхолгүй нийлэн зүтгэхийн чухлыг дурдав. Түүнчлэн тал талаас хүч, боломжоо хавсаргавал Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын радиацийн биологийн лабораторитой генийн бүтэц, хувирлын судалгаанд цацрагийн болон цèòîгåíийн аргыг хэрэглэх, хатуу бие, тунамал орчныг цацрагаар шарж судлах, биологийн хувирал болон бодис- цацрагийн үйлчлэлцлийн математик загварчлалыг хамтран боловсруулах судалгаа хийх, их сургуулиудын бакалавр, магистр, докторын сургалтад олон атомт молекул, олон молекулт биежлийн квант бүтцийн онол, туршлагын орчин үеийн шилдэг арга зүйг нэвтрүүлэх таатай боломж байгаа тухай ярилаа.
Жил бүр сонирхолтой эрдэмлэг илтгэлүүд хэлэцүүлдэг тус семинарийн ач холбогдол нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийн галын шугам дээр тулалдах мэрэгжилтэн бэлтгэх их сургуулиудын зорилго нэгэн чиг байх нь зүйтэй юм гэдэгт эрдэмтэд санал нэгдсэнд оршиж байна.
Семинарит ШУТИС, ХААИС, ШУА, Физик-техникийн хүрээлэн мөн цөмийн цацрагийг биологи, анагаах, ухаан хөдөө аж ахуйд хэрэглэж буй олон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын эрдэмтэн судлаачид, багш, оюутан нийт 250 гаруй хүн оролцов.

Мэдээний URL: http://www.num.edu.mn/Default.aspx?tabid=58&ctl=Details&mid=899&ItemID=483

Wednesday, February 4, 2009

e-гарын авлага...

МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн оюутан, магистрантуудад заадаг сэдэвийн хүрээнд О.Лхагва багшийн дараах e-гарын авлагууд бий... Эдгээр нь удахгүй ном болон гарах болно.


Thursday, January 15, 2009

О. Лхагва багшийн "Атомын физик" ном гарлаа...



Номын зориулалт:


Квант механик, атомын физикийн тулгуур үзэл, судалгааны математик арга зүйн үндсийг энэхүү сурах бичигт товч бөгөөд тодорхой өгүүлнэ. ХХ зуунд хүмүүн тусгаар атом, молекулын өвөрмөц квант зүй тогтлыг танин мэдээд шинэ зуунд тэдгээрийг бүр “гаршуулж” холбож хэлхэж сураад байна. Чингэснээр байгаль дахиас хавьгүй олон төрөл зүйл бодисыг хүний гараар бүтээх арга-нанотехнологи ирмүүн хөгжиж эхлэв.
Эл сурах бичиг нь байгалийн ухаан түүнд суурилсан салбар эрдэм ухаан, техник, технологийн мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутан, мөн багш, эрдмийн зэрэг горилогсод хийгээд сонирхсон өргөн олонд зориулсан эх хэл дээрх бүрэн гарын авлага болно.

Номны өмнөх үг:

...

и-мэйл: o_lhagva@num.edu.mn, olhagvao@yahoo.com, Утас: (976)-99167676

Санал, сэтгэгдэлээ Anonymous(or your)@gmail.com хаягаараа нэвтэрч үлдээж болно.